Баримт 1.
Би яагаад юм хийж чадахгүй байна гэхлээр УИХ 76 гишүүнтэй. Энэ 76 гишүүний 64 нь нэг намын гишүүд буюу бүлгийн шийдвэрийг дагадаг. Бүлгийн шийдвэр гаргахдаа намынхаа шийдвэрийг гаргаад байна. Миний зүгээс аль боломжтой хувилбар, санал хэлээд очихоор эсэргүүцдэг. Би юу гэж хараад байна гэхлээр АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч юм чинь гэж жижгээр хараад байх шиг байгаа.
Баримт 2.
Тэрбээр сонгогдож, тангараг өргөснийхөө дараахан буюу 2017 оны есдүгээр сарын эхээр Авилгатай тэмцэх газрын даргыг “Ажлаа өг, өөрийн чинь хугацаа дууссан, эсвэл сайн ажил. Сайн ажиллавал Чингисийн одон байтугай бүх юмыг чинь өгье” хэмээн хэлжээ. Харин авилгатай тэмцэх газрын дарга “Надад жаахан хугацаа өгөөч” хүссэний дагуу 49 хоногийн хугацаа өгчээ. Тэр хугацаанд оффшор бүсээс 4.5 сая доллар оруулж ирсэн бөгөөд тэрнээс хойш мөнгө оруулж ирээгүй. Энэ бол нэртэй устай, данстай бүх юм тодорхой байдаг. Санаачилга гаргаад хийвэл олж авчрах боломж байгаа гэж би харж байгаа.
Баримт 3.
Оффшороос оруулсан 4.5 сая долларыг Давааням гэдэг бизнесмэний мөнгө аж. Мөн Ерөнхийлөгч “Энүүгээр юм ороогүй биш орсон гэж хуурах байх шиг байгаа” гэв.
Баримт 4.
Мөн тэрбээр Авилгатай тэмцэх газрын даргад 60 тэрбумтай холбоотой асуудлаар онц, ээлжит бус хурал зарла. Энэ асуудлыг шийдэхгүй бол Монгол Улсын нэр хүнд гадаад орчинд унаад байна” хэмээн үүрэг өгсөн гэдэг.
Баримт 5.
Ерөнхийлөгч Х.Баттулга нэвтрүүлгийн үеэр “Төрийн албан тушаал, “сандал”-ыг зараад сонгуулийн мөнгөө босгодог. Ингээд сонгуульдаа орчихдог юм байна гэдийг дэлхий даяар яриад эхэллээ. Вашингтон пост сонины эхний нүүрт Монгол гээд гарчихлаа” хэмээн ярьсан билээ.
Баримт 6.
2016 онд манай улсад зохиогдсон АСЕМ-ийн ээлжит хурал 2018 онд Брюсельд болж тус уулзалтад Ерөнхийлөгч оролцсон. Уулзалтын үеэр бусад улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж хөрөнгө оруулалтын тухай ярихад “Танай Авлигын индекс маш өндөр үзүүлэлттэй байхад хөрөнгөө бариад ордог тэнэг бизнесмен байхгүй шүү дээ” гээд хэмээн хэлсэн гэдэг.
Баримт 7.
Мөн тэрбээр “Утааны асуудалтайгаа зууралдаад, үүгээр нь сайд нар нь мөнгө хийдэг гэдгийг дэлхийн улсууд бүгд мэдэж байгаа” хэмээн ярилаа.
Баримт 8.
Мөн “Утааг буруулах чиглэлд 500 саяас ч их хэдэн тэрбумаар нь мөнгө завшсан гэдгийг Ерөнхийлөгч ярилцлагын үеэр хэлж байлаа. Энэ хэргийг Авилгатай тэмцэх газрын дарга мөн л шалгахгүй байгааг хэлэв.
Баримт 9.
