зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Эрүүгийн хуулиас эх орноосоо урвасан гэх заалтыг хассан, хасаагүй

2017-5-18
0
ЖИРГЭХ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж баталсан билээ. Энэхүү хуулийн зарим зүйл заалт нь Үндсэний аюулгүй байдалд ноцтой аюул учрахаар байна гэдгийг нэр бүхий гишүүд хэлж, эсэргүүцэж байсан. Тодруулбал О.Баасанхүү гишүүн “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл” хэмээж байсан юм. Тэгвэл өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудал  дахин яригдаж, дуулиан тарилаа. Хятадын тагнуул гэж хүртэл хэлэгдэж байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энхийн цагт урвагч байхгүй гэсэн хууль батлачихлаа” хэмээн бухимдлаа илэрхийлж, О.Баасанхүү гишүүний талд зогсож байсан бол Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар “Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэдэг зүйл заалтыг устгаад хаясан мэтээр зарим хүн яриад байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл заалтыг хөдөлгөөгүй” гэдгийг онцолж байсан юм. Тэгвэл тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.

Эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Эх орноосоо урвагч бол зөвхөн дайн болон дайн бүхий үед байна. Бусад үед байхгүй гээд баталчихлаа. Хуулийг ийм жонхуу болгоод хаячихсан. Үүнийг нь хэлээд дийлэхгүй болохоор би эсэргүүцлээ илэрхийлээд оролцоогүй юм. Урвагч бол урвагч л байдаг. Монгол болохоор энхийн цагт урвагч байхгүй гэсэн хууль батлаад сууж байх юм. Хамгийн эмзэг байршилтай, цөмийн зэвсэгтэй супер хоёр гүрний дунд оршиж байж ийм хууль батлаад сууж байж болохгүй шүү дээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирлаа гэж үзэж байна. УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна.

 

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайны талд шилжин орсон бол 16-25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байсан. Энэ хоёр заалтыг харьцуулан харвал шал өөр.

Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больсон зүйл огт байхгүй

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэдэг зүйл заалтыг устгаад хаясан мэтээр зарим хүн яриад байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл заалтыг хөдөлгөөгүй. 2015 онд батлагдсан тэр хэлбэрээрээ байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд тусгагдсан “Эх орноосоо урвах” гэдэг зүйл 2015 оны шинэ хуулиар 19.1, 19.4 гэж хоёр зүйл болж салж батлагдсан. Эх орноосоо урвах гэдэг зүйлийг Эрүүгийн хуулиас бүхэлд нь энэ чуулганаар аваад хаясан мэт, эсвэл Эрүүгийн хуульд огт байхгүй юм шиг ойлголтыг хүний, өөрийн зарим хүмүүс яриад байгаа нь огт худлаа шүү. Нийгэмд буруу зөрүү ойлголт өгч тараагаад байгаа нь зохисгүй учир Тагнуулын ерөнхий газар хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй. Нийгэмд янз бүрийн мэдээлэл тараад байна.

 

Хуульзүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан байна гэж ярьсан. Тийм зүйл байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах зүйл ангид дайны байдлын үед дайсны талд элссэн, хамтарч ажилласан, Монгол Улсад тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн гадаадын тусгай албанд элссэн, хамтарч ажилласан, улсын нууц задруулсан үйлдлийг бүгдийг нь нэг гэмт хэрэгт багтаан бичсэн байдаг. Өнгөрсөн парламент хууль батлахдаа үүнийг дөрвөн гэмт хэрэг болгосон байдаг.

 

