ЭШЛЭЛ 1
2019 оны төсөвт бид 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Үүний хагасыг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа.
ЭШЛЭЛ 2.
Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа хөөцөлдөж, олж ирсэн БНСУ-ын 300 сая ам.долларын зээлийн 150 сая ам.долларыг 10 аймагт цахилгаан станц байгуулахаар болсон. Бүх зураг төсөл ажлууд нь хийгдсэн. Ирэх онд ажил нь эхэлнэ
ЭШЛЭЛ 3.
Тодруулбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв гэсэн аймгуудад цахилгаан станцыг нэг аймагт 15 сая ам.доллар буюу 38 тэрбум төгрөгөөр хийнэ.
ЭШЛЭЛ 4.
Мөн Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Архангай зэрэг дөрвөн аймагт махны үйлдвэр байгуулна. БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдана.
ЭШЛЭЛ 5.
Хүмүүс юу гэж ярьж байна гэхээр чинийх долоо, минийх долоохон гэж хэлдэг. Тийм зорилгоор яригдаад байна.
ЭШЛЭЛ 6.
150 тэрбум төгрөгөөр Баянхонгор-Байтаг чиглэлийн авто замын ажил хийгдээд явж байгаа.
ЭШЛЭЛ 7.
Увс аймагт оруулагдах нийт хөрөнгө оруулалтын дүн, 5 тэрбум, 7 тэрбум гээд байгаа нь санхүүжих өртөг нь юм. Ч.Хүрэлбаатарыг муухай харагдуулахын тулд төсөвт өртөхийг нь авч хаяад санхүүжигдэх дүнг нь ярьж байна.
ЭШЛЭЛ 8.
Гишүүд тойрог дээр асуудал бий бол саналаа салбарынхаа сайдуудад өг. Салбарын сайд нь бодлоготойгоо нэгтгээд Сангийн яаманд өг гэсэн зарчмыг энэ жил Сангийн яам барьсан.
ЭШЛЭЛ 9.
Зарим гишүүд 840 тэрбум төгрөг, зарим нь 640 сая төгрөгийн жагсаалт оруулж ирсэн.
ЭШЛЭЛ 10.
2016 оны төсвийн алдагдал 4.2 их наяд төгрөг байсан.
ЭШЛЭЛ 11.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардлаас ингэж хасна гээд оруулаад ирэх ёстой. Гэвч эсрэгээрээ Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газраас 660 сая төгрөг хасчихлаа гэж ярьж байна. Харин нөгөө талдаа зардал хэмнэх ёстой гэж яриад байгаа нь авцалдахгүй байна.
ЭШЛЭЛ 12.
Төсвийг бид урсгал, зардлыг 2018 оны түвшинд бүгдийг нь барья гэж хийсэн. Гэхдээ бодлогын өөрчлөлттэй зүйлүүдэд зардлыг нь нэмэхээс өөр аргагүй.
ЭШЛЭЛ 13.
Төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг 720 тэрбум төгрөг нэмж байгаа.
ЭШЛЭЛ 14.
Нэг суманд сургууль барих зураг байлаа гэхэд яаманд жишиг зураг гэж байдаггүй. Баригдаж буй объект бүрт хэн нэгний дураар, өртөг нь өөр зүйл өмнө нь зөндөө гарсан.
ЭШЛЭЛ 15.
Цалинг инфляциас дээш хувиар нэмэгдүүлэхээр бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болдог. Тиймээс бид урьд өснө гаргаж байсан алдааг давтах шаардлага байхгүй.
ЭШЛЭЛ 16.
УИХ-аас хүсэлт гаргасан хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авах эрх олго гэсэн тогтоол гаргасан. 918 мянган хүүхэд одоогоор мөнгөө аваад явж байна. Үүнээс 28 мянга орчим хүүхэд авахгүй байгаа. Авахгүй гээд байхад өгөх гээд байх шаардлага байхгүй.
ЭШЛЭЛ 17.
Жижиг дунд үйлдвэрлэлд 645 тэрбум төгрөг эргэлтийн санд бий болсон байгаа. Сангийн энэ сангаа үр дүнтэй зөв ашиглаач гэж байгаа. Яагаад гэвэл жижиг дунд үйлдвэрлэлийн санд аудит хийлсэн. Маш их хэмжээний зөрчил байсан.
ЭШЛЭЛ 18.
Тодруулбал, тодорхой шаардлага хангаагүй байхад гаргах, зээлийн хүүг буруу тогтоож өгөх, үзэмжээр олгогдох зэрэг зөрчил илэрсэн.
ЭШЛЭЛ 19.
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш гадаадаас нэг ч төгрөгийн бонд аваагүй.
ЭШЛЭЛ 20.
Татвар төлөгчдийн мөнгө бүгд арилжааны банкинд байршсан байсан. Тэр бүх мөнгөө төрийн санд татаж авсан.
ЭШЛЭЛ 21.
Урьд өмнө Засгийн газруудаас өр уламжилж авдаг байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар “Ирээдүйн өв сан” гэх 533 тэрбум төгрөгийг Монголын ард түмэнд хадгаламж хэлбэрээр бий болгож өгч байна. Үүнийг 2030 он хүртэл хөндөх эрх байхгүй.
ЭШЛЭЛ 22.
Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
ЭШЛЭЛ 23.
Зэсийн үнийг хоёр янзаар тооцдог. Нэгдүгээрт, ОУВС байнгын судалгаа хийдэг. Хоёрдугарт, зэсийн үнийн форвард хэлцэл гэж байдаг. Зэсийн үнийг буруулж 6272 төгрөгөөр тооцсон.
ЭШЛЭЛ 24.
Доллар дэлхийн ихэнх валютын эсрэг чангарч байгаа. Энэ орнууд үндсэн гурван зүйлийг л хийж байна. Нэгдүгээрт, зах зээлийн шокийг валютын ханшинд хамгийн сайн шингээх зүйл нь уян хатан байх. Мөн банк бодлогын хүүгээ нэмэх, эсвэл интервенц хийх юм. Улсууд бүгд үүнээс сонголт хийж байна.