Түүх соёлын дурсгалт, эртний эдлэлүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрынхан илрүүлжээ. Тодруулбал, Буддын шашны холбогдолтой эд өлгийн зүйлсийг Замын-Үүдийн Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор манай улсын харьяат нэгэн эмэгтэй авч гарах гэж байгаад баригдсан аж. Түүх соёлын дурсгалт зүйлсийг БНХАУ-ын харьяат нэгэн эр манай улсаас цуглуулан, уг эмэгтэйн тусламжтайгаар хил гаргах гэж байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр Хилийн тагнуулын албаныхан манай улсад амьдардаг, эртний эд өлгийн зүйлс худалдаж авч цуглуулдаг хүмүүстэй холбоотой баримтуудыг цуглуулж байхдаа эртний эд зүйл хууль бусаар хил давуулах гэж буй талаар мэдээлэл авсан гэнэ.
Хятад иргэд хууль бусаар олсон эд зүйлээ Эрээнд аваачиж нутаг нэгтнүүддээ худалддаг бөгөөд тэнд эртний эдлэлийн дэлгүүрүүд хуучны эд өлгийн зүйлс худалдаж авдаг аж. Тэдгээр дэлгүүрийн барааны 80 гаруй хувь нь Монголоос аваачсан зүйлс гэнэ. Энэ долоо хоногийн эхээр хилээр гаргахыг завдсан эд юмс дотор шавар болон гуулин бурхан, бүрээ, хонх, цөгц, очир, хүрлийн үеийн хутга гээд бурхан шашны холбогдолтой эд зүйлсээс гадна монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн хэт хутга, гаанс, хос ногоон хаш хөөрөг, солирын хэлтэрхий гээд олон зүйл байгаа гэнэ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (6)