ЭШЛЭЛ 1
Үнэхээр хүнд өдрүүд өнгөрч байна. Дэндүү харамсалтай явдал боллоо. Би 2000 оноос хойш төрийн албанд удирдах албан тушаалын ажил хийлээ. Энэ хугацаанд олон зүйл болж байсан ч ийм хэцүү явдал тохиолдож байсангүй. Төрийн алба гэдэг хүний төлөө, хуулийн хүрээнд, эзэмшсэн мэдлэг чадвараа дээд зэргээр гаргаж ажиллаж чаддаг тэргүүний хүмүүс байх ёстой. Энэ болсон үйл явдал төрийн албаны нэр хүндийг унагаж, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг нураасан үйл явдал боллоо. Үүнд би маш их харамсаж байна.
ЭШЛЭЛ 2.
Гэвч харамсалтай нь итгэл хүлээлгэсэн 2 хүн маань ийм байдалд орлоо. Сэтгэл санаа хүнд яг тэр өдрүүдэд төмөр зам дээр асуудал гарч вагон осолдчихлоо гэсэн мэдээ ирсэн. Тэгэхэд л шууд өргөдлөө өгөөд, гарын үсэг зурчихмаар санагдсан. Тэгээд яадаг ч байсан маш яаралтай Онцгой байдал руу утасдаад вагон осолдсон хэргийн газар руу явсан.
ЭШЛЭЛ 3.
Хүмүүс тэднийг маань янз янзаар буруутгаад байсан. Би салбарын сайдын хувьд төмөр замчдаа өмөөрч байгаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө муу хуучин зам битгий хэл бүтээн байгуулалтууд хүчин мөхөстдөг шүү дээ.
ЭШЛЭЛ 4.
Том техник авч ирэх шаардлагатай болсон. Ойр хавийн хэдэн уурхайгаас техникүүдийг дайчилж авч ирж байж сэргээн босгосон. Тийм том хэмжээний үер усны гамшгийн өмнө энгийн эргүүл очоод тэр үйл явцыг зогсоож, арга хэмжээ авах боломжгүй. Оросоос том кран дуудаж авчирсан. Хэдэн уурхайгаас томоохон техникүүд татаж авчирч байж засаж янзалсан. Нүзсэр ажиллагаа явагдсан л даа.
ЭШЛЭЛ 5.
Монголчууд цөөхөн. Бие биенээ найз нөхөд, хамаатан садан, нутаг ус гээд аль болох дэмждэг. Нэг тийм бичигдээгүй ойлголт явдаг л даа.
ЭШЛЭЛ 6.
Тэр утгаараа энэ хүнтэй хамтарч сайхан ажиллаарай гээд жишээ нь, талийгаачийн хувьд надад нэг хүн захиж л байсан. Захиасны хүн гэж зөөлөн ханд гэж байхгүй шүү дээ. Ямар шаардлага тавих ёстой түүнийгээ тавиад л ажилласан.
ЭШЛЭЛ 7.
Талийгаач өөрөө хуульч хүн болохоор хяналт шалгалтын талдаа илүү хариуцлагатай, шаардлага тавин ажиллаж байсан.
ЭШЛЭЛ 8.
Өнгөрсөн хавар дөрвөн сарын үед байх, гэнэт “Гомбосүрэн дарга солигдох гэж байгаа” гэнэ гэж би сонссон. Тэгээд дуудаж уулзаад, юу болоод байгаа юм гэсэн чинь “төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирсэн. Наана цаана гээд бичиг сачиг явсаар байгаад миний оронд хүн томилохоор болсон байна” гэж хэлсэн.
ЭШЛЭЛ 9.
Тэр тухай би мэдээгүй байсан. Тэгээд би Махбалыг дуудаж уулзсан. Тэр хоёрыг хоёуланг нь өөд өөдөөсөө харуулж суулгаж байгаад юу болоод байгааг асуусан. Төрийн албаны зөвлөлөөс ийм бичг ирсэн гээд танилцуулсан. Махбал нь төрийн төрийн захиргаа удирдлагын газрын дарга байхгүй юу. Төрийн нарийн бичгийн даргаас аль хэдийн явах ёстой бичиг баримт яваад төрийн албаны зүгээс Дорждавга гэдэг хүнийг томилохоор болсон гэдгийг тэгэхэд надад хэлж байгаа юм.
ЭШЛЭЛ 10.
Би талийгаачид “тэр шалгалт шүүлгийг нь өг, наад ажлаа дуугай хий”, Махбал тэр албаны бичигнийхээ учрыг ол гээд өрөөнөөсөө гаргасан. Үүнээс хойш уг нь элдэв асуудал гараагүй, тус тусынхаа ажлыг хийгээд явахаар болсон. Түүнээс өөрөөр тэр хоёрын дунд асуудал байх ёсгүй гэж бодож байна.
ЭШЛЭЛ 11.
2000 онд намайг агентлагийн дарга байхад Махбал Дэд бүтцийн яаманд хуулийн хэлтсийн мэргэжилтэн байсан. Түүнээс хойш Дэд бүтцийн яам, Зам тээврийн яам, ЗТАЖЯ, ЗТБХБЯ гээд энэ салбарт олон жил ажиллаж байсан, салбарын хувьд ч, төрийн захиргааны хувьд ч туршлагатай хүн.
ЭШЛЭЛ 12.
Одоогийн ерөнхийлөгч манай салбарын сайд байсан хүн. Тэр үед Махбал хамт ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн хүн гээд зургийг нь монтажлаад тавьсан харагдаж байна билээ. Хамт ажиллаж байсан гэдгээр нь намайг ч гэсэн холбодог л юм. 2000 оноос хойш энэ хүн ч тэр, би ч тэр олон л сайдтай ажиллаа. Тэр болгонтой холбож болохгүй байх аа.
ЭШЛЭЛ 13.
Миний үед ажиллаж байсан албан хаагчид миний хүн болчихдог. Ийм нэг хөгийн зүйл манайхны дунд яваад байх юм. Ер нь төрийн албанд тойрон хүрээлэгчид гэж байх ёсгүй. Хуучин сайд нь дуудаж авчраад салбарын мэдээлэл авахаар тэр сайдын хүн болгоод нэр зүүчихдэг асуудал ч бий.
ЭШЛЭЛ 14.
Тэр орой би ТЗУГ-ын дарга Махбал, Төмөр замын далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зорицуулах газрын дарга Артур нарт маргааш ТӨБЗГ, ЗГХЭГ-т материал бэлдэж өгөх үүрэг даалгавар өгөөд гаргасан. Үүний ар дээр нөхдүүд сууцгааж дээ л гэж би дүгнэж байна. Тэдний хооронд өс хонзон гээд байх зүйл юу байхав дээ, мэдэхгүй юм.
ЭШЛЭЛ 15.
Би гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа. Тухайн үед ч, одоо ч. Хамгийн гол нь миний удирдаж байсан цаг үед ийм хэрэг явдал болчхоод байхад би өөрөө өөртөө хариуцлага наахгүй, нөгөө гүлдийх гэдэг шиг суугаад байж болохгүй биз дээ. Нөгөөтэйгүүр миний удирдлагад ажиллаж байсан хүн алтан амиа алдаад ар гэрийнхэн нь өнчирч, бас төрийн албаны нэр хүнд уначхаад байхад би цааш ажлаа үргэлжлүүлээд сууж болохгүй шүү дээ. Өргөдлөө барьж орохдоо нүдийг нь уншиж байгаа юм л даа. Намайг өргөдлөө гаргаж ирээд ширээн дээр тавихад итгэл шингэсэн харцаар харсан. Манай Баагий ийм шийдвэр гаргах хүн мөн дөө гэсэн харц харагдах болсон. Олон зүйл ярьсан. Ёс зүй гаргаад өргөдлөө өгч байгаа зөв өө гэж дэмжсэн.
ЭШЛЭЛ 16.
Би ажлаа өгөөд Солонгос гараад давхичихсан Хэд хонож ирээд дараа нь хүүхдүүдтэйгээ Улаан-Үд явсан. Ер нь гэр бүлээрээ 3,4 хоног л явж байсан юм байна билээ. Төрд ажиллаж байх хугацаандаа зун долоо хоног л амарч байсан байдаг.
ЭШЛЭЛ 17.
Зөвийн төлөө явж байгаа нь миний фракц гэж хэлж болох байх. Зарчим нь зөв явж байгаа хүмүүсийг л би дэмжинэ. Энэ л миний фракц байх.
ЭШЛЭЛ 18.
Манай ааваас хүмүүс их айдаг байсан. Үүнийг би их гайхдаг байлаа. Аав маань хатуу хүн байгаагүй. Тэгсэн хэрнээ ааваас хүмүүс айдаг байсан. Одоо аавтайгаа илүү адилхан болоод байгаа юм байлгүй. Хааяа толинд харахаар бага зэрэг ярвайсан, хөмсөг зангидсан шинжтэй дүр зураг өөдөөс хараад байдаг. Гадна талдаа тэгж харагдаж байж болох юм. Дотроо бол би зөөлхөн амьтан шүү дээ. Төрийн ажилд бол бага зэрэг хатуурхдаг байх аа.
ЭШЛЭЛ 19.
Мянган вагон гэх асуудал надаас өмнө болсон. Харахад сайдын баталсан журмыг зөхчсөн юм билээ. Сайдын журманд баталсан насжилтаас хэтэрсэн вагон оруулж ирсэн. 500 нь орж ирсэн, үлдсэнг нь зогсоосон. Гэхдээ Орж ирсэн вагонууд өртгөө нөхөөд ашгаа өгчихсөн.
ЭШЛЭЛ 20.
Би Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан болохоор намчирхаж хүн халах гэдэг асуудлын эсрэг зогсдог. Удирдагч хүн энэ над руу муухай хардаг, тэр үгэнд ордоггүй, өөдөөс олон юм ярьдаг гээд няслаад байвал өөртэй нь ажиллах хүн олдохгүй. Олдвол нөгөө ярьдаг шиг пялдага хүн таарна. Чадвартай чадалтай хүн гэдэг өөдөөс хатуу дуугарч, бодлогоо ярьдаг хүнийг хэлнэ. Тэгэхээр удирдлага өөрөө тэр хүнтэй ажиллаж, ажиллуулж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч характертай байсан тухайн ажлыг хийж чаддаг хүн тэр мест дээр байх ёстой. Би энэ талаас нь хардаг.
ЭШЛЭЛ 21.
Байсныгаа үрж байсан болохоос биш, үржүүлэх тал дээр дутдаг юм. Над шиг юманд чичирч чаддаггүй хүн ашгийн төлөө тууштай явдаггүй юм билээ. Бизнест алдлаа гэхэд толгой дутаад л тэгэж байгаа биз гэж өөрийгөө орхисоор бизнест улайраагүй. Гэхдээ бизнес хийнэ гэдэг бол тэр чигээрээ шунал гэж хэлж болохгүй байх.
ЭШЛЭЛ 22.
Би бол том зорилгоо хараад л зүтгэчихдэг. Том зорилгоо хараад зүтгэхээр хэдэн талаас татаж нэг, түлхэж нэг үзнэ. Тооргүй болохоор тэгээд орхино. Нэг нь хажуунаас татахаар чи яав гээд толгойг илэхээр нөгөө талаас хэрүүл хийнэ. Тэгэхээр том зорилго тавьж урагшаа харж явах ёстой.
ЭШЛЭЛ 23.
Хууль зөрчсөн зүйлд болохгүй л гэж хэлдэг. Тэгэхээр зарим нэг нөхдүүд чамайг би томилсон гэдэг утгаар харьцах гэдэг. Хэлсэн болгон нь хааны зарлиг мэт биелж байх ёстой юм шиг өөрийн зогсож буй индрээ хардаг хүмүүстэй ч таарч л байлаа.
ЭШЛЭЛ 24.
Төрийн хүний хувьд энэ улаан зураасны ард юу ч болоогүй юм шиг гүлдийгээд суух ёс суртахууны эрх надад байхгүй.