Баримт 1.
Компани 8 дахь жилдээ ажиллаж, нийт 40 сая тонн нүүрс олборлосон.
Баримт 2.
Тавантолгойн ордын ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Баримт 3.
Компани 2017 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн 2 дугаарт эрэмблэгдсэн.
Баримт 4.
УИХ-аас 2018 онд тогтоол гаргаж Тавантолгой төслийг хөдөлгөхөөр болсон.
Баримт 5.
2018 онд 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансандаа бүртгэн авсан.
Баримт 6.
100 хувь Монгол ажилчидтай ба Гүйцэтгэх захирлаар Б.Ганхуяг ажилладаг.
Баримт 7.
Шууд болон шууд бусаар 5800 гаруй ажлын байрыг бий болгосон.
Баримт 8.
Уурхайн ажилчид сард 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг зарчимтай.
Баримт 9.
Компани 2017 оноос эхлэн ашигтай ажиллаж, гадаад, дотоод өргүй болсон.
Баримт 10.
2018 оноос Олон улсын Хөдөлмөр, аюулгүй байдлын хөтөлбөр нэвтрүүлсэн.
Баримт 11.
Уурхайн ажилтнууд сар бүр бүтээмжийн нэмэгдэл 25%-ийг авдаг.
Баримт 12.
2018 онд уурхайчдынхаа цалинг 21%, ХАБ-ын нэмэгдлийг 5% нэмэгдүүлсэн.
Баримт 13.
Уурхайчдын шөнийн цагийг нэмэгдлийг 2018 оноос 80%-иар нэмсэн.
Баримт 14.
6.8 сая.тонн нүүрсийг 7200 машинаар, 100.000 удаагийн рейсээр тээвэрлэв.
Баримт 15.
1072 хувьцаа мэдээллийн төв, лавлах утсыг 2018 оноос ажиллуулж эхэлсэн.
Баримт 16.
Уурхайн спорт заалыг шинээр барьж, 2018 онд ашиглалтад оруулсан.
Баримт 17.
2018 оны хагас жилд 953 тэрбум төгрөгний борлуулалтын орлоготой байсан.
Баримт 18.
2018 оны хагас жилд улсын төсөвт 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
Баримт 19.
Компани хасаг жилд 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Баримт 20.
Сонгон шалгаруулалт явуулж, нүүрсний үнийг 70 ам доллар болгож нэмсэн.
Баримт 21.
Чалко компанид нийлүүлэх нүүрсний суурь үнийг 61 ам.доллар болгосон.
Баримт 22.
Өмнөговь аймагтай гэрээ байгуулж, 40 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
Баримт 23.
“Эрдэнэс-Эко уурхай” хөтөлбөрөөр 36000 ширхэг мод тарьж, зүлэгжүүлсэн.
Баримт 24.
2019 оноос 1500 хүүхдийн сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн.