Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
8:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд эхэлнэ.
8:30 цагт: “Боловсролын Ерөнхий Газар” “Тэгш Оролцоот Ээлтэй Нийгэм” ТББ-н хамтран зохион байгуулсан “Бидний мэдэх брайль бичиг” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэгийг шалгаруулах ёслол “Монгол улсын үндэсний номын сан”-ийн шинэ байранд эхэлнэ.
9:00 цагт: Монголын цахим худалдааны долоо хоног арга хэмжээ ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
9:00 цагт: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болно.
10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.
11:00 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюань “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцааны хүндэтгэлийн төлөв” сэдэвт илтгэлийг ШУА-ийн төв байранд тавина.
19:00 цагт: “Жанцанноров" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.