Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан уул” яруу найргийн наадам өнөөдөр УБ чуулгын байранд 10.00 цагаас эхэлнэ. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам өнөө жил Залуучуудын хөдөлгөөн үүссэний 100 жил, Залуучуудын байгууллага байгуулагдсаны 90 жил, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд болж байна.
Хайрын шүлгийн гэх тодотголтой тус наадамд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд залуу яруу найрагчдын чансааг шалгах томоохон наадам болжээ.
Энэ удаагийн наадам хайрын шүлэг, хайрын тухай дууны үг, хайрын богино хэмжээний шүлгэн мессежны уралдаан гэсэн гурван төрлөөр болно. Эхний шатанд 140 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс шилдэг 33 найрагч шалгарч үлдсэн байна. Наадамд сойж буй бүтээлүүдээс бид та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)