ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгуультай холбоотой 492 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 274 нь орон нутагт, 218 нь нийслэлд байна. Мөн нийт гомдлын 146 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Тухайлбал, МАН-144, АН-154 ХҮН нам-15 гомдол, мэдээлэл ирүүлсэн байна" гэв.