Баримт 1.
НҮБ-ын Хүнс ба хөдөө аж ахуйн байгууллагыг 1945 оны 10 дугаар сарын 16-нд үүсгэн байгуулсан ба энэ өдрийг тохиолдуулан 1979 оноос эхлэн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ний өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Баримт 2.
Ойролцоогоор 180 орчим орон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Баримт 3.
Өнгөрсөн жил “Цагаачдын ирээдүйг өөрчлөх нь: Хүнсний аюулгүй байдлыг хангаж, хөдөөгийн хөгжлийг хөхиүлэн дэмжихэд хөрөнгө оруулцгаая!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байв.
Баримт 4.
Дэлхийн хүн амын 800 сая гаруй нь өлсгөлөнд нэрвэгдэж байна. Энэ нь есөн хүн тутмын нэг нь юм.
Баримт 5.
Дэлхийн хэмжээнд тураалдаа орсон 5-аас доош насны 155 сая хүүхэд байдаг байна.
Баримт 6.
Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн бараг 98 хувь нь ядуу буурай улс орнуудын иргэд юм. Хөгжиж буй улс орнуудад 15 хүүхэд тутмын 1 нь өлсгөлөнгөөс улбаатай өвчний улмаас таван нас хүрэхээсээ өмнө хорвоог орхиж байдаг аж.
Баримт 7.
Харин дэлхийн өнцөг булан бүрт ойролцоогоор 2 тэрбум хүн илүүдэл жинтэй гэж ангилдаг.
Баримт 8.
Дэлхий даяар, 75 Макдональдсын гамбургерууд секунд тутам зарагддаг.
Баримт 9.
Их Британий дундаж өрх долоо хоногт 56.80 фунт стерлингээр хооллож, согтууруулах ундаа хэрэглэдэг.
Баримт 10.
Саран дээр идсэн анхны хоол нь гахайн махан бүтэгдэхүүн, чихрийн жигнэмэг, кофе, хан боргоцой, усан үзмийн шүүс, лаазалсан тоор зэрэг багтдаг байна.
Баримт 11.
2015 онд Хятадад хийсэн судалгаагаар халуун ногоотой хоол иддэг хүмүүс илүү удаан амьдардаг гэж мэдээлж байв.
Баримт 12.
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөтгөх хүчин чармайлтын үндсэн асуудал бол усан хангамж гэж үздэг.
Баримт 13.
Сахараас урагш Африкт 4 хүн тутмын нэг нь хоол тэжээлийн доройтолтой гэж тооцогддог аж. 2014-2016 онуудад хоол тэжээлийн дутагдлын тоо 44 саяар өссөн байна.
Баримт 14.
Мөн Азид өлсгөлөн хүмүүс их байдаг байна. 2014-2016 оны судалгаагаар Өмнөд Азид 281 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай байгаа талаар гарчээ.
Баримт 15.
Жил бүр 3.1 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас үүдэнамь насаа алддаг.
Баримт 16.
Нэн ядуу хүн амын дөрөвний гурав нь хөдөө аж ахуйгаас амьжиргаагаа залгуулдаг.
Баримт 17.
Судлаачид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшгийн үр дүнд 2050 он гэхэд өлсгөлөн, хүүхдийн тэжээлийн дутагдал 20 хувь хүртэл өснө гэж тооцжээ.
Баримт 18.
НҮБ-ын тооцоолсноор дэлхийн өлсгөлөнг эцэс болгохын тулд жилдээ 30 тэрбум доллар шаардагдана гэж тооцсон байна.
Баримт 19.
Дэлхийн өлсгөлөнг багасгах нэг боломж бол газар тариалангийн хог хаягдлыг дахин боловсруулах, бордоо ашиглахтай адилаар дэлхийн байгалийн баялгийг хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуй аж.
Баримт 20.
Хөгжиж буй орнуудад ойролцоогоор 896 сая хүн өдөрт 1.90 доллар буюу түүнээс бага орлоготой амьдарч байна.
Баримт 21.
Дэлхийд 10 секунд тутамд нэг хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж, өвчний улмаас нас бардаг.
Баримт 22.
Дэлхийн иргэдийн өлсгөлөнд нэрвэгдэж буй шалтгаан нь тэгш бус байдал, ядуурлаас үүдэлтэй бөгөөд хүнсний дутагдал биш юм. Дэлхийд ойролцоогоор 10 тэрбум хүн тэжээх хангалттай хоол хүнс үйлдвэрлэгддэг.
Баримт 23.
Дэлхийн өлсгөлөнд автсан хүмүүсийн жаран хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Баримт 24.
Тиймээс НҮБ 2030 он гэхэд өлсгөлөнг “тэг” болгохын төлөө ажиллаж байгаа юм.