Өнгөрсөн хоногт согтуурсан үедээ хүний биед санаатай гэмтэл учруулсан нэг хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд хутгалуулсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, Хэнтий аймгийн Норовлин сумын дөрөвдүгээр багийн харьяат 23 настай Н нь архи уусан үедээ 23 настай Д-г цээжин тус газар нь хутгалж гэмтээжээ. Мөн 23 настай Д нь өөрийнхөө зүрхэн тус газар хутгалсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг