Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хаасан.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэжээ.