Зам, тээврийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлажээ. Тодруулбал, Мандал сумын Түнхэл тосгоноос Төв аймгийн Батсүмбэр хүртэлх хатуу хучилттай авто зам /Төвийн бүс/-ын ажлын тендерийг зарласан байна.
Тухайн ажлын батлагдсан төсөвт өртөг нь 52,425,400,000.0 (тавин хоёр тэрбум дөрвөн зуун хорин таван сая дөрвөн зуун мянга) төгрөг байх агаад 2025 онд санхүүжих дүн нь 15,727,700,000.0 (арван таван тэрбум долоон зуун хорин долоон сая долоон зуун мянга) төгрөг.
Харин магадлалаар баталгаажсан төсөвт өртөг нь 52,425,394,421.0 (тавин хоёр тэрбум дөрвөн зуун хорин таван сая гурван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөг аж.
Үүнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэсэн байх агаад замын зураг төсвийг "Ар си эс си" компани гүйцэтгэжээ.
Мандал сумын Түнхэл тосгоноос Төв аймгийн Батсүмбэр хүртэлх 45.2 км хатуу хучилттай авто зам /Төвийн бүс/-ын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулахдаа өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй норм, стандартыг баримтлан ажилласан болохыг тайлбар бичигт онцлон дурдсан байна.
Түүнчлэн тендерийг маргааш буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр нээхээр товлосон байна.