Баримт 1.
Сергей Шойгу 1955 оны 5 сарын 21-нд Тува мужийн Чадад хотод төрсөн.
Баримт 2.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Баримт 3.
Сергей Шойгарын иргэншил нь Тува бөгөөд Монгол цустай гэгддэг.
Баримт 4.
Тийм ч учраас 2016 онд түүнийг “Монгол тулгатны 100 эрхэм”-д түүнийг урьж оролцуулсан юм.
Баримт 5.
С.Шойгуг 60 насных нь ойгоор Тувагийн хүндэт тэмдгээр шагнасан байдаг.
Баримт 6.
Тэрбээр 1991-2012 он хүртэлх бүх Засгийн газрын бүтэц дэх салбарыг удирдаж байсан.
Баримт 7.
Анх "Шин" сонины редактороор ажиллаж байсан бөгөөд дараа нь Тувагийн Зөвлөлийн сайдын зөвлөлд орлогч даргаар ажиллаж эхэлсэн нь түүний улс төрд хөл тавих алхам болжээ.
Баримт 8.
1962-1972 оны хооронд орон нутгийн сургуульд сурч байсан. 1972-1977 онд Сергей Шойгу Красноярскийн Политехникийн дээд сургуульд суралцаж, барилгын инженер мэргэжлээр төгссөн.
Баримт 9.
1999 онд Сергей Шойгу ОХУ-ын баатар цол хүртэж байжээ.
Баримт 10.
Түүний санаачлагаар Арктикийн цэргүүд байгуулагдаж, "Патриот" цэргийн хамгийн том, өвөрмөц цэргийн парк байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ОХУ-ын цэргийн спортын хөгжилд хүчтэй түлхэц үзүүлсэн гэж үздэг.
Баримт 11.
Сергей Шойгугийн эхнэр Ирина Антинина Expo-EM компанийн ерөнхийлөгч юм. Энэ нь бөгөөд бизнес аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.
Баримт 12.
Тэрбээр амталсан мах, шинэ загас, улаан дарс зэргийг ихэд таашаан үздэг.
Баримт 13.
2012 онд Forbes сэтгүүлд Батлан хамгаалахын сайдын гэр бүлийн орлого 83.02 сая рубль болсон байна гэж бичжээ.
Баримт 14.
"Нэгдсэн Орос" намын дээд зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг.
Баримт 15.
1977 онд нөөцийн дэслэгч, 1979 - Ахлах нөөцийн дэслэгч, 1981 - Нөөцийн ахмад, 1987 - Дэслэгч хурандаа, 1992 – Хурандаа, 1998 - Хурандаа Генерал, 2003 - Армийн жанжин зэрэг цолтой.
Баримт 16.
С.Шойгуг Путины орыг залгамжлагчдын нэг гэж нэрлэдэг аж.
Баримт 17.
Тэрбээр хоёр охинтой.
Баримт 18.
Төвийг сахисан, чадварлаг техникч гэдгээрээ ихэд сайшаагддаг байна.
Баримт 19.
Оросын иргэдийн дунд “Хамгийн сайн ажиллаж буй сайд” шалгаруулах санал асуулгыг явуулжээ. Энэ дүнгээр БХЯ-ны сайд С.Шойгу 5 оноо авахаас 4.6 оноо авч хамгийн сайн ажиллаж буй сайдаар тодорсон байна.
Баримт 20.
Түүний айлчлалд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгчид иржээ.
Баримт 21.
Батлан хамгаалах яамны сайд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзсаны дараа БНХАУ-ыг зорих юм.
Баримт 22.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр армийн генерал С.Шойгу намар Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэйгээ илэрхийлж байсан.
Баримт 23.
Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар 2017 оны дөрөвдүгээр сард Аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн олон улсын бага хурал болон мөн оны наймдугаар сард ОХУ-д болсон Олон улсын цэргийн наадам "Армия-2017"-ийн хаалтын ажиллагаанд оролцох үеэр тус улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай уулзалт хийж байв. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн харилцааг хуучин уламжлалын дагуу сэргээн хөгжүүлэхийг санал болгоход армийн генерал С.Шойгу дэмжиж байсан юм.
Баримт 24.
Айлчлалын үеэр хоёр улсын сайд нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах ба манай улсын Батлан хамгаалах салбарт машин тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх юм байна.