Ерөнхийлөгчийн Хойд Солонгост айлчилсан зорилго
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хойд Солонгост хийсэн айлчлал олон улсын анхаарлын төвд боллоо. Гадны хэвлэлүүд тус айчлалын талаар янз бүрийн таамаг дэвшүүлэн бичиж байгаа бол харин манайхан Ерөнхийлөгчийг залуу дарга, залгамжлагчтай нь уулзсан, уулзаагүй гэж л шуугиж байна. Гэхдээ Ерөнхийлөгч том даргатай нь уулзахаас илүүтэй чухал хэд хэдэн ажлыг тус айлчлалаар амжуулсаныг энд дуулгая.
Энэ айлчлал Хойд Солонгосын хувьд удирдагч Ким Жөн Ир нас барснаас хойшхи төрийн тэргүүн айлчилж буй анхны гадаад айлчлал болсон юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин сонгогдсоныхоо дараа хийж буй төрийн анхны айлчлал нь. Тиймээс олон улс энэ айлчлалын талаар чих тавин хүлээж, сонирхсон нь тодорхой.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамтаар
1. Энд онцлоход, Хойд Солонгосын тал манай оронтой уламжлалт сайн харилцаагаа хэвээр хадгалан хөгжүүлэх эрмэлзлийг аль ч үед баримталж ирсэн нь зөвхөн манай хоёр орны улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд тун ач холбогдолтой гэж гадныхан үздэг. Монгол Улс БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаагаа өнөөг хүртэл хадгалаад зогсохгүй хөгжүүлсээр ирсэн юм. Манай хоёр орны төрийн тэргүүнүүд өмнө нь хэд хэдэн удаа бие биенийхээрээ айлчилж байсан удаатай. Дайны хүнд үеүүдэд ч бид бие биендээ тусалж, өнчин хүүхдүүдээ хамтдаа өсгөж байсан сайхан түүхтэй. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ким Ир Сений нэрэмжит их сургуульд уншсан лекцэндээ ч дурсаж байсан юм. Энэ хэрээрээ Зүүн хойд Азийн улс орнууд төдийгүй дэлхийн бодлого тодорхойлогч томоохон гүрнүүдийн хувьд Монгол Улс бол Умардтай ойлголцоход хөтөч болох хамгийн ойрын түнш гэж харагддаг. Учир нь хойдчууд бусад оронтой нь тийм ч сайн биш харилцаатай. Тиймээс манай улс бүс нутгийнхаа хүрээнд нөлөөллөө тэлэх, олон улсын тавцанд нэр нүүрээ өргөх, өөрийгөө илэрхийлэх мөн болж бүтэхгүй байгаа эмзэг асуудалд идэвхтэй оролцогч байхаа энэ айлчлалаар харуулж чадлаа. Ийм учраас л тус айчлалыг Зүүн хойд азийн орнуудын томоохон мэдээллийн агентлагуудаар алгасахгүй мэдээлсэн биз. Цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсын тавцанд ганцаардаж буй Хойд Солонгосын хувьд манай Ерөнхийлөгч айлчилснаар тус улсын цэргийн дэглэм, цөмийн хөтөлбөрийг дэмжсэн бус харин ч эсрэгээрээ тус ажлыг нь зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэдгээ дэлхийн хамтын нийгэмлэгт харуулж чадав. Цэргийн дэглэм, цөмийн хөтөлбөрөөр НҮБ болон Америк тэргүүтэй орнуудын байнгын шүдний өвчин болж байдаг Хойд Солонгост Монгол Улсаас өөр харилцааны ийм найрсаг, өндөр түвшинд очсон улс орон одоогоор байхгүй байгаа. Мөн энэ айлчлалаар манай улс өөрийн гэсэн гадаад бодлоготой, бодлогоо ч олон улсад идэвхтэй явуулж чадаж байна гэдгээ нотлон харуулж чадлаа. Үүнийг Ерөнхийлөгч, Ким Ир Сенийн нэрэмжит Их сургуульд тавьсан лекцээрээ ч тодорхой харуулж чадсан юм.
Ким Ир Сений нэрэмжит их сургууль. Энд зөвхөн шилдгүүд л суралцдаг. Бас үнэ төлбөргүйгээр
Тэрбээр энэ улсад ярих бүү хэл сонсох эрхгүй сэдвийг хөндөж, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалын талаар тунхагласан юм. Тодруулбал тэрбээр “Монгол, Ардчилсан Солонгос хоёр эртний сайн харилцаатай. Эдийн засгийн хүчирхэг гүрэн байгуулах Ким Жөн Ын даргын зорилгод манай хоёр улсын эдийн засгийн харилцаа бүрнээ нийцнэ. Гэхдээ Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг, хуулийн засаглалыг дээдэлдэг орон. Манай улс цаазын ялыг түдгэлзүүлсэн, цаашид бүрэн хална. Бид НҮБ-ын гишүүн 193 орноос 170 гаруйтай нь дипломат найрсаг харилцаатай. Бидний зүгээс сургаал айлдах, хэн нэгнийг сургах дургүй. Харин алдаанаасаа бусадтай хуваалцахдаа татгалздаггүй. Эрх чөлөө бол нээлттэй байдлыг бий болгож, энэрэнгүй нийгмийг бүтээдэг. Эрх чөлөөтэй хүн бурууг өөрөөсөө эрдэг. Харин эрх чөлөөгүй хүн буруутныг гаднаас хайдаг. Дарангуйлал бол цаг хугацаа, хязгаартай. Эрх чөлөө бол мөнхийн хүч юм. Би энэ танхимд ирээдүйн Солонгосын эзэдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Танай удирдагч залуу хүн. Ийм залуу үе өнөөдрийн Солонгосыг сайхан ирээдүйд хүргэнэ, авч явна гэдэгт би итгэлтэй байна” гэх зэргээр ярив. Түүнийг ингэж хэлэхэд танхимд байгсдын зарим нь айх, гайхах зэрэгцэж, бараг сандралдсан байх. Тэгэхдээ Ерөнхийлөгч лекцээ “Монголчууд бол хүнд үед нөхрөө хаядаг хүмүүс биш. Хоёр Солонгосын дайны үед гадаадын Элчин сайд нар Пхеньяныг орхиж байхад манай Элчин сайд Ж.Самбуу гуай үлдэж байсан. Хүнд хэцүү жилүүдэд өнчин хүүхдүүдээ хүртэл хамтраад өсгөж хүмүүжүүлж явсан сайхан түүх бидэнд бий” гэж тэнд суугаа багш, оюутнуудын сэтгэлийг зөөлрүүлсэн юм. Ерөнхийлөгчийг ардчилалын тухай лекц уншсан гэж зарим хэвлэлээр бичсэн байна лээ. Гэхдээ цаад талаас ардчилал гэдэг үгийг хэрэглэхгүй байхыг хүссэн тул Ерөнхийлөгч ардчилалаас бусад үгийг хэрэглэсэн нь энэ юм. Ерөнхийлөгч лекцийнхээ төгсгөлд “Асуух асуулт байна уу” гэж асуухад хэн ч дуугарсангүй. Мэдээж энэ улсад энэ сэдвээр тодруулга авах хүн байна гэж үү.
