Чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг өнгөрсөн даваа гаригт МАХН-д гишүүнээр элсэн орсон. Хэдийгээр түүнд олны өмнө намын батлахийг нь гардуулж өгөөгүй ч МАХН-ын дарга нар тусгайлан хүлээн авч намынх нь гишүүн болсонд нь баяр хүргэн зураг хөрөгөө даруулсан байдаг.
Гэтэл дээрх үйл явдал болсноос гурав хоногийн дараа буюу өчигдөр МУГТ С.Батцэцэг “Би МАХН-д элсээгүй. Хүнтэй уулзах гэж МАХН-ын төв байранд очих үеэр гэнэтхэн нэрийг маань дуудаад батлах гардуулсан. Надад МАХН болон бусад намд элсэх сонирхол хүсэл байхгүй. Батлахийг нь буцааж өгнө” хэмээн хэвлэлээр мэдэгдэв.
Үүнийг сонссон олон түмэн МАХН-ыг хүчирхийлэгч, нэр хүнд хайгч, хүнийг хүчээр намдаа элсүүлдэг гэх мэтчилэн харааж эхэлсэн бол зарим нь гавьяат тамирчин С.Батцэцэгийг хэнэггүй, тэнэгээр дуудаж гарсан билээ. Гэтэл энэ бүхний цаана ямар нэгэн учир байгаа аж. Тодруулбал, МУГТ С.Батцэцэг хүсэл зорилгоороо МАХН-д элсэж орсон байна. Тус намын төв байранд очихдоо л намын батлахаа гардаж авна гэдгээ мэдэж байсан. Бас баяртайгаар батлахаа гардан авчээ. Мөн МАХН-д элсэж буйгаа батлан анкет бөглөж гарын үсгээ ч зурсан байна.
Харин батлахаа гардаж аваад удаагүй байтал Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж мөн тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар түүнийг дарамталж эхэлсэн байна.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар ах, дүүс С.Батцэцэгийг дарамтлах болсон шалтгаан нь МАН-ын явуулга гэнэ. Учир нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар МАН-ын гишүүн хүн юм. Мөн чөлөөт бөхийн холбоог тэргүүлдэгийн хувьд эрх мэдлээ ашиглан тамирчнаа дарамталсан аж. Тэд С.Батцэцэгийг цаашид тэмцээн уралдаанд явуулахгүй гэх мэтээр дарамталжээ. Ингээд С.Батцэцэгт 2016 оны олимпийн наадмаас эхлээд бүх зүйл хаалттай болсон учир аргагүйн эрхэнд хэвлэлээр мэдэгдэл хийж “Би МАХН-ын батлахыг буцааж өгнө” гэсэн байна. Тэрбээр өчигдөр хэвлэлээр мэдэгдэл хийхээсээ өмнө МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай утсаар холбогдож учир байдлаа тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл “Манай холбооны ерөнхийлөгч дарамталсан учраас би мэдэгдэл хийж, намын батлахаа буцааж өгмөөр байна” гэжээ.
МАХН-д нэр нөлөөтэй хүмүүс орсон гэдгийг нь батлах ганцхан хүн нь С.Батцэцэг байсан. Цаашид энэ эмэгтэй тус намын нэр хүндийг өсгөхөд ч нөлөөлнө. Тэгэхээр энэ эрсдлээс сэргийлж ард түмний хайртай аваргууд ийм ажиллагаа явуулсан байж болох юм. Ямартай ч өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад байсан үйл явдлын үнэн учир нь энэ аж.

Т.Хулан
Сэтгэгдэл (24)