Гадаадын хөрөнгө орууллалтын талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн үед байхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжөөд, сайн сайхан болдог зүйл хаана ч байхгүй. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалт маш сайн орж ирж байсан. Үүнээс хойших жилүүдэд гаднаас орж ирж буй хөрөнгө оруулагчдыг байлгах аргагүй болтол шахаж хавчих, дээрэмдэх байдлаар явж ирсэн. Орчин нөхцөл муу учраас гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.
Дотоодын хөрөнгө оруулагч нар ч хүнд хэцүү байдалд орж байна. Бүгдийг төр хийнэ, улс шийднэ гээд нэг л явж өгөхгүй байна. Төрийн, улсын оролцож байгаа бүгд л амжилтгүй болдог. Төрийн оролцсон юм болгон дампуурдаг.
Ард түмэнд үр өгөөжтэй авч өгсөн төсөл хөтөлбөр бол алга. Төрийн банкийг яаж тонож дээрэмдсэн билээ дээ. Мөн хөгжлийн банк байна.
Олон улсын биржүүд дээр бүртгэлтэй компаниудыг листэт компани гэж нэрлэдэг. Бирж дээр гарчихсан ААН-үүд байна. Тэд нарыгаа хүртэл дэмжихгүй байна. Сүүлийн 4,5-н жил төр л хийнэ, бид л хийнэ гэдэг болсон" гэв.
Д.Батчулуун