2. Уг айлчлалын бас нэгэн ач холбогдолтой зүйл бол далайн боомтын асуудал байлаа. БНАСАУ бол манай далайд гарах хамгийн дөт зам. Монгол Улсаас онгоцоор хоёр цаг дөчин минут нисээд очно. Яг энэ чиглэлийн дагуу аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. Манай Улс бол далайд гарцгүй орон. Бид БНАСАУ-ын дэд бүтэц, далайн боомтуудыг ашиглаж, бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаа. Хойд Солонгос бол ОХУ, БНХАУ-тай зэрэг хиллэдэг Расон гэх боомттой. Тэд энэ боомтоо эдийн засгийн чөлөөт бүс болгохоор сүүлийн үед эрчимтэй ажиллаж байгаа юм. Энэ боомт нь манай хоёр хөрштэй төмөр замаар холбогддогийн дээр байнгын ажиллагаатай. Тийм учраас оросууд болон хятадууд энэ боомтыг түрээслэхээр аль хэдийнэ хөөцөлдөж эхэлжээ. Манай улс далайд гарах ганц гарц болох энэ боомтыг түрээсэлчихвэл хоёр хөршийнхөө алинаар ч яваад далайд хүрчихнэ. Монгол улс энэ боомтыг алдахгүйн тулд Засгийн газраас ажлын хэсэг гарч нэлээд эрчтэй ажиллаж байгаа юм билээ. Яг үүнд нь төрийн тэргүүний айлчлал дэмжлэг боллоо гэж айлчлалын багийнхан үзэж байгаа юм. Мөн айлчлалын үеэр хоёр улс эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг хэд хэдэн салбарт хамтран ажиллахаар болсон. Ерөнхийлөгчийн айлчлал зөвхөн албаны хэлэлцээр бус 50 мянган хүнийг цуглуулсан хөл бөмбөгийн тэмцээн, солонгос хүн монгол дуугаар ая өргөсөн урлагийн тоглолт, дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болоод буй хоёр Солонгосын хил буюу 38 дугаар өргөрөгт очих, монгол хатны бунхантай танилцах зэргээр үргэлжилсэн юм.
Айчлалын сурвалжлагыг үргэлжлүүлэн аян замын тэмдэглэлээс уншина уу.
Хойд Солонгосыг хаалттай орны хувьд томоохон хөшөөнүүд, сүрлэг парадаар, удирдагчаа шүтсэн улс эсвэл хүмүүс нь нэг хүн шиг хөдөлдөг зэргээр төсөөлөх нь олонтоо. Гэвч энэ бол чучхэгийн замаар явсан нь талаар болоогүй гэдгийг харуулсан дэлхий нийтэд үзүүлдэг Солонгосын парад юм.
Барууны хүмүүс саяхан л ЗСБНХУ болон тэдний холбоотон улсад амьдраг хүмүүс рүү өөр гаригийнхан шиг харж байсан нь саяхан. Үүнтэй адил одоо бид Хойд Солонгост амьдарч буй хүмүүсийг харь гаригийнхан шиг л төсөөлөх нь олонтаа. Тэгвэл 2013 оны 10 сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсын төрийн тэргүүнийг Хойд Солонгосын тал урьсаны дагуу энд дөрвөн өдрийн албан ёсны айлчлалыг сурвалжлахаар бидний хэдэн сэтгүүлчид ч энэ улсыг яг дээрх шиг төсөөлөлтэй зорьсон юм. Манай улсаас 10 дахин бага буюу 150 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай оронд чучэгийн онолд шүтэж, солонгос маягаар социализмыг байгуулахаар зорьсон 24 сая ард түмэн аж төрж байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт дайн гэж бичигдэн үлдсэн дэлхийн хоёрдугаар дайны сүүдэр Солонгосыг хойд, өмнөд болгон хуваасан юм. Нэг үндэстэн, ах дүү нарыг ийнхүү хоёр талд хуваасан үзэл суртлын хүйтэн дайны хохирогч болж, дэлхийгээс тусгаарлагдан үлдсэний хамгийн тод жишээ нь иргэд нь нэг хүнийг тахин шүтэх үзэл. Гэхдээ та энд замын түгжрэл, хог, илүүдэл жинтэй хүнтэй огт тааралдахгүй.
Мөнхийн удирдагчдын хөшөө Төв талбайд сүндэрлэнэ. Хөшөөний хажуугаар өнгөрсөн хүн бүр хүндэтгэл үзүүлж, мэхийн ёсолно.
Энд эмэгтэй, эрэгтэйгүй бараан өнгийн цэрэг маягийн өмд, пиджак л өмсөнө. Гэхдээ сүүлийн үед охид бүсгүйчүүд нь тэргүүн хатагтайгаасаа үлгэр авч гангарч эхэлсэн талаар тэнд олон жил амьдарсан монголчууд ярьж байна.
Ийм маягаар аж төрөх Хойд Солонгосын нийслэл 3 сая хүнтэй Пхеньян хот Монголын Ерөнхийлөгчийн айлчлалын төлөөлөгчдийг намрын сэрүүн агаар, тун чиг сийрэг замын хөдөлгөөнөөр угтав. Энх тайван, эрх чөлөөний төлөө, империализм, колоничлолын эсрэг сүрт уриа лоозон гудамжаар нэг байх нь 60, 70-аад оны Монголд эргээд ирсэн шиг. Байшин барилгын ханан дээр мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сен, түүний хүү Ким Жөн Ирийн эш хөрөг хаа сайгүй. Ухаалаг төрхийг үзүүлсэн тус эрхмүүдийн зураг сургууль цэцэрлэг, дэлгүүр хоршоо, зочид буудал, гудамж талбайд хүртэл залаатай.
Гурван сая хүнтэй гэхэд манай Улаанбаатараас хөл хөдөлгөөн багатай энэ хотын байшингууд нэлээд хуучирсан боловч цэмцгэр, цэгцтэй, зохион байгуулалт сайтай байрлаж. Мөн гудамжинд нь ширхэг ч хог харагдахгүй. Пхеньян хотын хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн айчлалд зориулж түр хязгаарласан байна. Гэхдээ хуучны ЗХУ-ын машинууд их явна. Бас гайхалтай тоноглосон хаймар жийп, Lexus-570 зэрэг машин ч хотын гудамжаар нь давхина. Хэдийгээр ард иргэдийн ихэнхи нь машин авах чадалгүй ч сүүлийн үед Хятадаас машины сэлбэг оруулж ирэн өөрсдөө машин үйлдвэрлэдэг болсон гэнэ. Мөн тэвш дүүрэн цэрэг ачсан ЗИЛ 130 машин нийслэлийн нэг талаас нөгөө рүү уртаас урт цуваа үүсгэн явах аж.
Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг аажмаар өсч байна. Солонгосын хойг өнөөдөр дэлхийн тогтворгүй байдлын нэг голомт хэвээр байгаа ч хойдчууд өөрсдийгөө хүчирхэг эдийн засгийг босгох цаг болсон гэж үзээд ихэд зүтгэж байгаа аж. Тус улсын ДНБ нь 25.6 тэрбум доллар мөртлөө гадаад худалдааны эргэлт 6.9 тэрбум ам.доллар. Гадаад худалдааны гол түнш нь БНХАУ.
БНХАУ-ын нөлөөг илтгэх маш олон зүйл энэ улсад байдгийн нэг жишээ нь айл бүрийн телевизээр гардаг гурван сувгийн нэг нь Хятадын төв телевизийн нэвтрүүлэг. Нөгөө хоёр нь өөрийн улсын төв телевиз болон ОХУ-ынх аж. Мөн иргэддээ интернэт хэрэглэхийг зөвшөөрдөггүй, гаднын радио сонсвол эрүүгийн хэрэгт татах хуультай.
Урлагийн тоглолтоос нь ч цэргийн дэглэм харагдана.
Хойд Солонгосын эдийн засаг 1960-аад оны дунд үе хүртэл хөгжлөөрөө Өмнөд Солонгосоос түрүүлж, Азид хамгийн үйлдвэржсэн орны нэг болж явсан боловч өсөлт нь саарсаар 90-ээд оны эхнээс хямралд нэрвэгдэж, эрчим хүчний хомсдол, технологийн хоцрогдолд орсон ч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлдээ орчин үеийн технологи нэвтрүүлж эхлээд байгаа юм байна. Цаашилбал тус улс төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цемент, барилгын төмөр хийц, оёмол нэхмэл, далайн бүтээгдэхүүн гаргаж, нефть бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, коксжих нүүрс, хүнс, бордоо авдаг.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай тус орон нь НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн гадаад харилцаа хязгаарлагдмал ч сүүлийн жилүүдэд эдийн засгаа хөгжүүлж, шинэчлэхэд анхаарч, үйлдвэрүүдээ автоматжуулж, орчин үеийн технологи нэвтрүүлж, хөдөө аж ахуйн хоршоолол, үйлдвэр аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30 гаруй хувийг өөртөө авч, 70 гаруй хувийг улсад тушаадаг системийг нэвтрүүлсэн байна. Энэ бол тус улсын хувьд дэвшил.
Дотоодын зах зээл өргөжиж, дэлгүүрийн барааны нэр төрөл нэмэгдэж, үйлчилгээний газрууд зах зээлийн үнээр үйлчлэх болсон гэж байгаа ч гадны мань мэтэд авах зүйл ховортой юм. Худалдаа хийсэн ч тэд үргэлж тооцоон дээрээ будилна. Гадны хүн энд үйлчлүүлэхэд валютаар наймаа хийнэ. Мөнгөний хариултад доллар, евро, юань гурвын аль нэгийг нь өгнө. Бүр цаашилбал ундаа, ус, бохь шахна. Нэг доллар 94 үндэсний мөнгөн нэгжтэй тэнцүү гэж улсаас тогтоосон бололтой. Гэхдээ амьдрал дээр бараг 5000-тай тэнцдэг гэх. Бид болохоор долларыг “1:100” гэж тооцоо бодон хариултаа нэхнэ. Энэ болгонд будилсан худалдагч, худалдан авагч хоёр нилээн удаан маргалдаж байж сая нэг сална. Одоо ч картаар хүнсний бараа, хувцасаа авдаг тус улсын иргэд тэр бүр мөнгөтэй харьцдаггүй учраас амандаа орсон тоогоо хэлэх нь олонтаа.
Тус улсын үнэн ба худал
Хойд Солонгост очихоос өмнө “Буудлынхаа өрөөнөөс гарч болохгүй. “Гудамжинд зураг авбал буудна”, “Хэн нэгэнтэй уулзаж ярилцвал хоёуланг нь хорино” гэх зааварчилгааг тусгай албанаас өгч байв. Тэнд нутгийн иргэдтэй харилцах аливаа сэжмийг тэр дор нь саатуулахыг оролдож байгаа нь илт. Зураг авах, гадагш гарах хориотой. Хаа явсан газар Хойд Солонгосын талын төлөөлөгч нар дагана. Зочид буудал, албан ёсны арга хэмжээнээс бусад газарт буюу энгийн солонгос хүнтэй албан бус нөхцөлд харьцах боломжуудыг бүхий л аргаар хаан боогдуулах ажээ. Өнгөрсөн зун Хойд Солонгост гудамжинд дураараа зураг авсан АНУ-ын зурагчинг 14 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар гадны хэвлэлүүд шуугиж байсан тул тус улсад зочлохдоо дотроо бодолтой байхыг бусад орныхонд анхааруулдаг байна.
