Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төсвийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн 140.8 тэрбум төгрөг Чингис хаан банкинд, 114.1 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлангийн албан бичиг нотолж байна. Эдгээр банкинд байршуулж байсан мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөөгүй гэдгийг ч уг албан бичиг нотолж байгаа юм. Тус банкуудад төрийн болон төсвийн мөнгийг байршуулж байсан агентлаг, төрийн болон төсвийн өмчит хуулийн этгээд, төслийн нэгжүүдэд энэ сарын 1-ний өдөр явуулсан Сангийн сайдын албан тоотыг бүрэн эхээр нь хүргэе.
Тус албан бичигт, “Коронавируст халдварын цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2022 оны төсөвт иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр тодорхой шийдэл гарган ажиллаж байна. Чингис хаан банк нь 2Е21 оны хагас жилийн байдлаар 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан сайн үзүүлэлттэй байгаа хэдий ч тус банкинд байршиж байгаа нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, төсвийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн 140.8 тэрбум төгрөгийг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2020 оны жилийн эцсийн байдлаар 12.2 тэрбум төгрөг, 2021 оны хагас жилийн байдлаар 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэдий ч 114.1 тэрбум төгрөгийг анхны шаардлагаар тус тус гаргаж өгөөгүй байна. Мөн Чингисхаан болон Үндсэний хөрөнгө оруулалтын банкуудад Монголбанкнаас Банкны тухай хуулийн дагуу хянагч томилогдсон.
Иймд танай харьяа агентлаг, төсвийн болон төрийн өмчит хуулийн этгээд төслийн нэгжүүдийн дээрх хоёр банкинд байршиж байгаа мөнгөн хөрөнгийг Монголбанкнаас тогтоосон шалгуурыг хангаж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бусад банкинд шилжүүлэх арга хэмжээ авахыг мэдэгдье” гэсэн байв.
Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас дээрх хоёр банкийн хувьцаа эзэмшигчдийг дараах хүснэгтээс харна уу.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчид
Чингис хаан банкны хувьцаа эзэмшигчид
Б.Жавхлан сайдын энэ арваннэгдүгээр сарын 1-ний дээрх бичгээс харвал Монголбанкаас Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкинд хянагч томилон ажиллуулж байгаа юм байна. Монголбанкний хянагч нь ямар үүрэгтэй байхыг Төв банкны тухай хуульд зааж өгчээ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (5)