ЭШЛЭЛ 1
Ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
ЭШЛЭЛ 2.
Харамсалтай нь, энэ танхимд хэлсэн үг, эндээс гарсан шийдвэрүүд амьдрал дээр хэрэгждэггүй, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагагүй, идэвх санаачилгагүй байдал ноёлсноос ард иргэдийн итгэл алдарсан байдалтай 28 жил явж ирлээ.
ЭШЛЭЛ 3.
Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна.
ЭШЛЭЛ 4.
Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.
ЭШЛЭЛ 5.
Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ.
ЭШЛЭЛ 6.
Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ.
ЭШЛЭЛ 7.
Одоо аргалж, хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал тулж иржээ.
ЭШЛЭЛ 8.
Өрх гэр маань хэдийнээ хазайж эхэлсэн байна.
ЭШЛЭЛ 9.
Хардах, яаран дүгнэхийн оронд та бүгдийг хүлээцтэй хандаж, асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй хэмээн хүсч байна.
ЭШЛЭЛ 10.
Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна.
ЭШЛЭЛ 11.
Эдийн засаг сайнгүй ядуурал, орлогын тэгш бус байдал газар авсан нь Засаглал муу байгаагийн илэрхий шинж тэмдэг юм.
ЭШЛЭЛ 12.
2018 оны 9 дүгээр сарын 26-29-нд хийгдсэн улс төрийн барометрийн судалгаагаар 10 онооны үнэлгээнээс иргэдийн УИХ-д итгэх итгэл 3.3 хувь, Засгийн газарт үзүүлэх итгэл 4.5 хувь (МЕС) байна.
ЭШЛЭЛ 13.
Ард түмний төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алга болжээ.
ЭШЛЭЛ 14.
Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ.
ЭШЛЭЛ 15.
Улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриалж байна.
ЭШЛЭЛ 16.
Аливаа шинэчлэл реформ нь төр засаг, иргэдийн харилцан ойлголцол дэмжлэгтэйгээр явагдвал илүү амьд, илүү бодит шаардлагад нийцсэн болдог ажээ.
ЭШЛЭЛ 17.
Манайхтай төстэй системийн хямралд өртөж, мухардмал байдалд ороод байсан Гүрж улсад 2004-2012 онд реформыг төр засаг, ард түмэн нь ойлголцон эрчтэй хийснээр нийгэм, эдийн засгийн дорвитой өсөлтөд хүрч чадсан байна.
ЭШЛЭЛ 18.
Төрийн шинэчлэл юуны түрүүнд иргэдэд өгөөжөө өгдөг.
ЭШЛЭЛ 19.
Бусдын хийж чадсаныг бид чадах ёстой.
ЭШЛЭЛ 20.
Огтолцооны эрс шинэчлэлд намынхаа болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс хандваас үндэсний эрх ашгаас урвасантай дүйцэх хэмжээний гэмт хэрэг, нүгэл болох болно.
ЭШЛЭЛ 21.
Хуулиа чандлан биелүүлдэг, хариуцлага нь тодорхой, шүүх эрх мэдлийг зохистойгоор эдэлдэг болгон өөрчлөх ёстой.
ЭШЛЭЛ 22.
Улс төржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх ёстой.
ЭШЛЭЛ 23.
Реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно.
ЭШЛЭЛ 24.
Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ.