зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүү март: Томчилж хулгайлчхаад, үйрмэгийг бидэнд ЦАВУУДАЖ зарсан ч юм билүү

2024-1-03
0
ЖИРГЭХ

Үлгэн салган явахад үлээх салхи нь угаар, үдлэх нарны гэрэл сааралтах агаар мандлыг нэвт тусах нь үүрдийн тамд амьдарч буйг минь сануулах мэт...

      Хэзээнээс бид утаанд умбаж эхлэв. Дөрвөн уулын дундах бидний нийслэлд дөрвөлжин өрөөний үнэ тэнгэрт хадах цагаар аль эртний нүүдэлчин сууцууд хоймор зүгтээ ярайж, холхи газрын хүмүүс багшран буйг санахаар утаа гэдэг мөнхийн дайсан мэт. Гэвч бодлого үгүйлэгдэж, босгоны шороогоо шүүрдэж амжаагүй байтал л ээлжит сонгууль эхэлж, элэг зүрхэндээ гараа зангидсан эгэлгүй тэнэгүүд дээгүүр үймдэг билээ. 

Мянганы суут хүн Чингис хааны үр сад мятаршгүй байх нь аргагүй ээ. Тэгээд л бид ийм тэвчээртэй, хүлцэнгүй сэн. 

10 дугаар сарын дундаас эхлээд л хотын агаарын чанар эрс муудаж, амьтан хүн дулаацахын эрхэнд гал түлнэ. Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн.  Мөн өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон. 

Сайн анзаарвал 2019 оноос шахмал түлш гэх цавуудсан үйрмэгийг иргэдэд хүчээр түлүүлсэн цагаас агаарын чанар эрс муудаж, иргэдийн дунд толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдгүүд илрэх болсон. Таван Толгой Түлш ХХК тэр цаг үеэс өнөөг хүртэл 2 сая орчим тонн шахмал түлшийг үйлдвэрлэж, иргэд тэрнийг нь түлсэн байна. Гэвч яагаад агаарын бохирдол улам бүр нэмэгдээд байна вэ? 

Заримдаа нүүрсний хулгайн хэргийн тухай бодоход, тэд томчилж хулгайлаад хил гаргасан. Харин бидэнд үйрмэгийг нь цавуудаад зарчихсан юм биш байгаа даа гэж бодогдох...

Монгол улсын нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн агаарын бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг юм. Манай улсын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн утаа болон аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухны яндангийн утаа 80 орчим хувь эзэлдэг бол тээврийн хэрэгслийн яндангийн утаа 10 хувь, дулааны цахилгаан станцын яндангийн утаа 6 хувь эзэлдэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 гаруй хувь гэр хороололд амьдарч байна.

Өнгөрсөн зуунуудын гашуун сургамжийг бид Европоос жишээлье. Английн нийслэл Лондон хот өнгөрсөн зуунд агаарын бохирдолтой хэрхэн тэмцсэн тухайд, 

1952 оны Лондонгийн агаарын бохирдлоос болж дөрөвхөн өдрийн дотор дөрвөн мянган хүн, дараагийн хоёр сард найман мянга орчим иргэдийн амийг авч одсон эмгэнэлт явдлыг өнөө хүртэл дэлхий нийт мартаагүй байгаа. 

30-аад оноос эхэлсэн гамшигт утааны талаар Лондончууд хотын захиргаандаа хэд хэдэн удаа гомдол гаргаж, гарын үсэг цуглуулан эсэргүүцэж байсан ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байжээ. Гэтэл 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсноос ямар ч салхигүй болж, Лондон хотыг хар утаа манан бүрхэн авах нь тэр. Тэр үед Лондонд үзэгдэх орчин 50 сантиметрээр хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж хүмүүс орон гэртээ утаа угаар орохоос сэргийлэн бүх онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч энэ бүхэн тусыг эс олон хүмүүс утаанд хордон амьсгал нь боогдон, угаартаж гэртээ нас барсаар байв. Тэдний 78 хувь нь хөгшид, нялхас болон жирэмсэн эхчүүд байжээ. Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлсэн байдаг. 

Английн эрх баригчид “Цэвэр агаарын хууль” баталсан бөгөөд тус хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганц өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж, дөрвөн жилийн дотор агаарын бохирдлоос бүрэн ангижирч чадсан байна. 

Мөн Лондонд “Агаарын хяналтын бүсүүд” бий болж агаарын чанар, хорт бодисыг хэмждэг болсноор иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага нь эрс сайжирсан байна. Эдгээрээс гадна ЗГ-ын 100%-ийн дэмжлэгээр бүх айлуудад гэрийг нь бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар сольсон байна. Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдлыг шийдэж чаджээ.

Аажимдаа тэдний утаатай тэмцэх туршлага өргөжин тэлж, сайжирсаар өнөөдрийн утаагүй Лондон хотыг цогцлоосон түүхтэй. Одоо тус хотод агаарын чанарын үзүүлэлт тунгалаг, байгалийн цэвэр агаарын урсгал хот даяар агаарын чанарыг сэлбэж байдаг. 

        Энэ мэтчилэн, цаашлаад дагуул хот байгуулах, айл өрхийг цахилгаан халаагуураар хангах, цахилгаан станцуудын хүрэлцээг нэмэгдүүлж, цахилгааны үнэ өртгийг багасгах зэрэг арга хэмжээг авч болмоор санагдана. Хулгайлж гаргасан нүүрснийх нь үнэлгээ олон цахилгаан станц барихад хүрэлцэхээр байсныг л саначих. Боломж нь байв ч сэтгэл л дутдаг гэдгийг эндээс харж болно. Хар ухаанаар бодоход л ийм. Олон улсын жишиг ярих дуртай дээдчүүлийн олон улсын жишиг нь ярьж сурсанд байгаа байх. Утаатай бид асар удаан зууралдлаа. Угтаа дээдсүүдэд ч асар их цаг хугацаа байлаа. Их зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ муу тал руугаа...

Л.Сая

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    4 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    16 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    17 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    18 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 40 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 2 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 6 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 50 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 38 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 48 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 12 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 16 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 24 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 31 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 58 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 44 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК