Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр асуултад хариулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын зардлаас 26 тэрбум төгрөг хасагдсан. Гэрээ байгуулагдаагүй зардал гэсэн үг. Урсгал зардал 152 тэрбумаар буурч орж ирж байгаа. Өмнөх оноос 502.8 тэрбумаар нэмэгдсэн. Багш ажилчдын цалин болон нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардал буураагүй. ЕБС-д олгогдож байгаа хувьсах зардлын тухайд 2.2 их наяд төгрөг, СӨБ 1.1 их наяд төгрөг байна. Насан туршийн боловсрол гүйцэтгэл, үнэлгээгээр 12.8 тэрбум төгрөг.
Дотуур байрны үйлчилгээ, тэтгэлэг, урсгал, эд хогшил, төрийн байгууллага талаас ч таналтууд орж байна. Хэмнэж болох төвүүдээс цомхтгол, бүтцийн өөрчлөлт хийж, чиг үүргийн давхардлыг арилгах шаардлага бий" гэв.
Сэтгэгдэл (2)