УИХ-ын гишүүн Г.Батхүүг хүмүүс
“АПУ”-ийн гэж цоллодог. Монголын бизнесийн акулууд дотроос ганзагын
наймаанд хамгийн туйлбартай, нойр хоолоо хасан зүтгэсэн хүн бол “Шунхлай
групп”-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүүг гэдэг. Ингээд түүний тухай 24
баримтыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Батхүүг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. Монголын бизнесийн акулууд дотроос ганзагын наймаанд хамгийн туйлбартай, нойр хоолоо хасан зүтгэсэн хүн бол “Шунхлай групп”-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүүг гэдэг. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
1. ЗХУ-д инженер эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн Г.Батхүүг ганзагын наймаанд “уруу” татсан хүн бол дүү П.Батсайхан нь юм билээ. Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ.
2. Өнгөрсөн хавар 53 нас хүрсэн тэрээр аав, ээжийгээ оюутан байхад мэндэлжээ. Тиймээс нэг сартайдаа өвөө эмээгийнхээ ирж үнээний сүүгээр хүн болсон гэдэг. Г.Батхүү бүх ололт амжилтаа өвөөтэйгээ холбож үздэг. Ямартаа л тэр эцгээрээ бус өвөөгөөрөө овоглож явахав.
3. Тэрээр хурдан моринд хорхойтой улс төрчдийн нэг. Гэхдээ түүнийг шинэ цагийн баячууд, албан тушаалтнууд шиг сохроор “уяач” болоогүй гэж хүмүүс ярьдаг. Тэрээр хар багаасаа л морь сонирхож, бизнесмэнүүднээс бараг л анх удаа Д.Даваахүү уяачтай түншлэн “гал” үүсгэж байсан аж.
4. Өвөө нь түүнд ажил хөдөлмөр хийх, аж ахуйч ухааныг заагаад зогсолгүй хичээл номыг нь цаг алдалгүй хийлгэж, тэрүүхэндээ зэрэгцээд суралцаад байсан гэх. Иймээс Г.Батхүү Өвөрхангайн 10-н жилийн сургуулийг алтан медальтай төгсч Украины Харьков хотын Ин¬женер, эдийн засгийн дээд сургуульд орох хуваарь авчээ.
5. Түүний нууц авъяас бол дууны шүлэг зохиох. Алдарт “Толин хул” дууны шүлгийг тэрээр өөрийн хурдан буян Хул азаргандаа зоруилж 14 жилийн өмнө бичжээ. Олны хүртээл болсноосоо хойш даруй 14 жил өнгөрсөн ч энэ дуу “хит” хэвээр. Үүнээс 10 гаруй дууны шүлгийг бичжээ.
6. Тэрээр гадаадад сургуулиа төгсч ирээд Авто засварын заводод инженерээр бус засварчнаар ажлынхаа гарааг эхлэж байсан түүхтэй.
7. Г.Батхүүгийн юунд дуртай, юунд дургүй нь олны өмнө ил байдаг. Наад зах нь тэрээр нохойны, машины, морины, зааны сувенирын цуглуулгатай гэдгийг хүмүүс мэднэ. Тэр дундаа өвөрхангайчуудын хувьд энэ сэдэв жинхэнэ нээлттэй зарлал аж.
8. Тэрээр 1991-1992 оны үед дүү П.Батсайханыхаа хамт өмд гутал олноор Орос руу гаргаад зараад овоо ашиг олж байжээ. Түүнээсээ урамшин наймаачин болохоор шийдсэн гэдэг.
9. Түүнийг ганзагын наймаачид дотроо онгоц хөлслөн бараагаа зөөдөг “Их гарын наймаачин” байсан гэж хүмүүс ярьдаг. Сүүлдээ тэр ганзагын наймаа явцгүй болохыг ухаарч арай соёлтой, дөнгүүр юм оролдсон нь авто засварын газар байв.
10. Тэрээр авто засварын газраа өөрийн төрсөн газрын шүтээн хайрханы нэрээр “Шунхлай” гэж нэрлэсэн аж.
11. Г.Батхүү арваад ажилчныхаа хамтаар өдөр, шөнөгүй завсарын газартаа ажилладаг байсан гэдэг. Ингэснээр орлого нь ч арвижиж машины худалдаа эрхэлдэг болсон байна.
12. 1996 тэрээр Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын даргын албанд шилж¬сэнээр компаниа дүү П.Батсайхандаа шилжүүлжээ.
13. Нэгэн үе төрийн өндөр албан тушаалд байсан Г.Батхүү засаг солигдсоноор 2002-2004 онуудад бизнес рүүгээ хэсэг орсон түүхтэй. “Шунхлай” АПУ-гийн багахан хэсгийг эзэмшдэг байсан учраас ТУЗ түүний чадвар, бас нэр нөлөөг нь ашиглахаар шийдсэн үү, ямартаа ч “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байжээ.
14. Харин 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, Өвөрхангайчуудыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлснээс хойш тэрээр бизнесээсээ хөндийрөөр байгаа гэнэ.
15. 1995 оноос хойш хурдан морь уяж, 1996 онд толин хул азарга нь Ардын хувьсгалын 75 жилийн ойн их баяр наадамд түрүүлэн торгон жолоо өргүүлсэнээс хойш Улсын баяр их наадам, даншиг, түүхт их ой, “Их хурд” наадмуудад Г.Батхүүгийн бий болгосон “Шунхлай” угшлын хурдан хүлгүүд нийтдээ 23 айраг, түрүү авчээ.
16. Монголд согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон үед тэрээр Өвөр Монголын “Одон” телевизээр рекламаа цацсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
17. УИХ-ын гишүүдийн 2013 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт тэрээр гэр бүлийн нийт орлогоороо бусдыгаа тэргүүлжээ. Түүний гэр бүлийн нийт орлого 101 855 786 000.
18. Түүний эхнэр Т.Тунгалаг өдгөө “Шунхлай” группийг удирддаг. Тэрээр амьдралдаа цорын ганц удаа Төрийн ордонд орж үзсэн гэдэг. Харин ганц эмэгтэй дүү П.Батчимэг нь “АПУ” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
19. Г.Батхүү Т.Тунгалаг нар гурван хүүхэдтэй.
20. Нэг хэсэг Сонгуулийн тухай хуулийн төсөлд архи, тамхины бизнес эрхэлж байгаа хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт яригдаж байх үед Г.Батхүү “Би бол “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч биш” гэж хариулж байсан билээ.
21. Тэрээр наадмын өмнөхөн “Тод манлай” уяач цолоор энгэрээ мялаасан.
22. Г.Батхүү “Тод манлай уяач” цолны мялаалгын наадмаа энэ сарын 21-нд буюу нөгөөдөр хийхээр болжээ. Уг наадмаар гурван насны морь уралдан, бөх барилдах юм байна. Мөн тус наадамд “Шунхлай” групп, “АПУ” компаний бөх, улсын харцага Т.Санчир барилдах аж.
23. Тэрээр 2012 оны сонгуульд ялалт байгуулан албан ёсоор УИХ-ын гишүүн болсныхоо дараа “Их Монгол” ресторанд баяраа тэмдэглэн, нижгэр хүлээн авалт зохион байгуулж байсан билээ. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт гарсан маргаан, будлианаас болж бараг хагас жилийн дараа арай гэж нэг юм парламентын гишүүний бүрэн эрхтэй болж байсан нь тэр юм.
24. Тэрээр нийт дөрвөн ном бичиж хэвлүүлжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (23)