ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭНЭҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржбурам дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай төвийн ачаалал арванхоёрдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт дээд цэгтээ хүрсэн. Нийт 330 ор дээр нэмж, 400 орон дээр 600 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 400 орон дээр 475 хүүхэдтэй, ачаалал 30 хувиар буурсан байдалтай ажиллаж байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 350-400 хүүхэд үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 150-200 хүүхэд үйлчлүүлж байна.
Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь уушгины хатгалгаатай, 10 хувь нь гэдэсний суулгалттай байна" гэв.