Өнгөрсөн оны 12-р сарын 29-нд Төрийн ордонд Н.Батбаяр нарын УИХ-ын гишүүд “Тулганы гал бадраах ёслол” зохион байгуулсан. Энэ ёслолд эмэгтэй хүн оруулаагүй тул эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагууд Үндсэн хууль зөрчиж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа юм. Тиймээс “Иргэдийн альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа Үндсэн хуулийн цэцэд хандсан ч дээрх ёслол нь хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өгчээ.
- Ямар үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм бэ?
- Бидний Үндсэн хуулийн цэцэд хандсан шалтгаан бол Н.Батбаяр зэрэг УИХ-ын гишүүдийн Төрийн ордонд зохион байгуулсан гал тахих ёслолд хандаж байгаа улс төрчдийн хандлагын тухайд юм. Тэр ёслолд эмэгтэйчүүдийг оруулаагүй. Яагаад оруулаагүй вэ гэдгийн учрыг сая л бид сайн мэдэж авлаа. Тэр нь эмэгтэй хүн гаргадаггүй Монголын нэлээн хэдэн уул овооноос авчирсан шороогоор тахилага хийсэн учир эмэгтэй хүн орохгүй гэсэн шийдвэр гаргацгаасан юм байна л даа. Гэхдээ энэ уламжлал, ёс заншлыг үйлдэж байгаа байдал нь өөрөө Үндсэн хуульд заасан улс төр, эдийн засаг нийгэм соёлын амьдралд эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй байна гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Үндсэн хуулинд бол Монголын ёс заншил хуулиас дээгүүр үйлчилнэ гэсэн тийм заалт байдаггүй.
- Үндсэн хуулийн цэцээс ямар хариу тайлбар өгсөн бэ?
- Хууль дүрэм, өргөсөн тангарагаа мэддэггүй ийм УИХ-ын гишүүд байдаг юм аа гэж бодоход Үндсэн хуулийг манаж, сахиж байх ёстой цэцийн гишүүн Л.Амарсанаа уламжлал, ёс заншлаа баримтласан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн утгатай хариулт өгч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Тиймээс манай эмэгтэйчүүдийн байгууллагууд энэ асуудлыг зүгээр орхиж болохгүй. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг ёс заншлаар далимдуулж ялгаварлан гадуурхдаг том тогтолцоо оршин байгаа нь НҮБ-ын гишүүн Монгол улс 400 гаруй хүний эрхийн конвенцид нэгдэж орсон орон гэхэд үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна.
- Та Н.Батбаяр гишүүнд өөрт нь хууль зөрчиж байгаа тухайд нь хэлсэн үү?
- Би утсаар ярьсан л даа. Монголд ёс заншил бол хуулиас дээгүүр байдаг юм аа гэж хэлж байна лээ. Монгол улсын хуулинд уламжлал нь хуулиас дээгүүр байна гэсэн нэг ч заалт, нэг ч үсэг байхгүй. Хуулинд заагаагүй бол ийм үйлдэл хийх нь төрийн албан тушаалтан, төрд хориотой. Тэд Үндсэн хууль зөрчсөн, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн конвенцоо ч зөрчсөн, өргөсөн тангаргаа зөрчсөн. Н.Батбаяр гишүүн бол өөрөө 1992 онд Монгол улсын Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг. Улс төр, соёлын харилцаанд хүмүүс тэгш байх эрхтэй гэсэн заалтыг оруулсан хүний нэг нь. Өөрөө өөрийнхөө баталсан хуулийг одоо болтол ойлгоогүй яваа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Н.Батбаяр гишүүн бид хоёр нэлээн маргасан л даа. Чи явдаг газраа яваарай гэж хэлж байсан. Би бол хууль журмынхаа дагуу явна даа.
- Хэрэв энэ ёслолыг эмэгтэй хүн зохион байгуулсан бол ийм ялгаварлан гадуурхсан үйлдэл гарах байсан болов уу?
- Монголд эцгийн эрхт ёсыг дагаж эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах, боловсруулах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх хандлага маш их байдаг. Эмэгтэйчүүдийн саналаар УИХ-д гарчихаад эмэгтэйчүүдийн өгсөн татвараар ийм зүйл хийж болохгүй шүү дээ. Эмэгтэйчүүд бол хэзээ ч ийм юм хийхгүй. Эмэгтэй хүн гал тахих ёслол хийсэн байлаа гэхэд лав нөгөө хүйсийн хүмүүсээ ялгаварлан гадуурхахгүй гэж бодож байна.
