БНСУ-ын Чёнжү хотод самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлж, эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Довдонгийн Алтансүх алтан медаль хүртлээ.
Тэрбээр алтан медальд хүрэх замд Гүржийн М.Лулуашвили, Сальвадорын Р.Карранса, Английн Р.Ферри, Украины К.Мельниченко, ОХУ-ын бөх М.Воробьёв нарыг ялсан юм. Д.Алтансүх самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын 40 дэх бөх бөгөөд анхны түрүүг 1973 оны Ираны Тегеран хотод болсон тэмцээнээс гавьяат тамирчин Шагдарын Чанарав хүртэж байлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)