Баримт 1.
Францууд ДАШТ-д нийт 15 удаа оролцжээ.
Баримт 2.
Францын шигшээгийн ахлах дасгалжуулагч нь Дидье Дешам. Тэрбээр 2012 оноос эхлэн “Гурван өнгөтнүүд”-ийг дасгалжуулагж байгаа юм.
Баримт 3.
Францууд ОХУ-2018 он ДАШТ-д түрүүлнээр дэлхийн хошой аварга болсон. Мөн тэд Европын аваргад хоёр, FIFA-гийн Холбоодын цом хоёр, олимпийн тэмцээнд нэг удаа тус тус түрүүлсэн амжилттай юм.
Баримт 4.
Францын шилдэг 10 тоглогчийг эрэмбэлэхэд Паул Погба тэргүүлжээ. Тэрбээр 2014 оны шилдэг залуу тоглогчоор шалгарч байсан хамгийн үнэтэй тоглогчдын нэг юм.
Баримт 5.
Францын Хөлбөмбөгийн шигшээ баг 1904 онд FIFA-тай хамт байгуулагдсан.
Баримт 6.
Францын баг анхны тоглолтоо Швейцарьтай хийж 1:0 харьцаатайгаар хожиж байжээ.
Баримт 7.
Дэлхийн аваргын шилдэг залуу тоглогчоор тодорсон Килиан Мбаппе нь 1998 онд Парис хотод төрсөн бөгөөд тухайн үед Францын шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аваргад анх удаа түрүүлж байсан.
Баримт 8.
Францын шигшээ баг дэлхийд чансаагаараа өмнө нь долоодугаарт эрэмбэлэгдэж байсан бол дэлхийн аваргад түрүүлснээр нэгдүгээр байранд бичигдлээ.
Баримт 9.
1998 оны Хөлбөмбөгийн аваргад түрүүлж хөлбөмбөгийн их гүрний тоонд багтсан амжилттай.
Баримт 10.
Цэнхэр, цагаан, улаан өнгийг хослуулсан өмсгөл нь Францын төрийн далбааг илэрхийлдэг.
Баримт 11.
Францын шигшээ баг Орос руу явахдаа Европын бүсийн А хэсэгт 10 тоглохдоо 7 хожиж, 2 тэнцэн, Шведийн шигшээ багт хожигдон хэсгээ тэргүүлж 2018 оны дэлхийн аваргад орох эрхээ авсан.
Баримт 12.
Францад хөлбөмбөгийг FFF холбоо удирддаг. Энэ нь дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагааг хянадаг.
Баримт 13.
Франц нь Ligue 1, Ligue 2 гэсэн мэргэжлийн лигтэй.
Баримт 14.
Франц, Хорватын тоглолт хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон гоол орсон финалын тоглолтын хоёрдугаарт бичигдэж байна. Энэ тоглолтод Францын хаалганы тор хоёр удаа хөдөлсөн бол Хорватын шигшээ дөрвөн гол алдсан билээ.
Баримт 15.
Энэ жилийн Хөлбөмбөгийн Дэлхийн аварга баг 38 сая ам.долларын шагнал хүртэж буй. Шагналын сангийн 30 хувийг тоглогчид авдаг бөгөөд Францын шигшээгийн тоглогч Килиан Мбаппе үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон шагналын мөнгөө бүгдийг нь буяны үйлсэд хандивлахаар болжээ.
Баримт 16.
Францын шигшээ багийн гардаж авсан Дэлхийн аваргын цом нь 36.8 см өндөр, 6.1 кг жинтэй, 18 каратын 5 кг алтны орцтой.
Баримт 17.
Францын фэнүүд тоглолт болгоны өмнө сүлд дуу “Марсельеза” дуулдаг.
Баримт 18.
Францын шигшээгийн домогт тоглогч Зинедин Зидан 1998 оны Дэлхийн аваргаар мөргөж хийсэн хоёр гоол нь багаа аваргын тавцанд хүргэсэн бол Италийн шигшээгийн тоглогч Матерацциг мөргөж унгаснаар 2006 оны дэлхийн аваргын финалын шатанд багаа хөөдөж байсан билээ.
Баримт 19.
Парисын Помпипоу орчин үеийн урлагийн музейн гадаа дээрх үйл явдлыг мөнхөлж хөшөө босгожээ. Зидан, Матерацци нарт зориулж босгосон тэрхүү хөшөө нь эв найрамдлын илэрхийлэл болдог байна.
Баримт 20.
Дэлхийн аваргын ялалтыг Франц даяараа тэмдэглэсэн ч сүүлдээ үймээн болсны улмаас цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан албадан тараажээ.
Баримт 21.
Францын шигшээ баг Хорватын багтай зургаан удаа таарч тоглоход нэг удаа ч хожигдож байгаагүй.
Баримт 22.
Францын шигшээ баг анхны дэлхийн аваргаар Уругвайд хожигдсоноор долдугаар байранд эрэмбэлэгдэж байсан.
Баримт 23.
Мөн хамгийн багадаа 29 дүгээр байранд жагсаж байсан амжилттай байна.
Баримт 24.
Энэ удаагийн ДАШТ-ий турш Францууд нийт 10 гоол хийж, өөрийн хаалганд дөрвөн бөмбөг алдаж, дөрвөн тоглолтонд хаалгаа хуурай манажээ.