зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тамлагдаж байгаад алга болсон өвөрмонгол зохиолчийн талаар Монголын зохиолчид чимээгүй байна

2011-10-11
0
ЖИРГЭХ

Хятадын цагдаагийнханд тамлагдаж байгаад суллагдсан ч удалгүй ор сураггүй алга болсон Өвөр Монголын зохиолч эмэгтэй Г.Хуучинхүүгийн талаарх мэдээ сэлт өнөө хэр ирээгүй хэвээр байна. Тэрбээр Монголд анх бөгөөд одоогоор цорын ганц удаа 2000 онд иржээ. Өөрийн ганц хүү Цээлий болон төрсөн эгчийн  хамтаар Улаанбаатар хотод долоо хоног амарсан тэрбээр энэ насны хүслээ бага ч гэсэн биелүүллээ гэж ихэд баярлан хөөрч догдолсноо дурсамж тэмдэглэлдээ тодхон үлдээжээ. Г.Хуучинхүү зохиолч нутагтаа буцаж очоод Монголын талаар зохиол бүтээл туурвиж, монголчуудад зориулсан www.nutuge.com, www.ehoron.com, ба www.mongolger.net гэсэн цахим сайтыг ажиллуулж эхэлсэн байна. Түүний бичсэн “Чулуун зүрхтэй хайлаас” ном олон өвөрмонголчуудын талархал дэмжлэгийг хүлээжээ. Монгол ёс заншил, өв уламжлал, түүх соёлоо монголоор нь, цэвэр ариунаар нь авч үлдэх гэж бүтээл туурвил бичиж, зоригтойгоор дуугарсных нь төлөө түүнийг Хятадын цагдаа нар тэрс үзэлтэн хэмээж баривчлан хэрцгийгээр шүүн байцааж, тамлан зовоосон байна. Түүний ажиллуулдаг Монгол гэсэн нэр орсон сайтуудыг хаасан бөгөөд үг хэлэх, гадуур явах, номоо хэвлүүлэх гээд бүх эрхийг нь хорьжээ. Тэрбээр дахин зохиол бүтээл бичихгүй гэсэн амлалтыг Хятадын цагдаа нарт өгч байж суллагдсаныхаа дараа булдруу болсон дух, хөхөрч хавдсан царайгаа авахуулсан зургаа Өвөрмонголын ардчилсан холбоонд илгээсэн нь дэлхий даяар тарсан билээ. Хятадын цагдаа нар түүнийг байцааж, зодон, эрүүдэн шүүснийхээ дараа сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн байна. Удалгүй Г.Хуучинхүү зохиолч сураггүй алга болсон гэх мэдээлэл дэлхий дахинаа цацагдсан юм. Дэлхийн олон орны хүний эрхийн төлөө тэмцэгчид, зохиолчид Монголынхоо төлөө халуун зүрхтэй энэ эмэгтэйн хойноос санаа тавьж, асууж сураглах төдийгүй Хятадын эрх баригчдад эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэсэн нь цөөнгүй. Тэгвэл элэг нэгт Монголынх нь зохиолчдын байгууллага түүний төлөө одоог хүртэл ганц ч үг дуугараагүй байна. Өдөр тутмын нэгэн сонинд саяхан гарсан өгүүлэлд “Элэг нэгт монгол бүсгүйгээ хятадуудын гарын шүүс болж буйг мэдсэн даруйдаа л манай зохиолчид хүний эрхийг ингэж бүдүүлгээр зөрчиж байгааг эрх баригчдад нь болон дэлхий нийтэд сонордуулах учиртай. Жагсаал цуглаан зарлаж, дуу хоолойгоо нэгтгэн Хятадын Элчин сайдын яамныхныг зэмлэж, уриа лоозон барьж, мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө ассан бамбар шиг л дүрэлзмээр байна. Үгийн урлагийн мэргэд арай ч ийм хүйтэн хөндий байж, хүн чанаргүй, эх орон ч бус загнамааргүй л санагдана. Хэдий өөр өөр улс орны харьяанд байдаг ч элэг нэгт монголчууд маань л бие биенээ гэхгүй бол энэхэн дэлхий ертөнц дээр өөр хэн биднийг нааш гэхэв дээ” гэж бичсэн байна.

Монголын зохиолчдын хороо энэ талаар ямар бодолтой байгааг тодруулахаар тус байгууллагаар орлоо. Хорооны дарга, яруу найрагч Г.Мөнхцэцэг одоогоор эзгүй байна. “Монголд байхгүй, гадаадад ажлаар явсан” гэж нарийн бичгийн дарга нь хэлээд “Энэ мэдээ чинь бүр дээр сонсогдоод байсан байх аа, бид сайн мэдэхгүй, саяхан сониноос олж уншсан” гэж байна. Тэрбээр мөн “Манай байгууллагаас захидал энэ тэр бичиж дуугарахаар хятадууд өөрийн иргэнийг өөрийн улсын хуулиар барьж, яллаж байгаа юм чинь та нарт хамаагүй л гэх байлгүй” гэсэн юм. Яруу найрагч А.Эрдэнэ-Очироос зохиолч монгол бүсгүй хятадуудад баривчлагдан тамлагдаж, сураггүй алга болсон талаар асуухад энэ талаар юу ч мэдэхгүй байсан юм. Яруу найрагч Б.Галсансүх рүү утас цохивол “Би хөдөө явж байна. Тэр зохиолч эмэгтэйг өмгөөлж дуугарах л бодолтой байна. Зохиолчдын эвлэл юу хийж байгаа юм бол доо, очоод уулзъя” гэлээ. Улмаар яруу найрагч С.Оюунтай холбоо барьж энэ талаар асуув. Тэрбээр хэлэхдээ “Г.Хуучинхүүгийн талаар ярих зүйл их байна. Өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд уран бүтээлч хүнийг зохиол бүтээлээ туурвисных нь төлөө хорьж цагдаж болохгүй. Адилхан уран бүтээлч эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдөлтэй санагдаж байна. Би зохиолчдын эвлэлийг төлөөлдөг хүн биш. Гэхдээ дуу хоолойгоо хүргэх ёстой газар нь хүргэмээр байна. Манай эмэгтэй зохиолчид дэмжих байх” гэсэн юм.

Түүний Монголд аялсан тэмдэглэлийг унших бол  http://erhchuluu.blogspot.com/2010/04/blog-post_1959.html хаягаар хандана уу.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    6 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    17 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    18 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    19 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 41 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 3 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 8 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 51 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 39 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 49 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 13 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 17 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 25 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 32 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 59 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 46 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК