Баримт 1.
Азийн наадам нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэг улсын санаачилгаар зохиогдох болсон бөгөөд Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпийн Зөвлөл(OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул "Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.
Баримт 2.
Ерөнхийдөө олимпийн наадамд багтдаг спортын төрлүүдээс бүрдэх боловч боулинг, бильярд, кабади, сепак такрау зэрэг Азид өргөн тархсан, олимпод багтдаггүй спортын төрлүүд ч бий.
Баримт 3.
Азийн Олимпын Зөвлөлийн гишүүн орнуудын спортын соёлыг хөгжүүлэхийг зорилгоо болгон 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо анхны наадам зохиогдсон. Түүнээс хойш зуны олимп зохиогддоггүй тэгш тоотой жилүүдэд зохиогдсоор иржээ.
Баримт 4.
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. Азийн улсуудын хувьд дараа жил нь болох олимпын сонгон шалгаруулалт, хоёр жилийн дараах олимпод амжилт гаргах найдлага бүхий залуу тамирчдын томоохон сорилго болдог билээ.
Баримт 5.
Тус наадам Энэтхэгийн Шинэ Дели хотод 1951, 1982 онуудад , Филиппин улсын Манила хотод 1954 онд, Япон улсын Токио хотод 1958 онд, Индонез улсын Жакарта хотод 1962 онд, Тайландын улсын Бангкок хотод 1966, 1970, 1978, 1998 онуудад, Иран улсын Тегеран хотод 1974 онд, Өмнөд Солонгос улсын Сөүл хотод 1986 онд, БНХАУ-ын Бээжин хотод 1990 онд , Япон улсын Хирошима хотод 1994 онд, Өмнөд Солонгос улсын Бүсан хотод 2002 онд, Катар улсын Доха хотод 2006 онд, БНХАУ-ын Гуанжоу хотод 2010 онд, Өмнөд Солонгос улсын Инчон хотод 2014 онд тус тус болсон юм.
Баримт 6.
1962 оноос гараагаа эхэлсэн Азийн наадам түүхэндээ анх удаа буюу энэ жил нэг улсын хоёр хотод зохион байгуулагдаж байгаа юм. Жакарта хот нь Индонез улсын нийслэл бол Палембанг нь Өмнөд Суматра мужийн нийслэл хот юм.
Баримт 7.
Азийн бүс нутгийн наадам гэж болдог бөгөөд Баруун Азийн, Зүүн Азийн , Зүүн Өмнөд Азийн, Өмнөд Азийн, Төв Азийн гэсэн таван бүсэд хуваагддаг.
Баримт 8.
1951 оноос хойш нийт 17 удаа Азийн наадам зохиогдож буй бөгөөд Япон, БНХАУ гэсэн хоёр улс медалийн тоо болон чанараар тивийнхээ улс орнуудыг тэргүүлж, спортоор илт тасархай хөгжилтэй гэдгээ харуулж чадсан. Харин БНСУ, Иран, Энэтхэг зэрэг орнууд энэ спортын том наадамд багийн дүнгээр тэргүүлж үзэлгүй өдий хүрчээ.
Баримт 9.
Өнөө жилийн Азийн наадмын үеэр 15 мянган сайн дурын ажилтан ажиллаж байгаа бөгөөд нээлт, хаалтын үеэр нийт 10 мянган уран бүтээлч ажилласан.
Баримт 10.
Энэ удаагийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 69 төрлөөр, 484 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн олон улс, орны баг тамирчдыг хамарсан. Мөн хамгийн өндөр өртгөөр зохиогдож байгаа гэдгээрээ онцлог боллоо.
Баримт 11.
Монголчууд Азийн наадамд анх 1974 оноос оролцож, энэ жил 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн нь түүхэндээ авсан хамгийн олон медаль байлаа. Мөн 16 дугаар байрт жагссан юм. Ингэснээр манай улс Азийн наадмаас нийт 25 алт, 46 мөнгө, 91 хүрэл медаль нийт 162 медаль хүртлээ.
Баримт 12.
Монголын түүхэнд Азийн наадамд чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн хамгийн анхны алтан медалийг БНХАУ-ын Гуанжоу хотод 2010 онд 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Наранчимэг хүртэж байсан юм.
Баримт 13.
Азийн наадамд хамгийн их медалийг Отрядын Гүндэгмаа авчээ. 1998 оноос хойш таван наадамд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна. Түүний дараа Б.Бат-Эрдэнэ аварга, Доржготовын Цэрэнханд нар гурван медаль хүртсэн байна.
Баримт 14.
Түүнчлэн чөлөөт бөхийн анхны алтан медалийг Ираны Тегерин Дашдоржийн Цэрэнтогтох эрэгтэй чөлөөт бөх 90кг Хорлоогийн Баянмөнх 1974 эрэгтэй чөлөөт бөх 100кг, Халиуны Болдбаатар - 1998 он, эрэгтэй жүдо, Хишигбатын Эрдэнэт-Од - 1998 он, эмэгтэй жүдо 57кг; тус тус хүртсэн бол 1974 оноос хойш 40 жилийн дараах Боксын анхны алтан медалийг эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай хүртсэн билээ.
Баримт 15.
Азийн спортын наадмын нээлтийн өдөр мэндэлсэн охинд эцэг эх болох Йорданиа болон Веранова Дэнни нар нь шар тивийн олимпийг үзэхээр хорвоо дэлхийд яарч мэндэлсэнд нь билэгшээн Абида Азийн Наадам хэмээн нэрлэхээр шийджээ.
Баримт 16.
Индонез Улс азийн наадмын аюулгүй байдлыг хангахаар 100 мянган албан хаагч дайчилсан байна. Харин наадам эхэлснээс хойш тус улсын цагдаагийнхан 31 хүнийг буудаж, хөнөөсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээлсэн.
Баримт 17.
Энэ жилийн наадамд манай улсаас 50 метрийн хийн урт бууны төрөлд Г.Нандинзаяа түрүүлж Азийн наадмын рекорд амжилтыг 458.8 оноогоор тогтоон аваргалсан юм. Харин мөнгөн медаль хүртсэн Ч.Нарантуяа 451.4 оноогоор мөнгөн медальт хүртсэн билээ.
Баримт 18.
Азийн наадам зохиогдож эхэлснээс өнөөг хүртэлх хугацаанд БНХАУ, Япон, БНСУ хамгийн их медалийг хүртэж эхний гурван байрт тогтмол жагсаж байсан.
Баримт 19.
Манай улс Азийн наадамд спортын 30 төрөлд 270 гаруй тамирчин өрсөлдөж байгаа. Энэ нь мөн л манай улсын хувьд Азийн наадамд хамгийн олон тамирчин оролцсон тохиолдол бөгөөд түүхэндээ авч байгаа байгаагүй хамгийн олон медалийг хүртлээ.
Баримт 20.
Монголын тамирчид 1974 онд анх удаа Азийн наадамд оролцсон бөгөөд анхны алтан медалийг Дашдоржийн Цэрэнтогтох чөлөөт бөхийн 90 кг-д, Хорлоогийн Баянмөнх чөлөөт бөхийн 100 кг-ын жинд тус тус хүртэж байжээ. Азийн наадмын эхний өдөр чөлөөт бөхийн барилдаанаар эхэлсэн. Харин өмнөх наадмуудын хувьд чөлөөт бөхийн төрөл сүүлийн өдрүүдэд явагддаг байсан уламжлалыг халсан үйл явдал байлаа.
Баримт 21.
БНХАУ медалийн тоогоороо тэргүүлдэг бол түүний араас Япон улс бичигдэж байна. Азийн наадмаас медаль хүртээгүй гурван улс байдаг ба үүнд Мальдив, Бутан, Зүүнтимор улс байдаг аж. Тус гурван улс энэ жил ч медаль хүртээгүй билээ.
Баримт 22.
Мөн Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд Филиппин улсыг төлөөлөн оролцож буй NBA-гийн тамирчин Жордан Кларксон анхаарлын төвд байлаа. Тэрбээр улсынхаа тугчаар ажилласан бөгөөд шигшээ наймд шалгарч БНСУ-ын шигшээ багт хожигдсон юм.
Баримт 23.
Хоёр Солонгос улс спортын зургаан төрөлд нэгдэн оролцож байгаа бөгөөд нэгэн тугийн доор баг тамирчид гарч ирсэн нь онцлох зүйлсийн нэг байлаа.
Баримт 24.
Энэ жилийн наадамд Япон улс сүүлийн 20 жил анх удаагаа БНСУ-ын урд бичигдсэн аж. Харин БНХАУ 1998 оноос хойш анх удаагаа алтан медалийнх нь тоо буурсан үзүүлэлт гарчээ.