Тэрбээр саяхан болсон АСЕМ-ийн уулзалтын үеэр Дэлхийн оюуны өмчийн газрын даргатай өөрийн биеэр очиж уулзан “Манайд стандартын бус зуух зараад байна. Одоо яндан дээр шүүлтүүр тавина хэмээн шахаа хийх гэж байна. Дэлхийд ийм патент байна уу” асуусан гэдэг.
Баримт 10.
Тэрбээр ЖДҮ-гийн талаар “ЖДҮ-гийн зээлийг нөлөө бүхий УИХ-ын гишүүд буюу түүний хамаарал бүхий хүмүүс авсан байна гэдэг нь одоогийн энэ УИХ цаашид юм хийх үү, хийхгүй юу. Хийвэл юу хийх вэ гэдэг болгоомжлол миний хувьд үүсч байна” хэмээн ярьсан юм.
Баримт 11.
Тэрбээр ЖДҮ-гийн зээлийг сайдын мэдэлд оруулах хуулийг МАН хийсэн хэмээн үзэж байгаагаа хэллээ. Тодруулбал түүнийг Хөдөө аж ахуйн сайд байхад жижиг дунд үйлдвэрлэл банкаар дамждаг байсан тухай ярилаа. ЖДҮ-ээс зээл аваад Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж зээл авдаг талаар тэрбээр “Жил хагасын өмнөөс яригдаж байсан. Хоёр гурван гишүүн нийлээд нэг нэг тэрбум төгрөг аваад гурван төгрөг болгоод ББСБ-аар хүүлээд байна гэсэн. Би итгээгүй” хэмээн ярив. Мөн зээл авсан гишүүдийг “Тэрбум төгрөгөө бэлнээр авдаг. Бэлнээр аваад 100 мянга, нэг сая төгрөгөөр хэмжээтэйгээр бага багаар ББСБ-руу хийдэг. Тэгэхээр хэн ч мэддэггүй юм байна. Авилгатай тэмцэх газраас энд их цаг үрж байна гэсэн тайлбар хэлж байна” гэж ярив.
Баримт 12.
Тэрбээр “Нүүрсний үнийн өсөлт бууралтаас Монголын эдийн засаг хамаардаг” гэв.
Баримт 13.
Эдийн засгийн өсөлтийн талаар “Нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засаг сайжирсан болохоос Ч.Хүрэлбаатар сангийн сайд болонгуутаа Монголын эдийн засаг сайжирсан юм биш” гэлээ.
Баримт 14.
Тэрбээр мөн “УИХ, Засгийн Газар өөрсдөө өөрсдийн гараар нураадаг” гэв. 2008-2012 оны үед С.Баяр, Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Энэ үед 17 хувийн өсөлттэй байсан бөгөөд эдийн засгийн өсөлт иргэдэд хүрээгүй гэв.
Баримт 15.
Тэрбээр, Арьс ширээ Испани руу гаргая, ноосоо Азербайжан руу, ноолуураа АНУ-ын конгресс дэмжих юм бол АНУ, Европ руу гаргая хэмээн ярьсан. АНУ-ын конгерессийн таван гишүүн Монголд ирж энэ тухай танилцсан талаар ярив.
Баримт 16.
Тэрбээр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед түүний удирдсан Засгийн Газрын сайд нартай уулзах гэхээр сайд нараа ирүүлдэггүй байсан, ганцхан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ирдэг байсан талаар ярив.
Баримт 17.
МАН 65 суудал авахдаа “Иргэдээ ядуурлаас аварна, эдийн засгаа хямралаас гаргана, эх орноо өрөөс салган, төрийн дампуурлыг засаж, тэгш журамт, баян хүчит Монголыг цогцлоох тухай амлаж гарч ирсэн. Энэ амлалт харагдахгүй байна.
Баримт 18.
Манайд гэрлийн хурдаар өсдөг өсөлт нь “гишүүдийн мөнгө” гэв. Тэрбээр “Намайг төсвөө иргэж хараач гэж хэлээд европ /АСЕМ/ яваад ирсний дараа найман тэрбум төгрөг болчихсон байна. Уг нь таван тэрбум төгрөг байсан” хэмээн ярив.
Баримт 19.
Ерөнхийлөгчид Ерөнхий прокурор, Авилгатай тэмцэх газрын дарга нар ЖДҮХС-аас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий 100 гаруй компани зээл авсан байгаа. Үүнээс 10 гаруй УИХ-ын гишүүн зээл авсан нь баталгаатай” хэмээн мэдэгдсэн гэдэг.
Баримт 20.
Тэрбээр Хотгор шанагын уурхайтай холбоотойгоор БНАСУ-ын Ерөнхийлөгч рүү захиа бичнэ хэмээн ярив. Тэрбээр захидалдаа “Манайд танайхтай холбоотой уурхай байдаг. Манайд уурхайтай холбоотой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа. Энэ хүмүүс нь сайд дарга хийгээд яваад байна. Энэ талаар мэдээллийг өгнө үү” хэмээн бичиж, Авилгатай тэмцэх газрын даргын өмнөөс ажлыг нь хийнэ” гэв.
Баримт 21.
Ерөнхийлөгч Ноос, ноолуур, арс, махыг боловсруулж экспортод гаргаж болох талаар Хөдөө аж ахуй болоод бусад гишүүдтэй ярилцсан. Бид ноолуураараа бүтээгдэхүүн хийх юм бол 200 сая доллар олох боломжтой талаар ярив. Тэрбээр мөн “Ийм том салбарыг унтуулаад хэдэн ченжийн гарт битгий өгөөч ээ” хэмээв.
Баримт 22.
“Над дээр төмөр замын хэрэг үүсээгүй. 2010 онд сайд байхдаа төмөр замын бодлогыг оруулсан, 2012 онд сонгууль болсон. Энэ үед Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Одоо бол УИХ-ын гишүүн байгаа. Сү.Батболд амьд гэрч. Бодлого батлуулсан, бодлого батлуулчхаад төмөр замаа эхлүүлэхэд мөнгийг нь өгөөгүй. Ингээд 2012 оны сонгуультай холбогдсон. Сонгуулийн дараа Сү.Батболд бид хоёр дараа нь бүх юмаа ярихад “Манай намын бүлэгт Х.Баттулгын нэр хүнд өсч байна. Мөнгийг нь битгий өгөөрэй гээд барьцаал гэсэн. Тэр хурлын протоколд бүх юм тодорхой байгаа. Дараагийн Засгийн газар дээр би Хөдөө аж ахуйн сайд болж байсан. Чингис бондоос Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 километр төмөр замын барих /бодлого гарсан учир/ зураг нээгдсэн. Тэнд 200 сая долларыг Н.Алтанхуягийн Засгийн газар хувиарласан. Энэ мөнгийг өгөөд бүх ажил зогссон” хэмээн ярив.
Баримт 23.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын алт, мөнгөний үндсэн ордоос үүдэж хоёр хятад хүн булаацалдаж байгааг мөн ярив. Тэрбээр “Хоёр жилийн өмнөөс Юан гэдэг Хятад Ян гэдэг Хятадтайгаа муудалцаад Монголын шүүх, цагдаа, прокурорын байгууллагыг талцуулсан. Энэ бодит үнэн. Юан нь ялагдангуут мөнгө өгдөг, Ян нь ялагдангуут мөнгө өгдөг зүйл яваад байгаа. Үүнийг ил тод болго гэдгийг өнөөдөр Авилгатай тэмцэх газрын даргад үүрэг өгсөн. Энд социализмын үед бэлтгэгдсэн Генерал хүн нэг талд нь үйлчлээд явж байгаа” гэлээ.
Баримт 24.
УИХ тарахгүй бол яах вэ хэмээн сэтгүүлч асуухад “Би өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу” гэв.