Баримт 1.
"Бээжин 2008" зуны 29 дүгээр олимпын боксын 54 кг-ын жинд Монгол Улсын хөдөрмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Энхбатын Бадар-Ууган Куба улсын боксчин Янкиел Леон Аларконыг 16:5 тооны харьцаагаар ялж олимпийн алтан медалийг хүртсэн юм.
Баримт 2.
Хакухо М.Даваажаргал, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нартай нэг нутгийнхан юм. Хэдийгээр Э.Бадар-Ууган Улаанбаатар хотод төрсөн ч түүний аав Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн уугуул учраас аавынхаа нутгаар холбогддог юм.
Баримт 3.
Тэрбээр өдгөө 33 настай.
Баримт 4.
Түүний гэргийг Х.Азжаргал гэдэг. Эмнэлгийнхээ үйл ажиллагааг хариуцан ажиллагадаг байна. Э.Бадар-Ууган гэргийнхээ тухай “Бид хоёр найм, есдүгээр ангид байхдаа л үерхдэг байсан” хэмээн хуучилж байсан. Хосууд одоо гурван хүүхдийн хамт, өнөр бүл болон амьдардаг.
Баримт 5.
2015 онд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нээж байлаа. Энэ талаар “Айлд бүл нэмж, аз жаргалын гүүр болж байгаадаа баяртай байна” хэмээн ярьж байсан юм.
Баримт 6.
Уг нэрийг МУСГЗ Ш.Гүрбазар зөвлөсөн гэдэг бөгөөд “Өөжин” гэдэг нь хүүхдийн өлгий, ор гэсэн монгол үг аж.
Баримт 7.
2009 онд Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.
Баримт 8.
Э.Бадар-Ууган нуруундаа бэртэл авснаар зодог тайлсан юм.
Баримт 9.
Тэрбээр 2013 онд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа Йорданд Азийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа бэлдэхээр Куба улсаас дасгалжуулагч урьж байсан нь манай тамирчид амжилт гаргахад ихэд нөлөөлж байжээ.
Баримт 10.
Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэж эхэлсэн.
Баримт 11.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан, 2007 оны Ази тивийн аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог “Химийн цом” тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медалийг тус тус хүртэж байсан.
Баримт 12.
Мөн 2008 оны Бээжингийн олимпод дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарч байсан юм.
Баримт 13.
Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.
Баримт 14.
Э.Бадар-Ууган “Хэдийгээр зодог тайлсан ч боксынхоо хөгжилд өөрийн чадах хувь нэмрийг оруулна” хэмээн ярьж байв.
Баримт 15.
Тэрбээр хувийн боксын клуб нээх зорилготой.
Баримт 16.
Айлын том бөгөөд хоёр дүүгийн хамт бага насаа өнгөрөөсөн.
Баримт 17.
Э.Бадар-Ууган Бээжингийн олимпийн дэвжээнд өрсөлдөгчдөө илт давуу ялахдаа омогшин “Монгол хэмээх зургаан үсэгтэй бурхан нэрээрээ дэлхийд гоёдог” хэмээн уншиж байсан гэдэг.
Баримт 18.
Сонирхолтой нь Бээжингийн олимпийн гурван алтан медальт Н.Түвшинбаяр, Д.Баатаржав, Э.Бадар-Ууган нар зургадугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд дараалан төрцгөөсөн аж.
Баримт 19.
Түүнийг тэмцээнд ороход нь Ж.Хатанбаатар эмч сэтгэл зүйг нь бэлддэг байжээ.
Баримт 20.
Тэрбээр малгай, пүүз цуглуулах хоббитой.
Баримт 21.
2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцжээ.
Баримт 22.
Тэрбээр нэгэн ярилцлагандаа эхнэрийнхээ зуурч бэлдсэн гурилтай шөлөнд дуртай хэмээн ярьж байсан юм.
Баримт 23.
“Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг юм.
Баримт 24.
Өнгөрсөн онд Э.Бадар-ууган МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр “М.Энхболд ахынхаа захиасыг биелүүлж олимпын аварга болсондоо баяртай байдаг” хэмээн хэлж байсан нь цахим сүлжээнд олны анхааралд өртөж байв.