Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
2024 оны аравдугаар сарын 10-наас 2024 оны аравдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 10-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
11-нээс ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (1)