Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2024.10.12/ Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Матад суманд ой, хээрийн түймрийн долоон дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж, таван түймрийг бүрэн унтрааж, Дорнод аймгийн Баяндун, Матад суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Иймд: Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
- Ил задгай гал түлэхгүй байх,
- Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
- Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
- Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (5)