Баримт 1.
Тэрбээр Аргентин улсын Байя-Бланка хотод 1977 оны долдугаар сарын 28-нд төрсөн.
Баримт 2.
Аргентины сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Сан-Антонио Спөрс багийн тоглогч юм.
Баримт 3.
Жинобили Итали гаралтай гэр бүлд төржээ. Түүнийг эцэг Хорхе нь Байя-Бланкагийн Сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч, ах Леандро нь Аргентин, Испанийн лигт тоглодог байсан аж.
Баримт 4.
Тэрбээр 1999 оны драфтын хоёрдугаар тойргийн 57 дахь сонголт билээ.
Баримт 5.
Өмнө нь 1995-1996 онд Аргентины “Андино” багт, 1996-1998 онд Аргентины “Эстудиантис” багт 1998-2000 онд Италийн “Виола Режио Калабрия” багт, 2000-2002 онд Италийн “Киндер Болонья” багт тус тус тоглож байгаад драфтад сонгогдсон.
Баримт 6.
Тэрбээр довтлогч хамгаалагчийн байрлалд тоглодог. Түүний биеийн өндөр 198 см бол түүний жин 93 кг юм.
Баримт 7.
Түүнийг Сагсан бөмбөгийн хорхойтнууд Ману гэх нэрээр нь андахгүй.
Баримт 8.
Тэрбээр Евролигийн аварга, финалын MVP, Спөрсийн Их гурвал Аргентины домогт тоглогч билээ.Тэрбээр 1999, 2000, 2001 онуудад Италийн АШТ-ий Холимог оддын тоглолтод, 2000, 2001, 2002 онуудад Италийн АШТ-ий амжилт нь ахисан тоглогчоор нэрлэгдэж байв.
Баримт 9.
Мөн 2001 онд Евролигийн тэмцээний Үнэ цэнэтэй тоглогч, Америк тивийн АШТ-ий Үнэ цэнэтэй тоглогч, 2002 онд Италийн цомын тэмцээний Үнэ цэнэтэй тоглогч, 2003, 2004 Карлос Тевесийн хамтаар Аргентины шилдэг тамирчин, 2004 оны Олимпын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогч, Бэлгэдлийн багийн тоглогч, 2008 онд Евролигийн түүхэн 50 тоглогчийн нэгээр тус тус шалгарч байв.
Баримт 10.
2005 оны НБА-гийн Бүх оддын тоглолтод оролцож, 2008 оны НБА-гийн шилдэг зургаа дахь тоглогч, НБА-гийн Бүх оддын тоглолтын гуравдугаар багт тус тус багтаж байлаа.
Баримт 11.
2001 онд Италийн Аварга шалгаруулах тэмцээний түрүү Евролигийн цомын түрүү, Америк тивийн АШТ-ий түрүү, 2001, 2002 онуудад Италийн цомын түрүү, 2003, 2005, 2007, 2014 онуудын НБА-гийн түрүү, 2004 оны Олимпын аварга, 2008 оны Олимпын хүрэл медалийг тус тус хүртэж байсан.
Баримт 12.
Тэрбээр Олимп, НБА, Евролигийн түрүү хүртэж байсан амжилтаараа домогт тоглогч Билл Брэдлигийн удаад жагсдаг.
Баримт 13.
Түүний хувийн дугаар 20. Тэрбээр Зүүн гараараа тоглодог.
Баримт 14.
Тэрбээр эхнэр Марианела болон хөвгүүдийнхээ хамтаар амьдардаг.
Баримт 15.
Тэрбээр хар багаасаа Майкл Жорданыг шүтэн биширдэг байжээ.
Баримт 16.
Тэрбээр Аргентин, Итали иргэншилтэй бөгөөд Итали, Испани, Англи хэлээр ярьдаг.
Баримт 17.
Тэр чөлөөт цагаараа Латин Америкийн хөгжим сонсож, кино үзэх дуртай аж.
Баримт 18.
Тэрбээр 2002 оны зун АНУ-ыг Индианаполистод болсон ДАШТ-д Аргентиний шигшээ багийнхаа лидерийн хувиар оролцож мөнгөн медаль хүртсэн юм. “Барселона 92”-оос хойш арав гаруй жилийн туршид нэг ч хожигдол амсаагүй “Мөрөөдлийн баг” тус тэмцээнд Жинобили болон түүний нөхдөд хожигдсон билээ.
Баримт 19.
Тохиролцоо ёсоор түүний багтайгаа хийсэн гэрээ 2013 оны зун дуусч чөлөөт агент болох байсан юм. Гэвч тэрбээр “Плей-офф” эхлэхээс нэг тойргийн өмнө багтайгаа эргэн нэгдсэн юм. Тухайн үед Spurs Natuon2-д өгсөн ярилцлагадаа “Намайг зодог тайлна гэж таамаглаж байгаа мэргэжилтнүүд, шинжээчдэд хандаж хэлэхэд үргэлжлүүлэн тоглох бодолтой байгаагаа мэдэгдье. Би Сагсан бөмбөг тоглох дуртай хэвээрээ, ахиад дор хаяж нэг улирал тоглох боломжтой. Мэдээж “Сан-Антонио”-д карьераа өндөрлөхийг хүсэж байна. Гэвч баг надтай гэрээгээ сунгах эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйл долдугаар сарын нэгнээс шийдэгдэнэ” гэж байжээ.
Баримт 20.
Харин баг нь түүнтэй өнөөдрийг хүртэл гэрээгээ сунгаж, тэр ч хэлсэндээ хүрч багтаа карьераа өндөрлүүлж байгаа билээ.
Баримт 21.
Тэрбээр Хойд Америкийн мэргэжлийн лигт 11 жил тоглохдоо нийтдээ 28 удаа гэмтэж 142 тоглолт өнжиж байсан аж.
Баримт 22.
Түүнийг бэртэлтэй байсан 2006, 2008, 2010, 2011 онуудад баг нь “Плей-офф”-оос эрт хасагдсан байдаг.
Баримт 23.
Шигшээ багаа 2004 оны олимпод оролцуулахын тулд өөрөөсөө бүх зардлыг гаргасан бөгөөд багаа манлайлан аварга болж байсан билээ.
Баримт 24.
Тэрбээр мэргэжлийн тамирчныхаа хувьд 1057 тоглолт, 14043 оноо, 4001 ассист, 3697 самбар, 1392 бөмбөг таслалт, 319 хаалт гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн байдаг аж.