Ерөнхий сайдын зөвлөх
Б.Ган-Очиртой ярилцлаа.
-Бурхан Халдун ууланд Ерөнхий сайдтай хамт төөрч яваад ирсэн. Тэнд юу болсон, ямар адал явдалтай тулгарсан бол гэдгийг олон хүн сонирхож байгаа байх. Хотоос хэдэн хүнтэй баг хөдөлсөн бэ. Бурхан Халдунд гарах зорилго юу байв?
-Бурхан Халдунд хүндэтгэл үзүүлэх гээд гарахаар болсон юм. Явахаасаа өмнө шийдвэр гарсан байсан. Өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдтай хамт Бурхан Халдун ууланд гарч хүндэтгэл үзүүлсэн юм. Уул усандаа бүх зүйлээ даатгаж, залбирсан. Энэ жил дахиж гаръя гээд шийдсэн байсан. Нийслэлээс гарахдаа бүгд л баяр баясгалантай байлаа. Төөрнө гэж төсөөлсөнгүй. Эндээс 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан. Дөнгөж очиход байгаль дэлхий хачин гоё байлаа. Цас зөөлөн будраад дулаахан байсан. Тэнд чинь цастай мөртлөө моднууд нь нов ногоон. Биднийг очиход зөндөө хүн очсон байсан. Эндээс Ерөнхий сайдыг ирнэ гэдгийг сонсоод Хэнтий, Төв аймаг, ойрхон Мөнгөнморьт сумын иргэд гээд бараг 100 гаруй хүмүүс цугларсан байсан. Орой нь тэнд очсон хүмүүстэй Ерөнхий сайд уулзаад инээдэм хөгжөөн болж олон хүнтэй танилцсан.
-Яагаад тэр өдөр Бурхан-Халдуныг зорьсон юм бол. Цаг агаар ямар байх талаар мэдээлэлтэй байсан уу?
-Дулаарахаар их намаг ихтэй болдог газар шүү дээ. Намаг болохоос өмнө явсан нь энэ. Бид нар кэмп дээрээ хоноод өглөө эрт ууланд авирахаар тохирсон байсан. Ерөнхий сайд өглөө 8.00 цагт хөдөлнө гэж байсан. Сайд долоо хоног болгон Цэцээ гүн рүү гардаг. Насаараа ууланд авирсан. Байнгын бэлтгэлтэй учраас хурдан араас гараад ирдэг. Тиймээс бид 08.00 цаг болохоос 40-50 минутын өмнө хөдөлсөн юм. Хөдлөөд явах гэж байхад нутгийн иргэд морьтойгоо ирчихсэн, түрүүлээд маш олон хүн явсан. Дунд овоон дээр очиход нэлээд олон хүмүүс ядраад, хэсэг хүмүүс суугаад үлдсэн. Тэгээд цаашаа 70 градусын эгц өөдөө газар мацсан. Зарим газартаа мөстөлт үүссэн байсан. Дээшээ мацсаар байгаад Бурхан Халдуныхаа дээд тавцан руу гараад ирэхэд цасан шуурга ширүүсээд эхэлсэн. Хангай газрын шуурга огцом эхэлдэг юм билээ. Дээр гараад байж байтал Ерөнхий сайд араас юу юугүй гүйцээд ороод ирлээ. Тэгээд цааш бөөнөөр авирч гарсан. Цувааны эхийг Ерөнхий сайд тэргүүлж яваад, ар, араас нь хэсэг хэсгээрээ явж оргил дээр гарсан. Овооны орой дээр гараад ирэхэд, Ерөнхий сайд жаахан баруун талаар нь даялж яваад түрүүлээд урд талаар нь буусан байсан. Араас нь бид нар бууж ирсэн. Яг орой дээр гараад буух гэж байхад огцом шуурга тавьсан. Уулан дээр яагаад төөрдөг вэ гээд эргээд бодоход, хүн шуурга намдахыг хүлээж тэсдэггүй юм билээ. Хэзээ дуусахыг нь мэдэхгүй шүү дээ. Хоёрдугаарт ууланд яваад л байвал даарахгүй, таван минут зогсоход л хөлдөх шахдаг. Тиймээс бүгдээрээ ямар ч байсан явах хэрэгтэй гээд нүүр нүдгүй шуурганаар бүгд уулнаас буусан. Шуурган дундуур явах дундаа баг маань гурав салсан. Ингэж салангуутаа манай баг хамгийн түрүүнд Ерөнхий сайдтай станцаар холбогдсон. Эхний хэсэг нь Дунд овооноос хэсэг дээшээ явж байгаад явж чадахгүй болсон. Хүмүүсийн маань зарим нь туршлагагүй, амьсгаадна, ядарна. Дахиад дээшээ 70 орчим хүн явсан гэсэн үг шүү дээ. Энэ дотроо 18 хүнтэй манай баг төөрч салсан. Ерөнхий сайд 53 хүнтэйгээ бас төөрсөн. Манай баг нэлээд урт замыг туулсан даа. Уулнаас уруудаад доошоо бүгдээрээ буухад нэг л юмыг ойлгосон. Маш хурдан зохион байгуулалтад орвол ямар нэг эрсдэл гарахгүй юм билээ. Тиймээс манай багийн хувьд төөрснөө мэдээд хоорондоо ярилцаад ээлжлэн замаа гаргаж, амаръя гэсэн зарчмаар явсан. Харанхуйд чинь олон хүн явж байгаа учраас нэг хүн мөчир, модонд хөл гараа цохиж гэмтээх зэрэг осолтой шүү дээ. Тиймээс хурдан нам дор, дулаахан нөмөр газар олоод хоносон.
-Нэгэнт төөрсөн юм чинь ууландаа хонохоос өөр аргагүй гээд цааш яваагүй хэрэг үү?
-Бид ямар ч байсан кэмпээ олоод очно гээд нэлээд удаан явсан. Цээжээр татсан цастай учраас бүгдээрээ зам гаргаж мөлхөөд яваад л байсан. Хонохдоо Бурхан Халдуныхаа баруун урд талд нь байсан юм билээ. Кэмп зүүн урд талд нь байсан. Нэг цагийн үед Бурхан Халдунаас буухад дөрвөн цаг гаруй яваад харанхуй болчихож байгаа юм чинь. Замаа олохгүй байгаа хүмүүс чинь жаахан зам байсан ч их хүч гаргаж туулдаг юм билээ. Тэгээд харанхуй боллоо, тусламж дуудах хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай багт Ерөнхий сайдын зөвлөх Хүдэрбаатар гээд залуу явж байсан. Тэр хүн багаасаа хөдөө өссөн. Хэнтий нутгийн хүн. Тиймээс газар усны баримжаатай тул аюулгүй байдлаа бодоод эндээ хоноглоё, энд чаддаг, чаддаггүй олон хүн явж байгаа гэв. Тиймээс шууд модоо бэлтгэж, галаа түлээд хонохоор болсон. Цасаа хачин сайхан цэвэрлээд тойрог үүсгэж, өмхөрсөн моднууд түүгээд, нэг шөнийнхөө модыг овоолоод галаа асаагаад тойроод суусан. Тойрч суугаад бүгдээрээ хоорондоо танилцсан даа.
-Хоол хүнсээ базаасан байсан биз дээ?
-Манай багийн хүмүүсийн үүргэвчнээс нэг ширхэг алим, хоёр ширхэг жижиг хэвийн боов гарч ирсэн. Хэзээний ч хэвийн боов юм, бүү мэд. Нэг алим, хоёр хэвийн боовоо 18 тэнцүү хувааж идээд. Бас тахилд өргөхөөр авч гарсан жижиг шилтэй архи байсныг бас 18 хувааж уусан. Хүмүүсээ сэтгэл санаагаар унагахгүй гэдэг үүднээс хувьдаа би нэлээд цоглог байхыг хичээж байсан. Галынхаа түүдгийнхээ хажууд ардын дуу дуулсан. Араас хэн ч түрээгүй. Тэгээд сүүлдээ дуулахаа зогсоосон. Тэгээд түүдэг галынхаа дэргэд шөнөжингөө юм яриад хоносон доо.
-Юу ярьсан бэ. Айдастай л байсан биз дээ?