Гэхдээ бид хойдчуудын хамгаалалт дор ганц өдөр метрогоор явж, жижиг цайны газарт хооллож, зарим нэг дэлгүүрээр орсон юм. Аюулгүй байдалд минь ноцтой бүү хэл өчүүхэн төдий заналхийлэх зүйл энэ үеэр огт тохиосонгүй. Тус улсын иргэдийг анзаараад байхад инээх нь их ховор. Хоёр удирдагчаа мөнхөд санагалзаж ингэж гутардаг гэсэн дам яриа ч энэ сэдвийн хүрээнд бидний дунд гарч байсан юм. Ард иргэд нь шашингүй үзэлтэй, солонгос маягийн социализм байгуулах чучхэгийн онол тэдэнд шашин, шинжлэх ухааныг орлодог.
Ямар сайндаа л монголчуудын инээлдэхийг үзсэн тэд “Та нар юунд ингэж ойр, ойрхон чанга дуугаар инээлддэг юм бэ” гэж тагнуулдах маягаар манай орчуулагчаас асуусан байх вэ дээ. Хүмүүсийн дийлэнхи нь хар бор царайтай, гундуу харцтай. Гэхдээ тэд гайхалтай хөдөлмөрч, зарчимч, үнэнч...
Метроны буудал
Өглөө болоход энэ хотод энд тэндгүй цагаан хоолойгоор түгшүүрийн дохио шиг дуу хангинаж, төрийн дуулал нь эгшиглэх аж. Төд удалгүй Пхеньян хот амь орж гудамж талбай нь олон ажилчин хүмүүсээр дүүрч шугамын автобус хүлээгээд нэг цуваанд дугаарлаад зогсчихно. Энд хүмүүс зөвшөөрөлгүй газраар зам хөндлөн огт гардаггүйн дээр автобусанд манайх шиг дайрч орохгүй. Ер нь дэг журам чанга хатуу мөрдөгддөг газар аж. 1953 оны дайнаар АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд энэ хотыг үнс нурам болтол нь бөмбөгдсөн гэдэг. Харин дайны дараа солонгосын хөдөлмөрчин ард түмэн арван жилийн турш зүтгэн хотоо цоо шинээр барьж, мод бут тарьж ургуулсан байна. Тэнд манайд огт үзэгдэхгүй гоёмсог цэцэрлэгт хүрээлэн, эрүүл агаар байна. Мөн цэгцтэй баригдсан гантиг чулуун орд харшууд ярайна. Бас метротой, тарамвайтай. Мөн хүүхэд залуус очоод амарчих парк ба сая шинээр усан спорт, хөл бөмбөг гээд спортын нүсэр том цогцолборуудыг өвөрмөц загвараар барьжээ.
Тухайлбал их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж тус улсынхан 100 барилга шинээр барьсан байна. Ким удирдагчийн гурав дахь үе болох ач хүү Ким Жөн Ун гэхэд л 120 мянган айлын орон сууц хөтөлбөр боловсруулаад 50 хувийн хэрэгжилттэй яваа гэнэ. Хэдийгээр үзэл сурталжсан чанд хяналт хаа сайгүй байгаа мэт санагдавч гадаадынхан буудаг зочид буудлуудад CNN, Bloomberg гээд телевизийн сувгуудыг саадгүй үзэж болно. Нэр хүнд бүхий томоохон зочид буудлуудын заримд интернэтийн мессенжер, фэйсбүүк болон зарим нэг олон нийтийн сүлжээг хязгаарласан байх нь тааралдана.
Солонгос руу зорьж буй монгол хүн очиж үзмээр олон газраас Гон Мин Хааны монгол хатны булшыг онцолж Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрт багтаажээ. Корё улсын 31 дэх хаан Гон Миний болон түүний монгол хатны бунхныг 918 онд байгуулсан байна. Тус бунхан нь Кесон хотын Гэпүн-гүн Хэсаг-ри Мүсөн-бон /толгой/ дээр өмнөд зүг рүү чиглэн оршино. Гон Мин хаан 19 настайдаа монгол хатан буулгаж, 21 наснаас 44 нас хүртлээ хаан ширээнд суусан байна. Монгол хатан нь Ванги гэдэг нэртэй байсан бөгөөд 1363 онд нэрээ өөрчилж Ванчень хэмээх болжээ. Монгол хатан 36 настайдаа жирэмсэн байхдаа таалал төгсөж, хаан хатан хоёроос хүүхэд үлдээгүй аж. Хоёр бунхан хоорондоо сувгаар холбоотой нь тэдний сүнс уулзаж учирч байх ерөөлтэйг илтгэнэ. Монгол хатан нь өөрийн хаандаа үнэнчээр зүтгэж төрийн үйлсэд нь мэргэн санал, зөвлөгөөг өгдөг зан чанарыг нь хаан өндрөөр үнэлж, түүнийг хүндэтгэдэг байжээ. Монгол хатнаа нас барахад хаантан ихэд гашуудаж, хатандаа зориулсан энэ бунханыг 9 жилийн турш их хөдөлмөр гарган, уран барилгын нарийн ухаанаар бариулжээ.
Уг булш нь өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан нь аж. Археологийн олон удаагийн судалгаа хийсэн боловч одоо хүртэл үүдийг нь олж чадаагүй байна. Хожим Хойд Солонгосын Засгийн газар уг бунхныг сэргээн засварлаж, түүхий дурсгал болгон төрийн хамгаалалтанд авсан байна. Өнгөрсөн зургадугаар сард энэ бунхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлжээ.
Монгол хатны булш зүүн талынх нь
Ингээд ирсэн олны нүдийг хужирлаж, мэдлэгийг зузаатгасан тус бунхныг
үзэхийн өмнө бид Ерөнхийлөгчийн хамтаар дэлхийн хамгийн халуун
цэгүүдийн нэг 38-р өргөрөгт очиж үзсэн юм. Панмүнжом нь Пхеньянаас 240 км, Кесоноос 10 км-н зайд 38-р өргөрөгт орших Хойд, Өмнөд Солонгосын хил юм. Энэ заагийг анх 1953 онд Солонгосын дайны галыг түр зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурах үед гаргажээ.
