НӨАТ-ын 2024 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2025 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлснээр буцаан олголтын урамшууллаа авах боломжтойг ТЕГ-аас мэдээллээ. Тодруулбал 2024 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа и-баримт системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой аж.