Х.Баттулгын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Хоёр охин, хоёр хүүтэй юм. “Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа болон түүний анхны эхнэр. Өдгөө Ц.Энхтуяагаас салж Анжелика гэх Орос эмэгтэйтэй ханилсан гэх сурагтай ч албан ёсны эхнэртэйгээ ч бас холбоотой байдаг гэх. Харин удаах эхнэр Анжеликагийн хувьд Женког буян хишиг хураадаг гал гахай жилд ихэр хvvхэдтэй болгож өгсөн гэдэг шүү.
2. Аав нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь Галуут сумын уугуул ажээ. Гэхдээ аав ээж хоёр нь эрт хотод орж ирсэн бөгөөд комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн гэдэг. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй гэнэ.
3. Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь Алтанцэцэг гэх ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ. Энэхүү үгийн сонссон Х.Баттулга хүү Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.
4. Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг. Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэл оролддог байжээ .
5. Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг.
6. 1966 оны их үерт автсан айлуудад Яармагийн дэнжид газар олгосон гэдэг. Энэ үерээр Халтмаагийн гэх айл ч үерт автаад байсан аж. Тэр үед айлын дунд хүү Х.Баттулга гурван настай байжээ. Ингээд тэднийх гэртэй болж хүүхэд ахуй цаг нь Яармагийн дэнжид өнгөрсөн санж.
7. Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн, өнөөх хүсэж хүлээж байсан дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ.
8. Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Мөн 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
9. Дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой Монголын толгой баячуудын нэг. УИХ-ын гишүүд, сайд нар дундаа хамгий боловсрол доогуур ч хийж бүтээсэн, үзэж харсан зүйл их хүн.
10. Тэрбээр самбо бөхийн шигшээ багийн тамирчин байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Энэхүү мэргэжлээрээ найман жил ажиллаж бас сайн тамирчин гэж мандаж байсан ч ахиу мөнгө олж тансаг амьдрах боломжгүй байж.
11. Ингээд тэрээр 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн хувцас оёж, Унгар улсад зарахаар явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тиймээс тэндээс 600 доллараар камер авч энд нэг нугалж зардаг байсан юмсанж. Түүний дараагаар найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч манайхан авахаа больж, Бээжинд зарж эхэлсэн түүхтэй. Тэгж л хамгийн анхны капиталаа хуримтлуулж байжээ. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж л дээ. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч ийн бизнесийн амжилтын гараагаа эхэлсэн нэгэн.
12. Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Тэгээд бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн л болохгүй байх.
13. Анх улс төрд орсон түүх: 2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт их зуд болсон юм. Гэтэл Женкогийн аав, ээж хоёр нь аймагт зуд болоод хэцүү байна. Чи нэг юм бодооч гэж. Тэгээд хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл ачаад аваачаад өгсөн ажээ. Түүнийг нь харсан нутгийн иргэд манай нутгийн бизнесмэн хэмээн ярьцгаадаг болжээ. Ингэж нутгийн бизнесмэн гэж дуудуулах нь мэдээж түүнд таалагдаж. Тэгээд ер нь улс төрд нэг үзээд алддаг ч юм уу гэсэн бодол орж ирсэн гэдэг. Тэгээд л үзсэн, гараад л ирсэн гэдэг шүү.
14. Тэрбээр аав, ээж дээрээ согтуу очих нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй ажээ. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг гэнэ. Түүний дүү ч, аав нь ч архи амсдаггүй хүмүүс гэдэг.
15. Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулж, “Max импекс”, “Талх чихэр” гэсэн социализмын үед барьж босгосон үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга хямдхан худалдаж авсан гэдэг.

16. Энэ эрхэм аялал жуулчлалын бизнесийн гадна үлдээгүй. Аялал жуулчлалын томоохон цогцолборыг сүндэрлүүлж, гадаад, дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгадаг байгаа. Мөн “Женко тур бюро”компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг "Их Майдар" сангийнхан эхлүүлжээ.
17. "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. “Сити шоп”дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. Мөн Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг" гээд тоочоод байвал тэрбээр тал бүрийн бизнестэй нэгэн ажээ.
18. Улс төрд хөл тавьж 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан.
19. Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа хятадуудтай гэрээ байгуулсан нь тодорхой болсон ч “энэ бол нууц гэрээ биш” хэмээжээ. Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг.
20. Тэрээр спортынхныг үргэлж дэмжиж ажилладаг. Энэ талаараа "Монгол хүн араг үүрч аргалд явах, худгаас овоо татах, адуу малтай ноцолдох зэргээр хүчний ажил хийж багаасаа л барилдах суурьтай болдог. Энэ суурин дээр багахан менежмент хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л дэлхийн хэмжээнд гараад ирж байгаа юм" гэжээ.
21. Х.Баттулга олимпийн хос медалийг улсдаа авчирсан Н.Түвшинбаярын тухай ийн өгүүлжээ. "Түвшинбаярын нэг авах тал нь өөрөөсөө том цолтой хүнтэй их сайн барилддаг. Барилдах ч дуртай. Өөрөө -100-д барилддаг байж үнэмлэхүй жин рүү орчихдог.“Энийг л нэг давмаар байна, багш аа” гэдэг. Тийм хүн чинь цаашаа явахад амар. Сэтгэл зүйн хувьд тийм бэлтгэлтэй хүн чинь барилдаанаа их зөв хуваарилдаг. Гэхдээ манай Түвшинбаяр УАШТ-д зовж байж төрүүлдэг. Олимпод түрүүлдэг шигээ түрүүлж чаддаггүй".
22. 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь 2 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэлцдэг.
23. Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан нь үгүйсгэх аргагүй үнэн. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарч байсан хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Харин УИХ дээр тэр 17 чингэлэг спиртийн хэргээ цайруулах гэсэн юм шиг архи, тамхины бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсан нь олон нийтээс багагүй пдэмжлэг хүлээжээ.
24. Энэ сарД түүний том охины хурим Хөвсгөлийн Хатгалаас 200 км зайд байрлах "Женко Тур"-ын жуулчны баазад нижгэр болсон юм. Охиныхоо хуримыг үндэсний болон европ гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулсан бөгөөд очсон зочдоо нисдэг тэргээр зөөсөн гэдэг. Мөн хүргэн хүү, охиныхоо хувцсыг Х.Баттулгынэхнэр Ц.Энхтуяа оёж урласан ажээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (77)