Нэгдүгээрт, эх орноосоо урвах, хоёрдугаарт, гадаад улсын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах, гуравдугаарт тагнуул хийх, дөрөвдүгээрт, улсын нууц задруулах гэх дөрвөн гэмт хэрэг болгосон. Үүнийг шинэ хуульд огт хөндөөгүй. Гэтэл О.Баасанхүү гишүүн өмнөх парламентын үеийн асуудлыг одоо яриад байгаа юм. Энэ Засгийн газар, Их хуралтай ямар ч хамаагүй. Хоёрдугаарт, О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах үйлдэлд зөвхөн дайны байдалд хамаарч байна. Энхийн цагт дайсны талд орохыг мөн оруул гэж яриад байгаа. Дайсан гэдэг ойлголт зөвхөн дайны үед яригддаг ойлголт. Энхийн цагт аль нэг улстай дайтаагүй үед аль нэг улсыг дайсан гэж зарлаж болохгүй. Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больсон зүйл огт байхгүй. Үнэхээр тэгсэн бол хууль тогтоох байгууллага юу хийж суух билээ. Улсын нүд чих болсон тагнуулын байгууллага ч юу хийж суух билээ. Нийтийн дунд ташаа мэдээлэл түгээж байгаа учраас хэлэхгүй байх арга алга.

 

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.179.25.137)
    ХУЖАА НАРТ ЗОРИУЛСАН ХУУЛИИГ ХЭН САНААЧИЛААД БАИНА
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.25.137)
    ЭХ ОРНООСОО УРВАСАН ЗАРСАН ТОХИОЛДОЛД ЯЛЛАХГҮИ ГАДААДАД ЭЛЧИН БОЛГОЖ ШАГНАНА МАНЫ 65 ИИН ХУУЛЬ
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Zochin (43.228.128.166)
    Ene olon shoychdiig harahaas durgui hurch bna. Booljih geed bna. Hor hutgagchid.
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин бишээ (202.9.43.237)
    одоо эх орон гэж байна уу лиценз гэдэг нэртэй эх орноо зуун жилээр зарчихсан намууд сонгуулын мөнгө олох гээд эх орноо зарсан иймэл намуудтай болсон эх орноосоо уравсан нам
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Сонгогч (202.179.3.230)
    Хууль өөрчилж мөнгө авдаг энэ бизнестээ УИХ-ын гишүүд гэх гайхлууд шуударсан байна.3 сая хүнийг шоронд хийхэд хичнээн шорон хаана барьж Хятадад хүлээлгэн өгөх гээд байна.
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (202.180.218.38)
    нямдоржийн хар хуулиар олон гэмгүй хүн шоронд орсон одоо энэ эрүүгийн хуулийг яаралтай өөрчлөх нь зөвөө энэнд энэ тагнуул боож үхэх нь
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Нямдоржын зөв ш дээ.чадахгүй,мэдлэггүй юмнууд хуулийг ямар санаатай өөрчилж байгаа нь асуудал дагуулж б.на.
      2017 оны 05 сарын 18
  • Зочин (202.126.91.218)
    Олон хууль өөрчлөөд байх юм сахил хүртээд шал дордов юм битгий болгоорой
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.218)
    Нэгдүгээрт, эх орноосоо урвах, хоёрдугаарт, гадаад улсын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах, гуравдугаарт тагнуул хийх, дөрөвдүгээрт, улсын нууц задруулах гэх дөрвөн гэмт хэрэг болгосон. Яг энэ үг хэллэгээр нь задалж оруулах хэрэгтэй Баасанхүү зөв хэлж байна. Нэг өгүүлбэрээр оруулахаар дараа нь хуулийг яаж ч тайлбарлаж гуйвуулж болох талтай шүү дээ хэрэглэгч бүр өөрөөр ойлгох болно. Эх орны минь тусгаар тогтнолыг хэвээр нь хадгалж байх хэрэгтэй
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Тийм ш дээ.ямар санаатай энэ хуулийг өөрчлөөд б.на.
      2017 оны 05 сарын 18
  • Зочин (27.123.214.85)
    Хууль мэдэхгүй хүмүүс хууль батална гэж юу байхав дээ. Хуулиа судалчихаад хууль тогтоох байгууллагат ажиллах хэрэгтэйшдээ
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.218)
    Тус заалтыг хасаж болохгүй шүү шудрага улс төрчид бизнесийн орчинд хэрхэн биеэ авч явахыг байнга сануулж байх учиртай
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (27.123.213.195)
    энэ раднаасэд гэж нөхөр юм аа мэддэг мал уу. би гэсэн хоосон цээж байх юм
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    7 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    19 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    20 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    21 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 43 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 5 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 9 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 53 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 40 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 15 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 18 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 31 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 34 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 0 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 47 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК