2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын шалгуулагчид “Суудлын хуваарь”-аа 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хойш татан авах боломжтой. Тодруулбал, eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас татан авах аж. Ингэхдээ өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авахыг БҮТ-өөс мэдээлэв.