Төрийн “Хурдан” үйлчилгээ Чингэлтэй дүүргийн бүх хороонд буюу 24 байршилд нэвтэрч байгаа талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр 21 аймгийн түвшинд 150 гаруй нэг цэг, хилийн чанадад 30 гаруй цэг байгуулагдлаа. Өмнө нь нэг цэг гэхээр нэгэн дээвэр дор, төрийн байгууллагууд дунд иргэнийгээ гүйлгэдэг байсан. Харин төр иргэндээ очиж үйлчлэх ёстой. Түгжрэл бууруулахад оруулж буй хамгийн том хувь нэмэр бол И-Монголиад оруулсан 1200 үйлчилгээ юм. Тиймээс өнөөдөр нийслэлийн хэмжээнд 50 гаруй цэгийг байршуулсан. Чингэлтэй дүүргийн хорооны зохион байгуулагч нар төрийн 470 гаруй үйлчилгээг нэг цэг дээрээс явуулах боломж бүрдэж байна. Төрийн хурдан үйлчилгээ иргэндээ очиж байна. Түгжрэлийг буурулахд хурдан цэгүүд хувь нэмэр оруулна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)