Монгол улсад төрийн албан
бичгийн стандарт гэж байхаа больсон бололтой. Учир нь цаад төрийн
албаныхан чинь дарга цэрэггүй алдаа мадгаар дүүрэн албан бичгээр
харилцаж байна. Энэ нь монгол төрийн албан бичигт тавих хяналт суларсан
хийгээд өнөөдрийн төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол хэрхэн
нимгэрснийг харуулж байгаа юм. Үүнтэйгээр холбоотойгоор 24tsag.mn сайт
олны шүүмжлэлийг ихээр дагуулсан асуудалтай албан бичгүүдийг түүвэрлэн
хүргэж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа нэгэн "ичмээр" албан бичгийг үйлдсэн байдаг. Тэрээр өөрийгөө ЗГХЭГ-ын дарга хэмээн танилцуулж тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг огцруулах дөхсөн.
МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайханыг албан бичгийн стандартыг цөм эвдсэн хүн гэж хэлж болно. Өнгөрсөн онд шуугиан тарьсан дээрх албан бичигт "шазруун" монгол эрийн сэтгэл хөдлөлийг уран яруугаар илэрхийлжээ.
Дээрх тодорхойлолт бол Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын засаг даргын шидсэн "хэрүүлийн алим". Нэг талаас түүнийг хэл өөртэй юм яахав дээ гэж өмөөрөх, нөгөө талаас төрийн хэлээ төгс мэдэхгүй хүн засаг дарга байж болохгүй зэргээр ихээхэн хэл ам дагуулсан билээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийг авч үлдэх гэсэн тэмцлийн үеэр дээрх алдаа гарсан байдаг. Уг нь жижигхэн юм даа зайлуул ганцхан л үсэг. Гэхдээ УИХ-ын гишүүний алдаа хойно, энэхүү жагсаалтанд орохоос яахав.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажилчдаа хүн ёсоор үздэггүй бололтой. Учир нь тэрээр албан хаагчдаа хаа нэгтээ "байршуулжээ". Мөнгө төгрөг, эд зүйлийг л байршуулдаг гэж сонссоноос хүнийг байршуулдаг гэж ер дуулаагүй. Хачин л юм даа.
ССАЖЯ-наас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд алдаагүй зөв сайхан бичих тухай зөвлөмж өгсөн нь энэ. "Батаар" сайдын гарын үсэгтэй энэ зөвлөмжийг харахаар өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна гэдэг зүйр үг өөрийн эрхгүй бодогддог шүү.
Өнгөрсөн сард Монгол түмнийг баярлуулсан нэгэн том үйл явдал болсон нь Какүрюү Ананд 71 дэх Ёкозуна цол хүртсэн нь байлаа. Сүхбаатар аймгийн уугуул түүнийг нутгийн ИТХ-аас МУГТ цолонд тодорхойлохдоо түүний Япон нэрээр барилддаг дэвжээг нь нэрлээд авсан юм. Амны билэгээс ашдын билэг гэдэг дээ үнэхээр ч түүний нэрээр нэрлэх юм билүү, хэн мэдлээ.
Хамгийн сүүлд Замын-Үүд төслийн удирдагч Б.Батцэндын салбарын сайд Ц.Баярсайхандаа илгээсэн “бялдууч” албан бичиг багтжээ. Олны шүүмжлэлийг дагуулсан энэхүү тайлбар нь түүнд "Бөгс долоогч" гэх "эрхэм" алдрыг хайрласан билээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (14)