Усны газрын дарга З.Батбаяр "Савласан ус үйлдвэрлэж байгаа бүх компаниуд хэтрүүлгэтэйгээр хэлвэл бүгд л крантны усыг хэрэглэж байгаа. Бидний уудаг крантны усны шүүлтүүрдээд л савлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор усанд байх эрдэс бодисын хэмжээг хэт багасгаад буюу хэт шүүчихсэн уснууд хүртэл байж байна. Улаанбаатар хотын 50 хувь нь төвлөрсөн усан хангамжтай орон сууцанд амьдарч байна. 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын 20-30 хувь нь УСУГ-аас авч байгаа уснаас өөр ус хэрэглэж байгаа. Зайсан, Нүхэт ч гэдэг юм уу, сүүлийн үед баригдаж байгаа өөрсдөө усаа шийдсэн, бохироо шийдсэн газарт савласан усыг хэрэглэж байгаа учраас ундны усыг ярихаас аргагүй боллоо. Савлаад зарж байгаа усанд хүртэл бага хэмжээгээр стандартад нийцэхгүй асуудал гарч ирж байна" гэсэн юм. Тодруулбал, үйлдвэрийн цэвэр уснуудад шинжилгээ хийхэд 19 уснаас 16 нь их, бага хэмжээгээр стандартад нийцээгүй аж.