Анх хэлэлцээрийг зэрэгцээ байрлах долоон байшингийн нэгэнд нь хийж байсан бөгөөд өөр өөрсдийн сууж байгаа газраасаа эхлэн газар нутгаа хувааж хилээ гаргасан байна. Тус газар нь Солонгос үндэстний хуваагдмал байдлын түүхэн бодит баримт учир гадны зочин төлөөлөгчдөд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлан үзүүлдэг гэнэ. Байгаль далайн гүнд анхлан шумбасан төрийн тэргүүн болж байсан Ц.Элбэгдоржийг Ираны цөмийн объектод нэвтрэн зочилсон анхны гадаадын ерөнхийлөгч гэж Ассошиэйтед Пресс агентлаг саяхан тодорхойлж байсан. Тэгвэл түүнийг ойрноос хоёр Солонгосын хил дээр очсон анхны Ерөнхийлөгч гэж Азийн хэвлэлээр бичиж байна. Хоёр Солонгосын хил байрлах Кесон хотын хүн ардын ая зан айвуу тайвуу, илүү эрх чөлөөтэй гэмээр газар. Бас энд Кесоны аж үйлдвэрийн парк гэж маш том үйлдвэр ажиллаж байна. Энд тарьсан будаа, хүнсний ногоо илүү чанартай, шим сайтай ургадаг гэнэ. Цаг агаар нь ч ярих зүйлгүй сайхан юм. Мод ногооноороо, бороо орж, манан будан татаад л шөнөдөө тэнгэр нүжигнэн аадар цутгаж яг л манай зуны орой. Пхеньян Хойд Солонгосын улс төр, засаг захиргааны нийслэл бол Кесон соёл, түүхийн төв хот юм.
Хоёр Солонгосын хил дээр очсон анхны Ерөнхийлөгч. Байшингийн дэргэдэх шар элсээс нааш Хойд Солонгосын газар нутаг. Хэлэлцээр хийсэн долоон байшин харагдана.
Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Ким Ир Сенийн нэрэмжит төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр орны хүүхдүүдийн хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт үзсэн. 50000 хүний суудалтай стадионд хөл гишгэх зайгүй дүүрэн хүн ирээд суучихсан. Энэ бол дэлхийн стандарт. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эл цэнгэлдэхийн ногоон талбайд гарч, бөмбөг өшиглөж, хүүхдүүдтэй патиараа татуулсан. Цэнгэлдэх дүүрэн үзэгчид командаар зэрэг алга таших, улаан цагаан дарцаг өргөж давалгаа болон босч, суух, уриа хашгирах зэрэг нь хөлбөмбөгийн тоглолтын үзүүштэй нэг үзүүлбэр нь. Алга ташихад зориулж, дунд зэргийн хэмжээтэй мөнгөлөг цаасаар бүрхсэн дөрвөлжин мод бэлтгэж, түүгээ хооронд нв хавсарна. Сүртэй дуу гарна гэж жигтэйхэн. Уг тэмцээнд 2:1 харьцаагаар “Эрх чөлөө” баг ялсан юм. Энэ цэнгэлдэхээс гадна 100 мянга, 150 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн Пхеньянд бий гэсэн.
50 000 хүний суудалтай хөлбөмбөгийн талбай
Мөн Монголын ерөнхийлөгчийн айлчлалын албан хөтөлбөрт “Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын бунханд хүндэтгэл үзүүлнэ” гэж тодорхойлсоны дагуу бид гурван давхар хамгаалалттай гантиг чулуун харшид ирлээ. Энэ бунханд орохын тулд бараг 10 орчим удаа энэ биеээ шалгуулах хэрэг гарна. Ус, мод, төмрөөр хамгаалагддаг гэх энэхүү бунханд ороод ямар ч техник хэрэгсэл ашиглах боломжгүй. Ким Ир Сений ажиллаж амьдарч байсан Ерөнхийлөгчийн ордонг таалал төгссөний дараа өөрчлөн мөнх нойрссон түүний цогцсыг өндөр хүндэтгэлтэйгээр байрлуулж Кымсүсаны дурсгалын ордон хэмээн нэрлэжээ.
Хоёр Солонгосын туг урд урдаасаа харан байрлана.
Солонгосын ард түмний дээдлэн хүндэтгэдэг энэ ордонг чулуун хэрэм, ус, төмөр тороор гурван давхар хэлбэрээр хамгаалсан байна. Гаднах тохижилтыг нь ч маш сайн хийсэн бөгөөд энд 30 нэр төрлийн 6.4 сая мод, ургамал суулгаж цэцэрлэгжүүлжээ. Мөн сүрлэг усан оргилуур байна. Ордны дээд давхарт байрлах Ким Ир Сений бунханд хүндэтгэл үзүүлэхийн тулд олон хаалга, хамгаалалт, туяагаар ариутгагчийг нэвтэрч гарах шаардлагатай. Толгой эргэм их хамгаалалтыг давсаны дараа Ким Ир Сений бунхан байрлах өрөөнд ороход тэрбээр бүдэг улаан гэрлийн дор шилэн хоргонд унтах аж. Түүнийг цэргүүд хөшөө мэт хөдлөхгүй манана. Солонгосчуудын хувьд маш том хүндлэл болсон энэ ховор боломж хэн хүнд олдоод байдаггүй гэнэ. Тус ордны их танхимд хоёр удирдагчийн гавъяаг илэрхийлсэн БНАСАУ-ын болон гадаад орнуудын одон медаль, хүндэтгэлийн дипломууд, удирдагч нарын гадаадад хийсэн айчлалын схем зураг болон унаж байсан хөнгөн тэрэг, суудлын вагон, усан онгоц зэргийг байрлуулжээ. Сонирхолтой нь тэнд Сүхбаатарын одон хоёр ч байсан юм. Манай хоёр улс эрт цагт найзын харилцаатай байхдаа бие биенээ шагнаж явсныг нэг илрэл нь энэ аж. Бунхны хашаанаас гартлаа бид ямар ч зураг, дүрс хальсанд буулгаагүй юм.
Хоёр удирдагчийг нь яг хажуунаас нь харж чадсан ч солонгос хүн бүрийн энгэрт байрлах хоёр удирдагчийн зурагтай тэмдэг, үндэсний мөнгөн тэмдэгтийг нь л бид олж авч чадаагүй юм даа.
Тус улс нь хоёрхон улсад нислэг үйлддэг. Нэг нь Оросын Новосибирск, нөгөөдөх нь Хятад улс аж. Энэ мэтээс Хойдчуудын хэр хаалттайг мэдэж болно.
Ийнхүү хачин соёлтой, арвин түүхтэй, үнэн сонирхолтой Хойд Солонгост өнгөрүүлсэн 4 өдөр өндөрлөлөө.
Мүнсүгийн усан парк
Тэсон уул дахь хувьсгалчдын дурсгалын газар. Манайхаар бол Зайсан толгой юм даа.
Солонгосын залуу сайхан бүсгүй замын зохицуулагчийн албандаа
Мүнсүгийн усан парк. Удирдагчийнх нь 3D баримал. Бүх байгууллагад энэ хүний болон эцгийнх нь зураг байдаг.
Энэ айлчлал Хойд Солонгосын хувьд удирдагч Ким Жөн Ир нас барснаас хойшхи төрийн тэргүүн айлчилж буй анхны гадаад айлчлал болсон юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин сонгогдсоныхоо дараа хийж буй төрийн анхны айлчлал нь. Тиймээс олон улс энэ айлчлалын талаар чих тавин хүлээж, сонирхсон нь тодорхой.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамтаар
1. Энд онцлоход, Хойд Солонгосын тал манай оронтой уламжлалт сайн харилцаагаа хэвээр хадгалан хөгжүүлэх эрмэлзлийг аль ч үед баримталж ирсэн нь зөвхөн манай хоёр орны улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд тун ач холбогдолтой гэж гадныхан үздэг. Монгол Улс БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаагаа өнөөг хүртэл хадгалаад зогсохгүй хөгжүүлсээр ирсэн юм. Манай хоёр орны төрийн тэргүүнүүд өмнө нь хэд хэдэн удаа бие биенийхээрээ айлчилж байсан удаатай. Дайны хүнд үеүүдэд ч бид бие биендээ тусалж, өнчин хүүхдүүдээ хамтдаа өсгөж байсан сайхан түүхтэй. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ким Ир Сений нэрэмжит их сургуульд уншсан лекцэндээ ч дурсаж байсан юм. Энэ хэрээрээ Зүүн хойд Азийн улс орнууд төдийгүй дэлхийн бодлого тодорхойлогч томоохон гүрнүүдийн хувьд Монгол Улс бол Умардтай ойлголцоход хөтөч болох хамгийн ойрын түнш гэж харагддаг. Учир нь хойдчууд бусад оронтой нь тийм ч сайн биш харилцаатай. Тиймээс манай улс бүс нутгийнхаа хүрээнд нөлөөллөө тэлэх, олон улсын тавцанд нэр нүүрээ өргөх, өөрийгөө илэрхийлэх мөн болж бүтэхгүй байгаа эмзэг асуудалд идэвхтэй оролцогч байхаа энэ айлчлалаар харуулж чадлаа. Ийм учраас л тус айчлалыг Зүүн хойд азийн орнуудын томоохон мэдээллийн агентлагуудаар алгасахгүй мэдээлсэн биз. Цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсын тавцанд ганцаардаж буй Хойд Солонгосын хувьд манай Ерөнхийлөгч айлчилснаар тус улсын цэргийн дэглэм, цөмийн хөтөлбөрийг дэмжсэн бус харин ч эсрэгээрээ тус ажлыг нь зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэдгээ дэлхийн хамтын нийгэмлэгт харуулж чадав. Цэргийн дэглэм, цөмийн хөтөлбөрөөр НҮБ болон Америк тэргүүтэй орнуудын байнгын шүдний өвчин болж байдаг Хойд Солонгост Монгол Улсаас өөр харилцааны ийм найрсаг, өндөр түвшинд очсон улс орон одоогоор байхгүй байгаа. Мөн энэ айлчлалаар манай улс өөрийн гэсэн гадаад бодлоготой, бодлогоо ч олон улсад идэвхтэй явуулж чадаж байна гэдгээ нотлон харуулж чадлаа. Үүнийг Ерөнхийлөгч, Ким Ир Сенийн нэрэмжит Их сургуульд тавьсан лекцээрээ ч тодорхой харуулж чадсан юм.
Ким Ир Сений нэрэмжит их сургууль. Энд зөвхөн шилдгүүд л суралцдаг. Бас үнэ төлбөргүйгээр
2. Уг айлчлалын бас нэгэн ач холбогдолтой зүйл бол далайн боомтын асуудал байлаа. БНАСАУ бол манай далайд гарах хамгийн дөт зам. Монгол Улсаас онгоцоор хоёр цаг дөчин минут нисээд очно. Яг энэ чиглэлийн дагуу аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. Манай Улс бол далайд гарцгүй орон. Бид БНАСАУ-ын дэд бүтэц, далайн боомтуудыг ашиглаж, бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаа. Хойд Солонгос бол ОХУ, БНХАУ-тай зэрэг хиллэдэг Расон гэх боомттой. Тэд энэ боомтоо эдийн засгийн чөлөөт бүс болгохоор сүүлийн үед эрчимтэй ажиллаж байгаа юм. Энэ боомт нь манай хоёр хөрштэй төмөр замаар холбогддогийн дээр байнгын ажиллагаатай. Тийм учраас оросууд болон хятадууд энэ боомтыг түрээслэхээр аль хэдийнэ хөөцөлдөж эхэлжээ. Манай улс далайд гарах ганц гарц болох энэ боомтыг түрээсэлчихвэл хоёр хөршийнхөө алинаар ч яваад далайд хүрчихнэ. Монгол улс энэ боомтыг алдахгүйн тулд Засгийн газраас ажлын хэсэг гарч нэлээд эрчтэй ажиллаж байгаа юм билээ. Яг үүнд нь төрийн тэргүүний айлчлал дэмжлэг боллоо гэж айлчлалын багийнхан үзэж байгаа юм. Мөн айлчлалын үеэр хоёр улс эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг хэд хэдэн салбарт хамтран ажиллахаар болсон. Ерөнхийлөгчийн айлчлал зөвхөн албаны хэлэлцээр бус 50 мянган хүнийг цуглуулсан хөл бөмбөгийн тэмцээн, солонгос хүн монгол дуугаар ая өргөсөн урлагийн тоглолт, дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болоод буй хоёр Солонгосын хил буюу 38 дугаар өргөрөгт очих, монгол хатны бунхантай танилцах зэргээр үргэлжилсэн юм.
Айчлалын сурвалжлагыг үргэлжлүүлэн аян замын тэмдэглэлээс уншина уу.
Тийм авиртай, ийм сонин Хойд Солонгост өнгөрүүлсэн дөрвөн өдөр
Солонгосын хойгийн хамгийн хатуу, суурь үзлийн дор амьдарч буй Хойд Солонгос Шар болон Япон тэнгисийн дунд ёстой өөрийнхөө аж төрж байна. Хойд Солонгосын талаар бид юу мэдэх билээ? Тиймээ, хэн ч ямар ч тодорхой ойлголтгүй билээ. Сэтгүүлчид энэ улсын тухай "тоталитар" дэглэмээс үүссэн айдас аюулын тухай ярьж, цөмийн зэвсгийн тухай бас сануулах дуртай билээ. Үнэн хэрэгтээ энэ газар нэлээд сонирхолтой бас тайван улс ажээ.Хойд Солонгосыг хаалттай орны хувьд томоохон хөшөөнүүд, сүрлэг парадаар, удирдагчаа шүтсэн улс эсвэл хүмүүс нь нэг хүн шиг хөдөлдөг зэргээр төсөөлөх нь олонтоо. Гэвч энэ бол чучхэгийн замаар явсан нь талаар болоогүй гэдгийг харуулсан дэлхий нийтэд үзүүлдэг Солонгосын парад юм.
Барууны хүмүүс саяхан л ЗСБНХУ болон тэдний холбоотон улсад амьдраг хүмүүс рүү өөр гаригийнхан шиг харж байсан нь саяхан. Үүнтэй адил одоо бид Хойд Солонгост амьдарч буй хүмүүсийг харь гаригийнхан шиг л төсөөлөх нь олонтаа. Тэгвэл 2013 оны 10 сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсын төрийн тэргүүнийг Хойд Солонгосын тал урьсаны дагуу энд дөрвөн өдрийн албан ёсны айлчлалыг сурвалжлахаар бидний хэдэн сэтгүүлчид ч энэ улсыг яг дээрх шиг төсөөлөлтэй зорьсон юм. Манай улсаас 10 дахин бага буюу 150 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай оронд чучэгийн онолд шүтэж, солонгос маягаар социализмыг байгуулахаар зорьсон 24 сая ард түмэн аж төрж байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт дайн гэж бичигдэн үлдсэн дэлхийн хоёрдугаар дайны сүүдэр Солонгосыг хойд, өмнөд болгон хуваасан юм. Нэг үндэстэн, ах дүү нарыг ийнхүү хоёр талд хуваасан үзэл суртлын хүйтэн дайны хохирогч болж, дэлхийгээс тусгаарлагдан үлдсэний хамгийн тод жишээ нь иргэд нь нэг хүнийг тахин шүтэх үзэл. Гэхдээ та энд замын түгжрэл, хог, илүүдэл жинтэй хүнтэй огт тааралдахгүй.
Мөнхийн удирдагчдын хөшөө Төв талбайд сүндэрлэнэ. Хөшөөний хажуугаар өнгөрсөн хүн бүр хүндэтгэл үзүүлж, мэхийн ёсолно.
Ийм маягаар аж төрөх Хойд Солонгосын нийслэл 3 сая хүнтэй Пхеньян хот Монголын Ерөнхийлөгчийн айлчлалын төлөөлөгчдийг намрын сэрүүн агаар, тун чиг сийрэг замын хөдөлгөөнөөр угтав. Энх тайван, эрх чөлөөний төлөө, империализм, колоничлолын эсрэг сүрт уриа лоозон гудамжаар нэг байх нь 60, 70-аад оны Монголд эргээд ирсэн шиг. Байшин барилгын ханан дээр мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сен, түүний хүү Ким Жөн Ирийн эш хөрөг хаа сайгүй. Ухаалаг төрхийг үзүүлсэн тус эрхмүүдийн зураг сургууль цэцэрлэг, дэлгүүр хоршоо, зочид буудал, гудамж талбайд хүртэл залаатай.
Гурван сая хүнтэй гэхэд манай Улаанбаатараас хөл хөдөлгөөн багатай энэ хотын байшингууд нэлээд хуучирсан боловч цэмцгэр, цэгцтэй, зохион байгуулалт сайтай байрлаж. Мөн гудамжинд нь ширхэг ч хог харагдахгүй. Пхеньян хотын хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн айчлалд зориулж түр хязгаарласан байна. Гэхдээ хуучны ЗХУ-ын машинууд их явна. Бас гайхалтай тоноглосон хаймар жийп, Lexus-570 зэрэг машин ч хотын гудамжаар нь давхина. Хэдийгээр ард иргэдийн ихэнхи нь машин авах чадалгүй ч сүүлийн үед Хятадаас машины сэлбэг оруулж ирэн өөрсдөө машин үйлдвэрлэдэг болсон гэнэ. Мөн тэвш дүүрэн цэрэг ачсан ЗИЛ 130 машин нийслэлийн нэг талаас нөгөө рүү уртаас урт цуваа үүсгэн явах аж.
Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг аажмаар өсч байна. Солонгосын хойг өнөөдөр дэлхийн тогтворгүй байдлын нэг голомт хэвээр байгаа ч хойдчууд өөрсдийгөө хүчирхэг эдийн засгийг босгох цаг болсон гэж үзээд ихэд зүтгэж байгаа аж. Тус улсын ДНБ нь 25.6 тэрбум доллар мөртлөө гадаад худалдааны эргэлт 6.9 тэрбум ам.доллар. Гадаад худалдааны гол түнш нь БНХАУ.
Урлагийн тоглолтоос нь ч цэргийн дэглэм харагдана.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай тус орон нь НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн гадаад харилцаа хязгаарлагдмал ч сүүлийн жилүүдэд эдийн засгаа хөгжүүлж, шинэчлэхэд анхаарч, үйлдвэрүүдээ автоматжуулж, орчин үеийн технологи нэвтрүүлж, хөдөө аж ахуйн хоршоолол, үйлдвэр аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30 гаруй хувийг өөртөө авч, 70 гаруй хувийг улсад тушаадаг системийг нэвтрүүлсэн байна. Энэ бол тус улсын хувьд дэвшил.
