Хорват улсын Порец хотод чөлөөт бөхийн ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-13-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медаль хүртлээ.
Н.Баатар Дэлхийн хошой аварга болж буй бол Ш.Баянмөнх ахмадын ДАШТ-ий 11 дэх (3 мөнгө, 8 хүрэл) медалиа гардлаа. Ш.Баянмөнх тус тэмцээний хамгийн олон медальтай монгол тамирчин юм.
Сэтгэгдэл (4)