БАРИМТ 1
Миний хувьд Дорнод аймгийн уугуул. Тэнд төрж өссөн. 2007 оноос хойш бизнес хийж байна. 13 жил бизнес эрхэллээ. 2014 онд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багт орж, зургаан сар ажилласан. Үргэлжлүүлээд зургаан сар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Тийм л юм болсон.
БАРИМТ 2
АН-д гишүүнээр албан ёсоор элссэн нь 2012 он. Манай өвөө, аав ардчилсан үзэлтэй ахмад гишүүдийн нэг. Залуу хүн бодол нь тогтоод ирэхээр улс төрийн намд идэвхтэй байх ёстой гэж боддог юм билээ. Тэр хүрээнд өөрийн ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн АН-д элссэн. 2012 оны аравдугаар сард дүүргийн намын хорооны залуучууд “Нүүрс” хөтөлбөр гэж эхлэх гэж байна. Зохион байгуулалтад нь “Чи орооч” гэсэн санал тавьсан. 1000 гаруй ажын байр бий болох гэж байна. Бизнес хийдэг хүн тусалж дэмжээч гэсэн. Сар гаруй ажилласан. Ямар нэгэн цалин гэж аваагүй. Зохион байгуулалтын ажлыг хариуцаж. Тэгж яваад Тайланд явчихсан юм.
БАРИМТ 3
Тайландаас эргэж ирэхэд “Нүүрс” хөтөлбөр эхэлчихсэн, “М жи Эл Эс Би” гэдэг компани нь орчихсон, ажил хэрэгжээд явж байсан. Түүнээс хойш “Нүүрс” хөтөлбөрт оролцоогүй. Хувийн бизнесээ хийгээд явсан. 2014 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажлын албанд орж ажилласан. Тэгэхэд “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбогдуулж залууучуудыг дуудаж байцааж эхэлсэн. Тухайн үед залуучууд шалгуулахдаа “Төмөрбаатар гэж хүн ажилд оруулсан” гэж хэлсэн билээ. Энэ дагуу намайг судалсан юм шиг байгаа юм. Шалгах явцад нь Төмөрбаатар өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болж таарсан. Бизнес эрхэлдэг хүн мөнгөтэй л байхгүй яах вэ. 2014 онд АТГ-аас намайг барьж, саатуулах үед долоон компани байгуулчихаад явж байсан хүн.
БАРИМТ 4
Бусад хүн шиг баян тарган биш ч тодорхой хэмжээний мөнгөтэй байсан. Бизнес эрхэлж яваад Н.Алтанхуяг гэдэг хүний ажлын албанд орсон нь анхаарал татсан юм байх. 2012 оны сонгуулийн багт ажиллаж байсан хүмүүсээс санал тавьсны хүрээнд Ерөнхий сайдын ажлын албанд орсон. “Нүүрс” хөтөлбөрт идэвхийлсэн оролцож, өөрийгөө харуулсан учраас Төмөрбаатар гэдэг хүн төрийн ажлыг хариуцлагатай хийж чадна гэж үзээд санал тавиад. Ажилд ороод зургаан сар орчим явсан. Залуу хүн бүх юманд гүйнэ. Төрийнхөө төлөө зүтгэж, юм суръя л гэж бодсон.
БАРИМТ 5
2014 оны долдугаар сарын 29 бол миний хувьд хар өдөр. 16.00 цагийн үед Циркийн хажууд зогсож байхад нэг залуу ирээд алгадах шиг болсон. Тэгээд л өргөөд “Starex”-т суулгаад авч явсан. Гүйцэтгэх ажиллагаа хийж байсныг нь мэдэхүй. Өмнө нь намайг ерөөсөө дуудаж байгаагүй. Ямар нэгэн тайлбар хэлэхгүйгээр АТГ-т аваачсан. Өрөөндөө оруулаад шууд л “Чи хулгайч” гээд байцааж эхэлсэн. Золжаргал гэж байцаагч цүнхнээсээ дөрвөн ширхэг цаас гаргаж ирсэн. Эхлээд сэжигтнээр татсан, яллагдагчаар татсан, нэгжлэг хийх, шууд цагдах хорих хугацаа 60 хоногийн хугацааг танилцуулсан. Бүх юм нь бэлэн байгаа юм.
БАРИМТ 6
Байцаалт авсныхаа дараа манай гэр рүү явсан. Тэгэхэд үнэхээр хэцүү байсан. Ээжийн бие муу, хорт хавдартай. Нэг өрөө байранд өвчтэй ээжийг маань ортой нь өргөж холдуулж байгаад нэгжлэг хийсэн. Тэгээд ганц худаг руу аваад явсан. Ээж маань өвчтэй байсан ч намайг 181 хоног хоригдоход тэсч хүлээсэн. Гарч ирээд удаагүй байхад бурхан болсон. Хэрвээ ийм юм болоогүй байсан бол гадагшаа аваад явчих л байсан. Гомдлын юм үлддэг юм билээ. Хэвтэрт байгаа хүнийг ортой нь өргөж холдуулж байгаад шалгадаг л юм билээ. Ээжээсээ үг дуулж амжаагүй дээ харамсдаг. Гайхамшигтай нь манай гэрээс юу ч олоогүй.
БАРИМТ 7
“Шударга бусын хонгил” чинь хүний ар гэр, амьдрал ахуй, өвчин зовлонг тоодоггүй юм билээ. “Махны машин” нь нэг ажиллаад эхэлбэл тухайн хүнийг юу ч биш болгодог. Төмөрбаатар гэдэг хүн “Нүүрс” хөтөлбөр эхлэхээс өмнө бизнес хийж байсан. Дараа нь бодоход компанийнхаа хүрээнд 2012 оны эхээр хийсэн гэрээний мөнгө нь 2012 оны сүүлээр орж таарсан. Ойролцоогоор 700-800 сая төгрөг. Жил хагас орчмын гэрээний мөнгө. Хэрвээ “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой байсан бол би шоронд явах байсан.
БАРИМТ 8
Байцаалтын хувьд Ганц худагт болсон. 181 хоног буюу зургаан сар. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэж хүний захиалгаар энэ үйл ажиллагаа явагдсан. Үүнийг хүн бүр мэднэ, нотолгоотой. Н.Алтанхуягийг огцруулахын тулд ийм ажиллагаа зохион байгуулсан. Н.Алтанхуяг гэдэг хүн 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд огцорсон. Тэр хугацаанд надаас байцаалт авахаар 12 удаа ирсэн. Ахлах комиссар Д.Золжаргал гэж хүн. Хонгилынхны АТГ дэх суурин төлөөлөгч. Улстөртэй холбоотой бүх хэрэг энэ хүн дээр очдог. Нийслэлийн прокурорын газрын Батжаргал гэж хүн байдаг. Хонгилын доод шатны тулааны талбарын гардан гүйцэтгэгч нь.
БАРИМТ 9
Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй олон жил амьдарлаа. Миний хувьд 186 хоног хоригдсон ч улсаас нөхөн олговор аваагүй. Гэтэл шүүх, прокурор, мөрдөгч нь хариуцлага хүлээгээгүй. Мөнгөнтуяа гээд хүн бий. Тав хоног болсон шүүх хуралд яаж өөрийгөө хамгаалж харууллаа. Батхуяг гээд манай дүүг бас хорьсон.
БАРИМТ 10
Цаг хугацаа үнэний шүүлтүүр. Зургаан жил өнгөрлөө. Ц.Элбэгдорж гэдэг хүн зугтчихлаа. 2013 оны сонгуульд дэмшээд л явж байсан. Гэтэл Ерөнхийлөгч байсан хүн яагаад гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэггүй юм бэ?. Над дээр байцаалт авах гэж ирдэггүй байсан. Ерөөсөө дарамтлах гэж ирдэг байсан. Бүх юм нь бэлэн. Гарын үсэг зуруулах гэж л ирдэг байсан. Тэгье гэж хэлээгүй учраас бичгийг нь ерөөсөө харуулаагүй. Манай төрсөн дүүг 181 хоногийн хугацаанд АТГ-ын үүдэнд хонуулсан.
