Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд зургаа давж, Монгол улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Баянхонгор хөгжлийн төлөө” сангийн бөх Н.Золбоо Харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аянг зохион байгууллаа.
Уг сайн үйлсийн аянг “Баянхонгор хөгжлийн төлөө” сантай хамтран зохион байгуулсан бөгөөд Баянхонгор сумын есөн багийн шинээр нэгдүгээр ангид элсэн суралцах, нэн шаардлагатай 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, дүрэмт хувцас зэргийг олголоо.
Аяны үеэр Монгол улсын харцага Н.Золбоо “ Бөхчүүд ер нь дандаа хүмүүсээс сэтгэл зүйн болоод эд материалын тусламж авч байдаг. Тиймээс нэг удаа ч болов бяцхан дүү нараа баярлуулж, цолны хишиг хүртээе гэж бодсон юм ” гэлээ.
Л.Сайнбаяр