-Шөнө хээр байгаа учраас тэр үү, хүмүүс ургуулж фантастик юм их ярьдаг юм билээ. Нэг кинон дээр ууланд түүдэг асаагаад тойроод сууж байтал чононууд дайрсан гэхэд гурав, дөрвөн хүн зэрэг арагшаа харж байсан. Тэр их цасан дотор чоно байтугай ямар ч амьд амьтан байхааргүй. Тэгээд хэсэг байж байгаад нэг нь буун дуу гарсан уу гэхэд, хоёр гурван хүн би ч гэсэн тэгж сонслоо гэж дагуулна. Нэгнийхээ хэлсэн зүйлд их горьдлого тавьдаг. Хэн нэгнийх нь гар утасны сэрүүлэг дуугарахад, "хөөе онцгой байдлынхан дохио өгч байна" гээд л. Бүгдээрээ машиндаа үлдсэн юмаа ярьж байсан. Манай машинд талх хиам байгаа шүү. Манайд пиво байгаа шүү гээд. Бүгд нийлүүлж иднэ шүү гэж ярьж байсан. Ер нь хүмүүсийн сэтгэл зүй олон янз болдог юм билээ. Ар гэрээ их боддог. Хүмүүстэй юм яриад сууж байхад, зарим нь эхнэртээ ямар их хайртайгаа ойлгож байлаа. Манай эхнэрийн хоол их гоё юм байна гэдгийг мэдэрч байх шиг байсан. Хүн бүр л гэр бүл хамгийн дотно хүмүүсээ бодож байсан л даа.
-Унтаагүй юу?
-Зарим хүмүүс жаахан дуг хийцгээсэн байх. Ихэнхдээ л унтаагүй, юм яриад л өнгөрөөсөн. Хээр хөдөө болсон адал явдлуудын талаар яриад л.
-Өглөө нь яасан бэ?
-Өглөө босоод замаа гаргаад явах уу гэтэл шөнөдөө бээрсэн байсан учраас бүгдээрээ л залхуураад тусламж дуудвал яасан юм бэ гэцгээж байсан. Тусламж дуудаад ч нэмэртэй биш шүү дээ. Тэр их тайга, модон дотор хэнийг гэж хайхав дээ. Нисдэг тэргээр биднийг оллоо гэхэд хаана буух уу. Онцгойгийнхон ирлээ гэхэд, бид нар яаж зам гаргаж туулсан яг л тэгнэ шүү дээ. Тиймээс бүгд өөрөө өөрсдөдөө итгэе гэдэг дээр тогтоод замдаа гарцгаасан.
-Хоорондоо санаа нийлэхгүй зүйл их байв уу. Ядарч өлссөн олон хүн өөр өөр юм ярина биз дээ?
-Маргаан үүсэх завдал байхгүй. Яахав хаашаа явах уу гээд зам дээрээ маргаж байлаа. Төөрсөн байхад ганц урд зүгт чинь ямар олон урд зүг багтдаг юм бэ гэж гайхаж байлаа. Жаахан баруун урагшаа, жаахан зүүн урагшаа гээд л хүн бүхэн маргана. Маргаан ч юу байхав дээ, ийшээ цас нь зузаан, тийшээ цас нь нимгэн гээд ярьж байлаа. Зарим газар цасны нимгэнээр гээд тойрч явснаас цасны зузаанаар явах нь амар байгаа юм чинь. Яг дагнасан чигтээ явах боломж байхгүй. Мод, хонхор тааралдана. Өглөө нь 06.00 цагт босоод цасаа ухаж эхэлсэн болохоор 11.00 цагийн үе гэхэд хүн бүр ядраад, тамир нь тасарч байсан. Урд өглөөнөөс хойш юм идээгүй. Ус ч байхгүй.
-Идэх юмаа яагаад базааж гараагүй юм бэ?
-Дээшээ гарахдаа тахилдаа юмаа өргөчихөж байгаа юм. Хоёрдугаарт доошоо шууд буучихна гэсэн тооцоотой байгаа. Нөгөө талаар Бурхан Халдунд гарч байгаа хүн бүр л сайн сайхан, аз хийморь даатгах гэж явдаг. Орой дээр нь гараад баярлаж хөөрсөндөө бүгдээрээ л идээ будаагаа өргөчихөж байгаа юм чинь. Харин ч нэг ширхэг алим, хоёр боов үлдсэн нь яамай даа. Нөгөө талдаа хамаагүй гялгар ууттай юм авч гарахгүй, хог тарихгүй гэж эхнээсээ тийм зохион байгуулалттай явсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед уулынхаа бэл рүү нам дор газар буугаад станцаар Ерөнхий сайдтай хоорондоо холбоо барьсан. Уулынхаа өвөр рүү дулаахан нам дор газар руу буу гэж захисан. Тэндээсээ аврах ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй гэсэн. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх дарга түрүүлээд хүмүүсээ аваад буусан байсан. 22 хүнийг амжилттай дагуулж кэмп рүүгээ буусан. Л.Гансүх дарга бол асар хурдан зохион байгуулалтыг хийсэн. Онцгой байдал руу залгах, утсаараа хүмүүсийг дуудах гээд. Хэрэв тусламж очоогүй бол 70 хүний амь нас шүү дээ. Бүгдээрээ л Ерөнхий сайдыгаа дагаад Бурхан Халдундаа очъё гэсэн сэтгэл нь хөөрсөн залуучууд байсан. Тэгээд явж байтал гэнэт нисдэг тэрэгний дуу гарсан. Нисдэг тэрэгний дуу нэлээд хол сонсогдонгуут нөгөө хүмүүс маань бүгд тамиргүй болоод суучихдаг юм билээ. Нисдэг тэрэг ямар ч буух боломжгүй газар явж байгаа гэдгийг мэдсэн ч гэсэн. Олон нисдэг тэрэг байсан бол хэдэн талд тараад буучихна шүү дээ. Гэтэл ганц тэрэг чинь эхлээд илүү олон хүн явж байгаа учраас Ерөнхий сайдын багийг хайгаад олчихож байгаа юм. Тэгээд хамгийн сүүлд нь биднийг зөөсөн.
-Тэгээд нисдэг тэрэг хаана буусан юм?
-Бид нар нам дор газраа очсон. Ер нь цаашдаа хүмүүст зөвлөхөд, ууланд гаръя, хиймороо сэргээе гэдэггүй хүн гэж юу байхав. Дэлхий ертөнц даяараа ууланд гарч авирч байна шүү дээ. Хэрвээ төөрсөн бол нам дор газраа хурдан бараадах ёстой юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед биднээс гадна зургаан хүн цасанд боогдоод төөрсөн байсан. Тэр зургаан хүнийг манай онцгой байдлын аврах анги машинтай очиж аварсан байсан. Хүн бүр л аялалд явахдаа тэр, тэр юмаа авдаг байж гэж боддог юм билээ. Гал тогоогоо хүнснийхээ зүйлтэй авдаг байж гэж их бодсон. Майхан, халдаг дулаан мишоктой. Мишок нь баттрейгаар халаадаг гээд мөрөөдөөд л яваад байгаа юм чинь. Тэгээд сайхан унтаад цаашаа явсан бол гээд мөрөөдөж байлаа. Ер нь дараа нь бодоход, хүн залхуураад сэтгэлээрээ унавал хаана ч гэсэн хурдан дуусахаар юм билээ. Сэтгэлзүй байхгүй болохоор хүн цасаа малтахгүй, цасаа малтахгүй хөдлөхгүй болохоор бие хөрөөд даарна. Сэтгэлзүйгээрээ өөдрөг байж, ямар ч байсан урагшаа гарна гээд зүтгээд байхаар хөлс гараад, хөлдөхгүй, хамаг юм халуун оргиод яваад байна. Нэг үгээр хэлбэл хөдөлмөр хүнийг бий болгосон юм гэдэг үг үнэн рүү дүйж очиж байна даа гэж бодсон. Тиймээс цасаа бүгд ээлжлээд арилгаж байсан.
-Хүмүүсийн бие өвдөж, сандаргасан уу?
-Манай багтай явж байсан онцгой байдлын хүний шөрмөс нь татсан. Онцгой байдлын аврагч байлаа ч тэр чинь хүн шүү дээ. Байгалийн хүчин зүйлийн өмнө хүн бүр адилхан. Ерөнхий сайдын зөвлөх байна уу, туслах нь байна уу, онцгой байдлын аврагч байна уу хэн ч байсан ялгаагүй л байгалийн хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстөнө. Ямар ч том дарга байсан нэг шөнийн дотор л ялгаагүй л аюулд ордог юм байна.
-Онгоц ирэхээс өмнө орон нутгийн иргэд, аврагч нар түрүүлж очсон гэсэн үү?
-Түрүүлж очсон нь Хэнтий аймгийн иргэд юм. Хэнтий аймаг ойрхон учраас онцгой байдлынхан түрүүлээд ирсэн. Самналт хийгээд, бидний явсан замуудын ойролцоо явсан байдаг. Явган хүн уулаар самналт хийлээ гээд ялгаагүй л цаг алдана шүү дээ. Бид нар модоор цас малтаж байсан бол тэр хүмүүст хүрз байгаа. Бусдаар бол адилхан л хүн шүү дээ. Ер нь өөрсдөдөө л итгээд нам дор газраа бараадаж л байсан нь дээр байсан.
-Онгоцонд суугаад их баярлаж байсан биз дээ?
-Жирийн үед нисдэг тэрэгний дуу их чанга тээртэй сонсогддог ш дээ. Тэр үед нисдэг тэрэгний дууг сонсоход их кайфтай байсан. Бүгд л баярлаж байсан. Баярын бөмбөр нүргэлж байгаа юм шиг сонсогдож байлаа. Бүх хүний сэтгэлд од гийж байгаа юм чинь. Нисдэг тэрэгнээс манай төрийн тусгай хамгаалалтын таньдаг офицер бууж ирээд, бэртсэн гэмтсэн хүн байна уу гэсэн. Бүгд байхгүй гэсэн. Хацар нь хайрагдаж хөлдсөн хүн байна уу гэхэд хөлдсөн хүн байхгүй, харин бүгдийнх нь хацар хайрагдсан гэлээ. Тэгээд нисдэг тэргэндээ бүгдээрээ суугаад хөдөлсний дараа хамгийн түрүүнд бидний асуусан зүйл бол, Ерөнхий сайд яасан бэ гэсэн. Маш сайн уулчин болохоор түрүүлээд очсон байх гэж бодож байлаа. Гэтэл Ерөнхий сайд бас ууланд гал түлж хоносон байна лээ. Нисгэгч нь та нараас өмнө хоёр удаа бусад хүмүүсийг зөөсөн гэв. Шууд кэмп дээрээ очоод цай ундаа уугаад Улаанбаатар руугаа ирсэн. Ер нь бол аяллыг бүхэлд нь хэлэхэд, уул, цас, тэмцэл гэсэн гурван зүйл ярина. Сэтгэл дотор түмэн л зүйл бодогддог юм билээ.
-Жишээлбэл, юу их бодож байв?
-Итгэл бол байсан. Гэхдээ хүн чинь наагуур нь янз бүрийн юм боддог юм байна. Бүх л хүн хамгийн түрүүнд хүүхдээ боддог юм билээ. Хүн ойрхон байгаа бүхнээ хайрладаг. Цуваа явж байхад, мэдээлэл технологийн Жадамбаа бид хоёр цувааны төгсгөлд явж байсан юм. Түрүүлж цасаа малтаад арын эгнээнд явж байлаа. Тэгж байхад бид хоёрын дунд өрнөсөн яриа бүх хүмүүсийн дотроо бодож байсан зүйлийг ил гаргасан байх. Би Жадамбаад хэлж байсан юм. Хамгийн бага цаг зарцуулдаг эхнэр маань хамгийн их бодогддог юм байна гэж. Харин тийм ээ, ингээд бодоход хамгийн сайхан хоол хийдэг нь манай эхнэр юм байна. Хамгийн түрүүнд явж очоод эхнэртэйгээ ёстой сайхан амарна гэж бодсон. Улаанбаатарт байхдаа ажилтай завгүй гээд эхнэр, гэр бүлээ хамгийн бага боддог шүү дээ. Хүн алдах хүртлээ юутай байснаа мэддэггүй гэдэг үг үнэн санагдаж байна. Айгаагүй байж болно л доо. Гэхдээ айгаагүй бол биш. Сандраагүй байж болно, санаа зовоогүй бол биш. Тийм сонин байдалд орж, бэрхшээлтэй тулгарахаараа ухаардаг юм байна. Би хувь хүнийхээ хувьд саяны явсан аялалд ухаарлын хувьд том зүйл олсон. Ууланд очиж ухаардаг хэн бэ гэж бодох ч хүн бий байх. Ерөнхийдөө энэ удаагийн аялал онцгой байдлын хүмүүсийн хувьд ч тэр, төөрсөн бүх хүнд том туршлага болсон гэж бодож байна. Хамгийн эхний сүлжээ орсон газар эхнэр, хүүхэд, найз нөхөд гээд түмэн амьтнаас баахан дуудлага ирсэн байсан. Зүгээр гэдгээ хэлсэн.
-Танай багт хэд орчим насныхан явж байсан бэ?
