2024 оны 10 дугаар сарын 10-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 10-12-нд ихэнх нутгаар өдөртөө дулаан байх боловч, 13-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, хүйтэн салхитай байна.
Хур тунадас: Аравдугаар сарын 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно.
Салхи: Аравдугаар сарын 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаан байх боловч 13-нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Аравдугаар сарын 10-13-нд өдөртөө дулаахан, шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, аравдугаар сарын 14-нөөс хүйтэрч шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.