
Харин энэ тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү" гэж ам бардам хэллээ. Түүний хэлснээр 2016 онд хотын утаа буураагүй бол бид Н.Алтанхуяг сайдаас ам асуух эрхтэй болж байна. Өмнө нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалж чадаагүй гэж нэгэн төрийн бус байгууллага Засгийн газрыг шүүхэд өгсөн ч үр дүнд хүрээгүй. Тэгвэл энэ хууль батлагдаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Засгийн газарт шилжүүлбэл буух эзэн, буцах хаягтай болох нь. Өнгөрсөн жил хотын утааг багасгахад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 22 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (14)