Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 17-22 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.