Парисын зуны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулагчид медалийн загвараа энэ оны хоёрдугаар сард олонд танилцуулж байв.
Уг наадмын үеэр тамирчдад гардуулах медаль бүрд Францын нийслэл Парис хотын бэлгэдэл болсон Эйфелийн цамхагийн төмөр хэлтэрхийг оруулж өгсөн бөгөөд зургаан өнцөгт хэлбэртэй төмрийг нүүрэн талд байрлуулжээ.
"Парис-2024" наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстанге тайлбарлахдаа, медалиудыг өвөрмөц, ер бусын болгох хүсэл эрмэлзлээс үүдэн ийм загвартайгаар бүтээжээ. Медалийн загварыг Францын тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн Chaumet ордон гаргасан байна.
Олон улсын Олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалын нүүрэн талд Грекийн ялалтын бурхан НИКЭ болон “Афин 1896 “ анхдугаар Олимпын наадам болсон “Панатинаикос” цэнгэлдэл хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийг дүрсэлсэн юм бна. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газрын Францынг дүрслэх зургаан өнцөгтийг урласан байна.
“Парис 2024” Олимп болон паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан,85мм диаметртэй. Медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 грамм төмөр агуулсан алтан медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэгийг бүтээсэн.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)