Дотоодын зах зээл өргөжиж, дэлгүүрийн барааны нэр төрөл нэмэгдэж, үйлчилгээний газрууд зах зээлийн үнээр үйлчлэх болсон гэж байгаа ч гадны мань мэтэд авах зүйл ховортой юм. Худалдаа хийсэн ч тэд үргэлж тооцоон дээрээ будилна. Гадны хүн энд үйлчлүүлэхэд валютаар наймаа хийнэ. Мөнгөний хариултад доллар, евро, юань гурвын аль нэгийг нь өгнө. Бүр цаашилбал ундаа, ус, бохь шахна. Нэг доллар 94 үндэсний мөнгөн нэгжтэй тэнцүү гэж улсаас тогтоосон бололтой. Гэхдээ амьдрал дээр бараг 5000-тай тэнцдэг гэх. Бид болохоор долларыг “1:100” гэж тооцоо бодон хариултаа нэхнэ. Энэ болгонд будилсан худалдагч, худалдан авагч хоёр нилээн удаан маргалдаж байж сая нэг сална. Одоо ч картаар хүнсний бараа, хувцасаа авдаг тус улсын иргэд тэр бүр мөнгөтэй харьцдаггүй учраас амандаа орсон тоогоо хэлэх нь олонтаа.
Тус улсын үнэн ба худал
Гэхдээ бид хойдчуудын хамгаалалт дор ганц өдөр метрогоор явж, жижиг цайны газарт хооллож, зарим нэг дэлгүүрээр орсон юм. Аюулгүй байдалд минь ноцтой бүү хэл өчүүхэн төдий заналхийлэх зүйл энэ үеэр огт тохиосонгүй. Тус улсын иргэдийг анзаараад байхад инээх нь их ховор. Хоёр удирдагчаа мөнхөд санагалзаж ингэж гутардаг гэсэн дам яриа ч энэ сэдвийн хүрээнд бидний дунд гарч байсан юм. Ард иргэд нь шашингүй үзэлтэй, солонгос маягийн социализм байгуулах чучхэгийн онол тэдэнд шашин, шинжлэх ухааныг орлодог.
Метроны буудал
Тухайлбал их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж тус улсынхан 100 барилга шинээр барьсан байна. Ким удирдагчийн гурав дахь үе болох ач хүү Ким Жөн Ун гэхэд л 120 мянган айлын орон сууц хөтөлбөр боловсруулаад 50 хувийн хэрэгжилттэй яваа гэнэ. Хэдийгээр үзэл сурталжсан чанд хяналт хаа сайгүй байгаа мэт санагдавч гадаадынхан буудаг зочид буудлуудад CNN, Bloomberg гээд телевизийн сувгуудыг саадгүй үзэж болно. Нэр хүнд бүхий томоохон зочид буудлуудын заримд интернэтийн мессенжер, фэйсбүүк болон зарим нэг олон нийтийн сүлжээг хязгаарласан байх нь тааралдана.
Уг булш нь өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан нь аж. Археологийн олон удаагийн судалгаа хийсэн боловч одоо хүртэл үүдийг нь олж чадаагүй байна. Хожим Хойд Солонгосын Засгийн газар уг бунхныг сэргээн засварлаж, түүхий дурсгал болгон төрийн хамгаалалтанд авсан байна. Өнгөрсөн зургадугаар сард энэ бунхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлжээ.
Монгол хатны булш зүүн талынх нь
Анх хэлэлцээрийг зэрэгцээ байрлах долоон байшингийн нэгэнд нь хийж байсан бөгөөд өөр өөрсдийн сууж байгаа газраасаа эхлэн газар нутгаа хувааж хилээ гаргасан байна. Тус газар нь Солонгос үндэстний хуваагдмал байдлын түүхэн бодит баримт учир гадны зочин төлөөлөгчдөд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлан үзүүлдэг гэнэ. Байгаль далайн гүнд анхлан шумбасан төрийн тэргүүн болж байсан Ц.Элбэгдоржийг Ираны цөмийн объектод нэвтрэн зочилсон анхны гадаадын ерөнхийлөгч гэж Ассошиэйтед Пресс агентлаг саяхан тодорхойлж байсан. Тэгвэл түүнийг ойрноос хоёр Солонгосын хил дээр очсон анхны Ерөнхийлөгч гэж Азийн хэвлэлээр бичиж байна. Хоёр Солонгосын хил байрлах Кесон хотын хүн ардын ая зан айвуу тайвуу, илүү эрх чөлөөтэй гэмээр газар. Бас энд Кесоны аж үйлдвэрийн парк гэж маш том үйлдвэр ажиллаж байна. Энд тарьсан будаа, хүнсний ногоо илүү чанартай, шим сайтай ургадаг гэнэ. Цаг агаар нь ч ярих зүйлгүй сайхан юм. Мод ногооноороо, бороо орж, манан будан татаад л шөнөдөө тэнгэр нүжигнэн аадар цутгаж яг л манай зуны орой. Пхеньян Хойд Солонгосын улс төр, засаг захиргааны нийслэл бол Кесон соёл, түүхийн төв хот юм.
Хоёр Солонгосын хил дээр очсон анхны Ерөнхийлөгч. Байшингийн дэргэдэх шар элсээс нааш Хойд Солонгосын газар нутаг. Хэлэлцээр хийсэн долоон байшин харагдана.
50 000 хүний суудалтай хөлбөмбөгийн талбай
Хоёр Солонгосын туг урд урдаасаа харан байрлана.
Тус улс нь хоёрхон улсад нислэг үйлддэг. Нэг нь Оросын Новосибирск, нөгөөдөх нь Хятад улс аж. Энэ мэтээс Хойдчуудын хэр хаалттайг мэдэж болно.
Ийнхүү хачин соёлтой, арвин түүхтэй, үнэн сонирхолтой Хойд Солонгост өнгөрүүлсэн 4 өдөр өндөрлөлөө.
Мүнсүгийн усан парк
Тэсон уул дахь хувьсгалчдын дурсгалын газар. Манайхаар бол Зайсан толгой юм даа.
Солонгосын залуу сайхан бүсгүй замын зохицуулагчийн албандаа
Мүнсүгийн усан парк. Удирдагчийнх нь 3D баримал. Бүх байгууллагад энэ хүний болон эцгийнх нь зураг байдаг.
Т.Хулан
Сэтгэгдэл (24)