- Энэ асуудлаар намын дарга нар, ёс зүйн хороодод нь хандах уу?
- Би Тулганы гал бадраах ёслол болсны маргааш нь УИХ-ын гишүүд рүү мессеж бичсэн. Та нар Монгол улсын Үндсэн хуулийг зөрчлөө гэж. Дараа нь хэвлэлд ч бичиж, ерөнхийлөгчид хандсан. Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Ч.Сосормаа энэ асуудлыг залруулахаар багагүй чармайлт гаргасан. ЗГ болон УИХ-ын гишүүдэд “Монфермет” гэж эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээ хандсан байгаа. Харин намуудад хандаагүй байна.
- Зарим олны танил хүмүүс эмэгтэйчүүдийг дорд үзсэн өнгө аястай үг, үйлдэл гаргаж байгаа нь нийгэмд нөлөөлж байх шиг. Тухайлбал дуучин С.Жавхлангийн үгнээс ийм хандлага их ажиглагддаг?
- С.Жавхлан хувьдаа эмэгтэй улс төрч байхыг эсэргүүцдэг байж магадгүй л дээ. Хэрэв энэ хүн УИХ-ын гишүүн болох гэж байгаа бол ийм байр суурьтай хүнийг манай сонгогчид сонгохгүй байх ёстой л доо. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийг дорой гэж үздэг, ялгаварлан гадуурхсан уламжлалыг их дагадаг ийм хүмүүс УИХ-ын гишүүн, эрх зүйт төрийн түшээ байх ямар ч эрхгүй гэж бодож байна.
- Гал тахих ёслолд бас ганцхан Гандан тэгчинлэн хийдийн хамба ламыг оруулсан байсан. Энэ бас шашныг ялгаварласан үйлдэл мөн үү?
- Тийм. Шашнаар ч бас ялгаварлан гадуурхсан байгаа юм. Буддын шашныг төрийн шашин гэж үзэх гээд байх шиг байна. Тийм юм бол байхгүй. Төр нь шашнаа дээдэлнэ, шашин нь төрөө хүндэтгэнэ гэсэн заалт байгаа. Аливаа нэг шашныг ялгаж аваад төрийн ёслолд оруулж байгаа нь бусад шашныг бас ялгаварласан хэрэг. Хувь хүн ямар шашин шүтэх нь чөлөөтэй байдаг бол төрийн хувьд аль нэгийг дорд эсвэл дээрд үзэх нь хориотой байдаг.
- Үндсэн хуулийн цэц нэгэнт эмэгтэйчүүдийг ёслолд оролцуулаагүй нь ялгаварлан гадуурхаагүй хэрэг гэж үзжээ. Цаашид ямар алхам хийх вэ?
- Энд хамгийн хортой нь татвар төлөгчдийн 300 сая төгрөгийг гал тахих ёслолдоо зарцуулсан байгаа юм. Уул, овоо тахихдаа төрийн өндөр албан тушаалтнууд, орон нутгийн засаг захиргааны хүмүүс төсвийн мөнгөөр тахилга хийж байна. Төсөв гэдэг бол Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн татвараас бүрддэг. Нэг хэсгийнх нь татвараас бүрдсэн мөнгийг тэр хэсгийн эсрэг ялгаварлан гадуурхсан ёслол, уламжлалд зарцуулж байна. Бид аливаа ялгаварлан гадуурхсан арга хэмжээг татварын, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байхыг хүсч байгаа. Тиймээс 300 сая төгрөгийг яаж зарцуулсан бэ гэдэг тайланг нь гаргуулж авах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн цэцэд дахин өргөдөл өгч байгаа. Л.Амарсанаа цэцийн гишүүн хүнд байж болохгүй ёс зүй, хууль эрх зүйн алдаа гаргасан. Ер нь төсвийн мөнгөөр эрэгтэй, эмэгтэйчүүдийг аль нэгийг нь ялгаварлан гадуурхсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон заалтыг төсвийн тухай хуульд оруулах ёстой.
- Ярилцсанд баярлалаа.