Энэтхэгийн Засгийн газар болон Соёлын харилцааны зөвлөл /ICCR/-өөс 2025-2026 оны хичээлийн жилд тус улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад бакалавр, магистр, доктор, докторын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Тавих ерөнхий шаардлага:
· Нас: 18-40 /Докторын хөтөлбөрт горилогчид 50 наснаас дээш байж болно/
· Хэлний мэдлэг: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
· Боловсролын түвшин: Академик дүнгийн голчоор үнэлнэ /Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/Дээд боловсролын диплом/
Тэтгэлэгт багтах зүйлс:
· Сургалтын төлбөр
· Сар бүрийн стипенд
· Зарим тохиолдолд нислэгийн зардлыг бүрэн хариуцна.
Суралцах мэргэжлийн чиглэл:
· Англи хэл
· Шинжлэх ухаан
· Инженер/ IT
· Архитектур
· Хүмүүнлэг
· Менежмент
· Дүрслэх урлаг
· Тайзны урлаг
· Бүжиг/Хөгжим
· Буддын шашин судлал
Өргөдлийг http://a2ascholarships.iccr.gov.in хаягаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ныг хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://eoi.gov.in/ulaanbaatar/ (Энэтхэгийн Элчин сайдын яамны цахим хуудас) болон reception.ulaan@mea.gov.in и-мэйл хаяг, 11-329524/39522 дугаараас лавлах боломжтой.