-Хамгийн залуу нь манай туслах байсан. Загсийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан залуу маань 23 настай. Хамгийн ахмад нь 50 гаруй насны ах байсан. Хамгийн мундаг санаачилгатай явсан нь манай Ерөнхий сайдын зөвлөх Хүдэрбаатар юм. Мод түүгээд гал түлж, хээр амьдрах аргыг сайн мэдэж байсан. Галаа яаж түлэх үү гэхэд, гацуур модныхоо ногоон навчнуудыг түүж суурь болгоод, дээр нь хуурай мод, зомголуудаа тавьж асаана. Хөндлөн хөндлөн урт моднуудыг гал дээрээ тавьж урд талын хэсгийг нь шатаагаад, шатаж дуусахаар нь араас нь ахиулаад суугаад байсан. Тэр маш шилдэг арга байна лээ. Ер нь бэлтгэлээ сайн базааж явахгүй бол ууланд хэцүүдэх юм билээ. Бид гадны орны жуулчдыг хараад дулаахан өдөр явах гэж байж юун олон юм авч явдаг юм гэдэг. Тэр хүмүүс чинь ачаанд дуртайдаа биш. Ер нь хэрэгтэй гэсэн болгоноо авч явдаг юм байна. Ямар ч зүйлтэй тулгарч магадгүй гэдгийг тооцоолдог зан бид нарт дутмаг юм байна гэдгийг мэдэрсэн. Тэнд очоод маш олон зүйлийг мэдэрсэн. Өөрөөс шалтгаалах зүйлээ хийдэггүй юм байна шүү гэдгийг мэдэрсэн. Гэр бүлээ ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг, өөрсдийгөө ямар их аз жаргалтай амьдардгаа ойлгосон.
-Түүдэг галын дэргэд дараагүй хоносон уу?
-Ерөнхийдөө гайгүй. Гол нь галыг тактиктай асаах ёстой юм билээ. Хоёр гал асаагаад голд нь орох ёстой. Тэгэхгүй бол нэг талаас нь шатаах гээд нөгөө талаас нь дааруулна. Бас төмөр аяга заавал авч явах ёстой юм билээ. Яагаад гэвэл, төмөр аяган дотор цас хийгээд хайлуулаад халуун ус уучихна. Бидний дунд төмөр аягатай хүн байгаагүй. Бүгдээрээ хуванцар гонзгой аягатай байсан.
-Шөнө хурдан өнгөрсөн үү, удаан байсан уу?
-Шөнө хурдан өнгөрсөн. Галаа асаагаад норсон болгоноо эргүүлж тойруулж хатаасаар байтал хурдан өнгөрдөг. Тэгээд юм яриад байгаа болохоор уйдаагүй. Харин ч цаг хурдан явахаар уур ч хүрэх шиг. Жаахан явж байтал цаг хурдан өнгөрч орой болох гээд байхаар чинь. Бас нэг зүйл хэлэхэд, тод өнгийн хувцастай явбал зүгээр юм байна. Нисдэг тэргээр хайж байхад тод өнгийн хувцас хэрэг болдог юм байна. Би улбар шар өнгийн хувцастай байсан болохоор нисдэг тэрэг миний хувцсаар биднийг олсон гэсэн. Уулын хувцас тод өнгөтэй байдаг нь тийм учиртай юм билээ. Хүн чинь хамт явж байгаа хүмүүс нь удаан явж бээцэгнээд ирэхээр чи бос гэж хэлж чаддаггүй юм билээ. Өрөвдөөд байгаа юм чинь. Бүгдэд нь хэцүү байгаа учир аргадасхийгээд одоо жаахан зүтгэчих гээд хэлж байлаа.
-Ерөнхий сайдын баг ямархуу хоносон бол?
-Ерөнхий сайдын баг давгүй. Яагаад гэвэл хүн нь их олон учраас эрсдэл бага. Нөгөө талдаа нэг толгойтой учраас бүгд амаръя, гурван галаа зэрэг асаагаад суугаарай, бүгд үүргэвчин дэх идэх юмаа задлаарай гэхэд яг л тэгнэ шүү дээ. Хэн нэг нь зөрөхгүй. Ерөнхий сайдын багийг яаж явсан талаар сонсоход их хөгжилтэй явсан гэсэн. Ерөнхий сайд "Өлсөөд арга ядахад бүгдээрээ туулай агнана аа" гэж багийнхандаа хэлсэн гэдэг. Мөн "Ядарлаа ч бид морьтой явж байгаа юм чинь" гээд наргиа хийж, сэтгэлийн дэм өгч байсан байна лээ. Морьтой гэдэг нь бүх ачаагаа моринд ачихыг хэлж байгаа юм. Нутгийн иргэд морьтой ирсэн. Морь нь замаа сайн мэддэг. Бидэнд тохиолдсон бэрхшээл малчин хүн бүрт л тохиолддог. Хүн бэрхшээлийг давж гарч байж кайф авдаг.

Х.Цэнд-Аюуш
Сэтгэгдэл (52)