БАРИМТ 11
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцорсны орой нь Б.Мөнгөнтуяаг сулласан. Миний хувьд маргааш суллагдах байх гэж бодсон гаргаагүй. Тэгж явсаар 2015 оны нэгдүгээр сард гаргасан. Бөөнд нь гаргачихвал тавилттай жүжиг болох нь илэрчих гээд шүү дээ. Хоригдож байхад Д.Золжаргал гэдэг хүн өөрөө ирдэггүй байсан. Өөр хүнийг явуулна. Ямар учиртай юм гэхээр 60 хоног ирэхгүй бол эрүүдэн шүүлтийн хэлбэр рүү орно.
БАРИМТ 12
Улстөрчид эхлээд хонгилыг бий болгосон. Над мэтийн хэдэн хүнийг хилсдүүлсэн. Тэгэнгүүтээ болох юм байна гэж үзээд бизнесмэн, жирийн иргэд рүү орсон. Эцэстээ хорьж тогтоож дийлэхээ больсон. Хийгээгүй хэргийнхээ төлөө хүн дуугарахгүй. Тэгэхэд нь эрүүдэн шүүлт явдаг. Миний хувьд эрүү шүүлтэд ороогүй ч сэтгэл санааны хүнд байдалд орсон.
БАРИМТ 13
Олон аавын хүүтэй хоригдсон, хүсээд байх газар биш ээ. Тэдэнтэй ярьж байхад тамхиар, мөнгөөр наймаалцаг хэрэг байдгийг сонсож л байсан. Хууль эрх зүйн мэдлэггүйгээс нь болдог ч юм уу илэрэхгүй байгаа хэрэг тохдог гэсэн. Ялын, хохирлын хэмжээ нь өөрчлөгдөхгүй бол хэрэг наймаалцдаг л билээ. Улстөрчид өөрсдөө ийм юмыг үүсгэсэн.
БАРИМТ 14
Миний хувьд өс санасан юм байхгүй. Ийм юм байгаад ард түмэнд ойлгуулахыг хүсч байна. Над шиг хэлмэгдсэн залуус олон бий. Дуугарахаасаа эмээгээд байна. Хэрвээ би гэмт хэрэг үйлдсэн бол шоронд байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрөө нотлоод байна. М.Энхболд гэдэг хоёр хүний хослол хонгилыг бий болгосон. Захиалгаар нь ажил гүйцэтгэдэг, Хонгилын гүйцэтгэх захирал нь Б.Хурц. Захирал доороо ажилтантай байх хэрэгтэй. Тэр нь Олзод гээд шүүгч. Хонгилд хэнийг хорихыг шийддэг байсан хүн. Тэгээд Батжаргал, Золжаргал нар.
БАРИМТ 15
Эрх мэдлээ удаан хадгалах, хувьдаа төрийн өмчийг завших зорилгоор нам дамжсан бүлэглэл байгуулсан Хонгил. 2027 оныг хүртэл эрх мэдлээ хадгалах зургаа зурчихсан байсан гэж харддаг. Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхий сайдаас нь буулгаж дараад авсан. Х.Баттулга руу 2016 оноос дайрч Шижир гээд залууг хорьсон. М.Энхболдыгоо Ерөнхийлөгч болгоно гэж төлөвлөөд байсан ч халхын заяа их юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болсон.
БАРИМТ 16
Хонгил тодорхой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг томилсноос эхлэлтэй. Одоо хонгил нурж байна. Ц.Элбэгдорж нь гадагшаа гараад зугтчихлаа. Хонгил гэхээр бусад улстөрчдийн ярьдаг шиг хий хоосон юм санагдаж байгаа байх. Ямар ч байсан удирдагчид нь байхгүй болохоор байхгүй болчихгүй. Хууль хүчний байгууллагууд ажилладаг залуучууд нь ийм юм руу орчих вий гэх зэрэг системийн өөрчлөлт хэрэгтэй.
БАРИМТ 17
Шийдэл байна. Шүүхийн хяналтын зөвлөлд сэтгүүлч, хэлмэгдэгчдийн төлөөллийг оруулах. Прокурорт мөн адил. Тусгай субьектийг шалгах бүрэлдэхүүн бий болгох ёстой. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байсан шиг.
БАРИМТ 18
Миний хувьд АН-аас нэр дэвшинэ. Гэхдээ 100 сая төгрөг төлөхгүй. Сүүлд сонсоход 57 залуу дэвшүүлнэ, 100 саяын босгоо өөрчлөх юм билээ. Хэрвээ Б.Хурц нэр дэвшвэл би өрсөлдөнө. Нам дотроо өрсөлдөнө. Шударга бусын хонгилыг нураахын тулд Б.Хурцтай өрсөлдөнө.
БАРИМТ 19
Залуучуудын тэмцэл нь өөрөө Б.Хурц нарын хүмүүсийг дэвшүүлэхгүй байхын төлөө юм шүү дээ.
БАРИМТ 20
Миний хувьд төрийн бизнест ерөөсөө ороцоогүй. Улс орны хөгжил залуучуудын хувь нэмэр хэрэгтэй. Долоон удаа сонгогдчихоод юу хийсэн юм. Б.Хурц нарыг нэр дэвшүүлэхгүй байх нь залуу үе болон нийгмийн дундаж давхрагын тэмцэл.
БАРИМТ 21
Шинэчлэлийн хөдөлгөөнийнхөн долоон аймгаар явсан. Залуустай уулзлаа. АН-д реформ хийх цаг нь болсныг ойлгож байна лээ.
БАРИМТ 22
2017 онд АН-ын дүрэмд шинэчлэл хийсэн. Дээд шүүхэд аваачиж бүртгүүлэхэд намын дарга нь засчихсан юм. Эргээд утгаа алдсан. Дүрэмгүй тоглодог үеэ өнгөрөөсөн улстөрчид жагсаалаас гарах цаг нь болсон. Дүрмээ ч биелүүлэхгүй өөрсдөө суугаад байдаг байж болохгүй. МАН-ын ЖДҮ, концессчдын эсрэг залуучууд гарч ирж байж өөрчлөлтийг бий болгоно.
БАРИМТ 23
57 залуу дотор тэнэг хүн гэж байхгүй. Үүнийг ард түмэн шүүнэ. Монгол хүний саруул ухаанд итэдэг гэж хэлсэн С.Зориг агсны үгэнд итгэж явдаг. Сүүлийн найм хүртэлх жилд хэвлэл мэдээлэл, сошиал хөгжчихлөө. Мэдээллээ ангилж эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд шударга болно гэдэг итгэлтэй байна. 57 гэдэг нь Намын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболдын гаргаж ирсэн тоо.
БАРИМТ 24
Миний хувьд судалгаагаа харна. Шударга сонгууль болох боломж хаана болохыг нь судална. МАН-аас ЖДҮ, концессчид нь нэр дэвшихээр бол тэнд нь очно. Хүмүүсийг төөрүүлэх шаардлагагүй. Энэ удаагийн сонгууль Монголын хувьд хариуцлагатай байх үе. МАНАН бүлэглэл, ЖДҮ, концессчдыг битгий сонгоорой. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарыг гутлыг нь тослуулаад зангиагаар нь чирж авчруулна. МАН-ынхан ЖДҮ-чидтэйгээ тэмцээрэй. Хэрвээ хумсаа нуувал сонгууль хуучнаараа явна.