Монголбанкнаас өчигдөр орон сууцны үнийн өсөлтийн индексийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Уг судалгааг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, Монголиан Пропертис” компаниудын консорциум Монголбанкны захиалгаар хийсэн байна. Энэхүү тооцоонд тухайн сард нийслэлд зах зээлд нийлүүлэгдсэн шинэ хуучин бүх төрлийн 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон байна. Уг судалгааны дүнгээр орон сууцны үнийн индекс өмнөх сартай харьцуулахад 0.72 хувиар, өмнө оны мөн үетэй харьцуулахад 0.54 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 0.54 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй гарчээ.
Ингэснээр нийслэлд борлуулагдаж байгаа орон сууцны үний өсөлт тав дахь сардаа дараалан буурч байгаа юм. Мэргэжлтнүүдийн таамаглаж буйгаар энэхүү үнийн уналт цаашдаа ч үргэлжлэх хандлагатай байгаа аж.
Өмнөх онуудад тогтмол өсөлттэй буюу дунджаар 28 орчим хувиар өсч байсан орон сууцны үнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд тогтмол унах болсон шалтгааныг янз бүрийн өнцөгөөс тайлбарлаж байна. Үнэ унахад нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь эдийн засгийн хямрал юм. Макро эдийн засгийн өсөлт удааширсан нь орон сууцны үнэ буурах нэг шалтгаан болсон бөгөөд цаашдаа ч буурах магадлал үүсгэчихлээ. Эдийн засгийн өсөлт саарах болсны гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, нийт эдийн засагт гаднаас болон дотоодоос нийлүүлэгдэж байгаа мөнгөний хэмжээ багассанаас үүдэлтэй гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа.Тэрчлэн төрийн зүгээс хямд үнэтэй орон сууц захиалан бариулж эхэлсэн нь өндөр үнэтэй орон сууц авахгүй байх гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж эхэлсэн нь ч үүнд хамаатай. Мөн дээрээс нь нэрмээс болж нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлт ч тодорхой хэмжээнд нөлөөл үзүүллээ. Учир нь иргэд хашаа байшингаа зарж байрны урьдчилгаа болгохоос илүүтэй байраар солих хүлээлтийг үүсгэсэн. Засгийн газраас найман хувийн хүүтэй зээлд иргэдийг хамруулж хямд үнээр лизингээр орон сууцуудыг борлуулж байна. Гэтэл тэрхүү хэрэгжүүлсэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах санхүүгийн чадавхитай хэсгийн эрэлт дуусах тийшээ хандсан зэрэг нь орон сууцны үнэ буурахад нөлөө үзүүлсэн юм.
Ийнхүү үнэ тогтмол буурч байгаа нь худалдан авалт буюу төлбөрийн чадвартай эрэлт үгүй болсонтой шууд холбоотой юм. Нэг талаасаа үнийн дүн буурч байгаа гэсэн сайхан мэдээ байгаа мэт боловч аясаараа биш зохиомол үнийн уналт нийгэмд бий болоод байна. Яагаад гэвэл орон сууцны худалдаа өнгөрсөн жилүүдээс харьцангуй буурлаа. Хөнгөлөлттэй зээлийн асуудлаар төр засгаас шат дараалсан оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол ард иргэдийн амьдрал хямдралтайг нь авч чадахаа болилоо. Энэ нь судалгаагаар нотлогдож байна. Харин тэр хямд зээл, хямд үнэ нь зах зээлдээ харин ч сөргөөр нөлөөлөөд эхлэв. Борлуулалтгүй болсон барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй, авсан ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй болно. Ийм байдал үргэлжилэх юм бол манай орны барилгын салбарт АНУ-д үүсч байсан шиг үнээс үүдэлтэй хямрал үүсч болох юм. Энэ нь одоо яригдаад байгаа валютын урсгалаас хамааралтай төлбөрийн тэнцлийн хямралаас ч аюултай нөхцөл байдлыг эдийн засагт үүсгэх болно. Орон сууцны үнэ буурсан нь таатай мэдээ хэдий ч төлбөрөө 100 хувь төлөөд байр авах нь байтугай урьдчилгаагаа ч дийлэхгүй, урьдчилгаа нь байлаа ч банкны шалгуурт тэнцэхгүй иргэдэд нэг их хамааралтай биш гэсэн үг. Тиймээс төрийн бодлогоор иргэдээ орон сууцжуулахаас өөр аргагүй юм.

Сэтгэгдэл (20)