Баримт 1
Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ.
Баримт 2
Тэрбээр 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” компанийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” компанийн Захирлын албан тушаалыг хашиж байсан.
Баримт 3
Мөн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, “Монгол Шуудан” компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” компанийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.
Баримт 4
2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус албан тушаалд томилогдсон.
Баримт 5
Төрийн алба хашдаг хамгийн залуу ам.долларын саятан билээ.
Баримт 6
Төрийн өмчит “Шивээ Овоо”-гийн уурхайн газраас тасдаж, “Шинэ шивээ” гэх хувийн компанид өгөөд өөрөө хувьцааг нь эзэмших болжээ.
Баримт 7
«Шинэ шивээ» ХК-ийн захирал У.Хүрэлцоож, Х.Хэрлэнтэй үй зайгүй найзууд аж. Тиймдээ ч Х.Хэрлэн, У.Хүрэлцоож нар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хуваан эзэмшдэг байх бөгөөд Шивээ-Овоо энэ хоёрын мэдэлд очих ажлыг өнөөх л Х.Хэрлэн гүйцэтгэсэн.
Баримт 8
Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн халаасны хүн гэж ярьдаг. Улс төрд орсон цагаасаа л эхлэн нөлөө бүхий хүмүүсийн итгэлийг хүлээсэн гэдэг юм.
Баримт 9
“Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ салбартаа танигдсан тэрбээр АМХЭГ-т Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэхэд” үнэтэй хувь нэмэр оруулж, толгой баячуудын тоонд орсон байна.
Баримт 10
2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газраас ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.
Баримт 11
Мөн Х.Хэрлэн хагас цагийн дотор 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бус лиценз болгож рекордыг ч тогтоож байсан тухай хэвлэлүүд бичжээ.
Баримт 12
Тэрбээр 2008 оны сонгуулиар өдгөө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр ажиллаж, үүнийхээ хариуд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын албан тушаалыг өвөртөлсөн аж.
Баримт 13
2002 онд Үйлдвэр худалдааны яамнаас зарласан 1:50:000 масштабын судалгаа явуулах сонгон шалгаруулах тендерийн үеэр Х.Хэрлэн дарга төсвийн 108 сая төгрөгийг завшиж байжээ.
Баримт 14
Х.Хэрлэнгийн хийсэн балгаар улсад 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсныг хууль хяналтын шалгаж байсан ч ял онсох нь бүү хэл тушаал дэвшсэн байдаг.
Баримт 15
Х.Хэрлэнгийн эхлэлийг нь тавьсан хууль бус үйлдлээс болж, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Паушок Монгол Улсад 150 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад хил даван зугтсан билээ. Энэ хэргийн гол буруутан болох Х.Хэрлэн 2002 оны тавдугаар сарын 15-нд “Алтан дорнод Монгол” ХХК-д Төв аймгийн Заамар сумын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар олгох зөвшөөрөл олгосон байдаг.
Баримт 16
2000 онд МАХН өнөөгийнх шиг парламентад үлэмж олонхийн суудал авсан үеэс л үе, үеийн намынхаа Ерөнхий сайд нараас Х.Хэрлэнг Ашигт малтмалын газрын даргаар томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж, дээр доргүй гүйж явсан гэдэг. Энэ талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байсан юм.
Баримт 17
Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга байхдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын таванд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгчээ. Тус лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан нь дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан байдаг.
Баримт 18
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хууль зөрчсөн, хээл хахууль өгч орсон байж болзошгүй, төрийн ажил хийдэггүй, хийдүүлдэг, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй, төрийн ёс дүрмийг зөрчдөг нөхдүүдийн толгойг илж суухгүй” хэмээн шийдэмгий мэдэгдэж байсан ч бодит байдлыг Х.Хэрлэнгийн албан тушаалын суга өсөлтөөс харж болохоор.
Баримт 19
Түүнчлэн 400 сая төгрөгөөр хохирсон компаний зүгээс гаргасан гомдлын дагуу шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрч байжээ.
Баримт 20
Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга байхдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын таванд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгчээ.
Баримт 21
АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайхан болон ГУУЗГ-ын дарга Х.Хэрлэн нар иргэдийн лиценз хvссэн гурван жилийн өргөдлийг нуун дарагдуулж, хэрэгтэй хугацаагаа дуусгасны дараа хуулинд огт байхгvй буюу "Бусдын эрх зөрчигдөөгvй" гэсэн vндэслэлээр лицензvvдийг сэргээсэн байна. Энэхvv 120 ширхэг лиценз 3551064 га газрыг хамарч байгаа. Үүнээс дарагдуулсан хугацаанд улсад орох ёстой төлбөрийг тооцвол нийт нэг тэрбум гаруй төгрөг болно. Гэтэл улсад нэг ч төгрөг төлөгдөөгvй дээрх хугацаанд 120 ширхэг лицензийн эрхээр улсын бараг 400680 сая төгрөгөөр хайгуул хийгдсэн байгаа юм. Нуун дарагдуулсан линцензийн төлбөр болон хайгуул хийх зориулалтаар улсаас хийгдсэн төлбөрийн нийт дvн болох нэг тэрбум гаруй төгрөгөөр Д.Жаргалсайхан, Х.Хэрлэн нар "гараа угаажээ".
Баримт 22
Х.Хэрлэнгийн талаар сайн гэхээсээ саар мэдээлэл дэндүү их юм билээ. Ганцхан жишээ хэлэхэд, АТГ-ынхан АМГ-ын дарга асан Д.Батхуягийг барьж, хорих үед дараагийн хүнээр түүнийг нэрлэж байв.
Баримт 23
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ захирлаар томилогдох яриа гарч байсан ч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон юм.
Баримт 24
Өнгөрсөн долоо хоногт 1.3 сая ам.долларын хэрэг шуугиан тариад байсан. Тэгвэл энэ хэрэгт АМГТГ-ын газрын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж байгаа юм байна. Энэ талаар Өдрийн сонин онцолжээ.