Баримт 1.
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь олон улсын жүдогийн тэмцээний өндөр зэрэглэлийн тэмцээний тоонд багтдаг бөгөөд олимпын бус жилүүдэд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг.
Баримт 2.
Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхэлсэн бөгөөд тэмцээний журам цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ.
Баримт 3.
Харин эмэгтэйчүүдийн дэлхийн аварга 1980 оноос аваргаа шалгаруулж эхэлсэн бөгөөд эхэндээ эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сөөлжилж болдог байжээ. 1987 оноос эрэгтэй, эмэгтэй жүдочид нэг дор цугларч аваргаа шалгаруулах болсон байна
Баримт 4.
Монголын Жүдогийн Холбоо нь 1972 онд Азийн жүдогийн холбоо болон Олон Улсын жүдогийн холбооны гишүүн орноор элсчээ.
Баримт 5.
Олон Улсын жүдо бөхийн холбоо таван тивийн 146 орныг нэгтгэж чадсанаар 1956 онд байгуулагдсан юм.
Баримт 6.
Манай улсад 1970 оноос энэ спорт хөгжиж эхэлсэн байна. 1972 оны Мюнхен хотноо болсон XIX олимпын тоглолтоос эхлэн олон улсын чанартай тэмцээн, уралдаанд орж эхэлжээ. Харин 1978 оноос эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж эхэлжээ.
Баримт 7.
Манай улс 1989 оны аравдугаар сард Юкослав улсын Бельград хотод болсон 16 дахь удаагийн ДАШТ-нээс мөнгө, хүрэл медаль хүртэж, жүдо бөхийн дэлхийн аваргийн анхны медалийг авчирж байсан түүхтэй.
Баримт 8.
Анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотод болсон бөгөөд ганцхан нээлттэй ангилал буюу үнэмлэхүй жингийн аваргыг шалгаруулахад эзэн орны Нацүй Шоокичи түрүүлж, анхны дэлхийн аварга гэгдэн түүхэнд үлджээ. Тэрээр шигшээ барилдаанд нутаг нэгт Ёшимацү Ёшихиког ялсан байна. Хоёр дахь тэмцээн хоёр жилийн дараа мөн л Токиод зохиогдоход Япончууд бас хоёр байрыг эзэлсэн аж.
Баримт 9.
1965 онд жүдо бөхийн жингийн гурван ангилал (-68 кг, -80 кг, +80 кг) нэмэгдсэн байна. 1964 оноос жүдо нь олимпийн спорт болж, 1968 онд олимпийг өнжсөний дараа олимпийн бүрэн эрхт гишүүн нь болон, дэлхийн өнцөг булан бүрт хөгжих болжээ.
Баримт 10.
Жүдогийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж 2006 он хүртэл дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон юм.
Баримт 11.
Багийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй холимог жингүүдээр явагддаг болсон бөгөөд эрэгтэй -66 кг +90 кг +100 кг эмэгтэй - 57 кг +70 кг +78 гэсэн жингийн ангиллаар өрсөлддөг.
Баримт 12.
“Будапешт 2017” ДАШТ-ий нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож байв.
Баримт 13.
Олимп, ДАШТ-ий хос медальт Монголын анхны эмэгтэй жүдоч Д.Сумъяа юм. Тэрбээр барилдааны -57 кг жингийн ААШТ-ий хошой хүрэл (2012, 2013) медальт, 2015 оны ДАШТ-ний хүрэл медальт 2016 оны Рио де Жанейрогийн олимпын мөнгөн медальт, 2017 оны ДАШТ Алтан медаль тус тус хүртсэн амжилттай.
Баримт 14.
Мөн 2008 оны Бээжингийн зуны олимпийн XXIX дэх наадмын жүдо бөхийн -100 кг-ийн жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр түрүүлж зуны олимпийн наадмын анхны алтан медалийг эх орондоо авчирч байв.
Баримт 15.
Энэ жилийн Жүдо бөхийн дэлхийн аваргад 129 орны 800 тамирчин хүч үзнэ. Эхний өдөр Дэлхийн алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг -48кг, олон улсын хэмжээний залуу мастер Б.Амартүвшин -60 кг жинд өрсөлдөх юм.
Баримт 16.
Жүдогийн спорт нь Японоос гаралтай гэж үздэг бөгөөд тус улсын доктор Жигоро Кано үндэслэжээ.
Баримт 17.
Жүдо гэдэг нь "зөөлөн арга" гэсэн утгатай.
Баримт 18.
Жүдо бөхийн талбайн хэмжээ /татами/ нь 8м x 8м урт, өргөнтэй.
Баримт 19.
Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Жүдогийн холбоо, Олон Улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр найман жил гаруй хугацаанд ажиллахдаа Монголын жүдочдын амжилтыг ахиулахын төлөө зүтгэж, хөгжүүлсэн гэж үздэг.
Баримт 20.
Бразилийн Рио де Жанейрод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХ-ийн мастер М.Уранцэцэг -48 кг-ийн жинд барилдан түрүүлснээр манай улсын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны алтан медалийг эх орондоо авчирч байв.
Баримт 21.
"Жакарта Палембанг-2018" Азийн 18 дугаар наадмын хувийн жингийн ангилалд хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа тавдугаарт эрэмблэгдсэн юм.
Баримт 22.
Энэ сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Жигоро Каногийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж өнгөрсөн. Уг тэмцээнд манай улсын Ерөнхийлөгч шагнал гардуулав.
Баримт 23.
Д.Энхтүвшин, гавьяат тамирчин Д.Баттулга, Б.Ууганбаатар, Г.Нямцогт, М.Бөхбат, Т.Энхцэцэг нар жүдо бөхийн олон улсын шүүгчээр сонгогдон ажиллаж буй юм.
Баримт 24.
Монгол Улс жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл медаль хүртээд буй. Мөн багийн тэмцээнд эмэгтэй баг 1 мөнгө, 1 хүрэл, эрэгтэй баг 1 хүрэл медаль хүртсэн байна.